Монголын 16 иргэнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Монголын 16 иргэнийг саатуулжээ

Гадаад паспортын зөрчилтэй Монгол Улсын 16 иргэнийг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Хятадын талд саатуулсан байна. Тодруулбал, Замын-Үүдийн хилээр нэвтэрсэн манай улсын 16 иргэний гадаад паспорт дээр Монголын талаас нэвтэрсэн тамганы 12 дугаар сарыг 11 дүгээр сар гэж буруу дарсан байжээ. Энэхүү зөрчлийг БНХАУ-ын Эрээн боомтод илрүүлж, тухайн өдөрт нь багтаан нутаг буцаажээ.

Цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирсон иргэд гомдолтой байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж