НОСК: Түрээслээд, өмчлөх орон сууцны талбай 55 м.кв байна | News.MN

НОСК: Түрээслээд, өмчлөх орон сууцны талбай 55 м.кв байна

НОСК: Түрээслээд, өмчлөх орон сууцны талбай 55 м.кв байна

НОСК: Түрээслээд, өмчлөх орон сууцны талбай 55 м.кв байна

Нийслэл анх удаа үнэт цаас гаргаж, гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах ажлыг эхлүүлэх болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 5000 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон ч иргэд мөнгөгүй, урьдчилгаа төлбөргүйгээс борлогдохгүй, барилгын компаниуд ч хүндхэн нөхцөлд байгаа юм. Тодруулж хэлбэл, нийслэлээс үнэт цаас гаргах нь иргэдээ орон сууцжуулаад зогсохгүй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжсэн бодлого болно гэж хотын дарга тайлбарлаж буй.  Иймээс уг ажлын талаар тодруулж, сурвалжлага бэлтгэлээ.

Зах зээл дээр шинэ орон сууцны үнэ байршлаасаа хамааран өөр өөр үнэтэй. Орон сууцны дундаж үнэ нэг метр квадрат нь 1.5-2.5 сая төгрөгийн үнэтэй байна. Харин Нийслэлийн орон сууцны корпораци/НОСК/ барилгын компаниудаас зах зээлийн хамгийн бага үнээр орон сууцыг нь худалдан авч, тэр хэмжээгээрээ бусад зардлуудаа тооцож, иргэдэд өндөр хүү үүрүүлэхгүй байхаар тооцон орон сууцжуулах бодлгыг хэрэгжүүлэхээ мэдэгдэв. 1500 айлын орон сууц худалдан авахад зориулж 100 тэрбумын үнэт цаас гаргах аж.

ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН КОМПАНИ БАЙГУУЛЖ, БОНД ГАРГАНА

Энэ талаар НОСК-ийн захирал Б.Сүхбаатар  “Зах зээл дээрээс орон сууц худалдан авч, иргэдэд түрээслээд өмчлүүлнэ гэдэг олон талын давуу талтай. Нэг талдаа бид барилгын салбарын бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орон сууцны борлуулалт нэмэгдвэл ажлын байр ч цаашдаа нэмэгдэнэ. Иргэдийг орон сууц түрээслээд өмчлөх хэлбэрт оруулах гэж байгаа гол санаа нь ипотекийн зээл иргэдэд их дарамт учруулж байна. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзсэн. Орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэр нь орлогод нийцсэн орон сууцны нэг л төрөл нь юм. Энэ нь ипотекийн дараагийн үйлчилгээ гэж ойлгож болно. Манай корпорацийн дэргэд Ипотекийн корпораци тусгай зориулалтын компани байгуулж, үүгээр дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах юм. Улаанбаатар хотын хэмжээнд анх удаагаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу бонд гаргаж байна гэсэн үг.

Уг бондын эргэн төлөлтийн тооцооллыг гаргасан. Барилгын компаниуд бэлэн мөнгөөр орон сууцаа борлуулж байгаа. Бид орон сууцыг олноор нь худалдан авч байгаа учраас зах зээлийн бөөний үнээр тендэр зарлаж, худалдан авна. Мэдээж хамгийн бага үнэ хэлсэн орон сууцыг худалдан авна. Тэр хэмжээгээрээ бусад зардлуудаа тооцож үзээд иргэдэд өндөр хүү үүрүүлэхгүй байхаар тооцсон. Бид түрээслээд өмчлөх орон сууцны орлогоо хүртэл тооцож, хоёр дахь зах зээлээс хөрөнгө босгохоор ажлаа төлөвлөөд байна. Бид сүүлийн гурав, дөрвөн сар ажлын хэсэг гарч, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамтай хамтран ажилласан. Бид Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эхний шийдвэрүүдийг гаргасан учраас энэ ажлыг эхлүүлж байгаа юм” гэв.

ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БЭЛЭН 55 М.КВ-ААС ДЭЭШГҮЙ ХЭМЖЭЭТЭЙ ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВНА

НОСК зах зээл дээр борлогдоогүй орон сууцны судалгааг улирал тутам хийдэг байна. Уг судалгаагаар түлхүүр нь бэлэн болчихсон 5200 айлын орон сууц байгаа бол 2020 онд ашиглалтад орох орон сууцтай нийлбэл 11.700 болох аж.

Тус хөтөлбөрийн хувьд урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөлтэй тул хуримтлалгүй иргэд хамрагдах боломжтой гэнэ. Хүүгийн төвшин, ашгийн зөрүү хамгийн бага байх тул иргэдэд очих дарамт бага байна гэдгийг албаныхан онцолж байлаа.

“Буянт-Ухаа 972” түрээсийн орон сууцны бүртгэлд хамрагдсан 35058 иргэний 87.8 хувь түрээсэлж өмчлөх хэлбэрийг сонгож бүртгүүлсэн. Мөн зах зээл дээр борлогдоогүй орон сууцыг эргэлтэд оруулах, цаг хугацааны хувьд хурдан хэрэгжих боломжтой гэдгийг Б.Сүхбаатар хэлсэн юм. Төслийг хэрэгжүүлэхдээ зах зээл дээрх бэлэн 55 м.кв-аас дээшгүй хэмжээтэй орон сууцуудаас худалдан авахаар төлөвлөжээ.

Мөн тус хорооллын байранд хамрагдсан, түрээс төлж буй иргэдийн хувьд ам метрээсээ шалтгаалж, түрээсийн төлбөрт харилцан адилгүй үнэ төлдөг. Тодруулбал, 1 ам метрийн үнийг 6500 төгрөгөөр тогтоосон юм. Харин нийслэлээс бонд гаргаж, иргэдэд түрээслээд өмчлүүлэх орон сууцны 1 ам метрийн үнэ хэд байх вэ гэдэг урьдчилсан үнэ хараахан гараагүй байна.

ЭХНИЙ ЭЭЛЖИНД 1500 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХАМРАГДАНА

Эхний ээлжинд Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж буй 1300-1500 орчим төрийн албан хаагчдыг дэмжих гэнэ. Ингэснээр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны ажилтан, албан хаагч, цагдаагийн албан хаагч, хорио цээр, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн албан хаагч гэх мэт 1500 орчим төрийн албан хаагчийг хамруулах юм байна.

“Дараагийн шатанд бид иргэд рүүгээ чиглэсэн байдлаар ажиллана. Тэр дундаа гэр хорооллын иргэдээ орон сууцжуулж, нэг яндан, нүхэн жорлонг бууруулах зорилгоор ажиллаад явна. Мөн Улаанбаатар хотод “Орлогод нийцсэн ногоон орон сууц” гээд төсөл хэрэгжүүлж, үүний хүрээнд гадны хөрөнгө оруулалтын донор байгууллагуудаас 270 сая ам.доллар босгоод байна.

Иргэд орлогод нийцсэн орон сууц гэхээр хямд орон сууцанд хамруулна гэж буруу ойлгодог. Тухайн иргэний гэр бүлийн орлогод нийцүүлэн, орон сууцтай болох бололцоогоор л хангана гэсэн үг. Та аль орон сууцны хороолол, байршилд хэдэн өрөө байр худалдан авч, хэдий хугацаанд өөрийн өмч болгохыг л хэлж байгаа юм.

Бид цаашдаа орон сууцаа түрээслээд өмчлөх 15 жилийн хугацааг 20, 30 жил болгон сунгахаар ажиллана. Бид өнгөрөгч 2019 онд анх удаа “Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд 700 орчим айлд түрээслээд өмчлөх хэлбэрийг амжилттай хэрэгжүүлсэн. Тухайн иргэний газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлж, орон сууцанд хамруулан газар чөлөөлөлтийг хийгээд эхэлсэн. Орон сууцны бодлого хот, улсын бодлого байдаг. Тиймээс энэ удаа орон сууцны бодлого цогцоороо явж байна гэж ойлгож болно. Эхний ээлжинд УИХ-аас баталсан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид өнөөдөр төрийн албан хаагчдад бэлэн байрны түлхүүр гардуулах гэсэнгүй. НОСК-ийн зүгээс барилгын компаниудаас байр худалдан авч, иргэдээ сонгон шалгаруулна. Нөгөө талдаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаа гаргаж, арилжаалах процесс болоход тодорхой хугацаа шаардана. Тухайн орон сууцны байршил, талбайн хэмжээнээсээ хамаараад түрээсийн үнэ харилцан адилгүй байна” гэдгийг Б.Сүхбаатар дарга хэлж байв.

Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн даваа гаригт /2020.05.11/ мэдээлэл хийх үеэрээ "Нэг өрх орон сууцанд орсон бол яндангийн тоо мөн дагаад буурах ёстой. Ийм зарчмаар гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлнэ" гэдгээ мэдэгдсэн. Гэвч УИХ-аас баталсан тогтоол шийдвэрээ дагуулна гэдэг нь Covid-19 цар тахлын үеэр ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг л орон сууцжуулах бодлого хэрэгжих нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэг болох гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах бодлого хэрэгжиж чадахгүйгээр бүрэн эрх нь дуусах нь тодорхой болж буй юм. Учир нь зах зээлд борлуулагдаж байгаа орон сууцны үнэ дийлэнх нь өндөр үнэтэй. Зөвхөн Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн захилгаар барьсан "Буянт-Ухаа-2" орон сууцны үнэ хамгийн хямд байсан юм. Учир нь газрыг нь төрөөс шийдэж өгсөн. Харин компаниудын барьсан орон сууц нь газраа өндөр үнэтэй худалдаж авахаас эхлээд төрийнхөнд хээл хахууль өгч арайчүү орон сууц барьж ашиглалтад оруулдаг. Тиймээс ТОСК-ийн бариулсан хэмжээний үнэтэй хямд орон сууц НОСК худалдан авах боломжгүй гэдэг нь тодорхой болж байна. Дээр нь НОСК-ийн дарга Б.Сүхбаатар "Иргэдийн орлогод нийцсэн орон сууц гэхээр хямд үнэтэй орон сууцанд хамруулна гэж буруу ойлгодог. Тухайн иргэний гэр бүлийн орлогод нийцүүлэн орон сууцтай болгох боломжийг олгоно" гэсэн нь зорилтот хэсгийг орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлэх боломжгүй байгаа гэдгээ нэгэнтээ баталсан хэрэг болоод байна.

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-13 202.179.13.34

ene estoi shou bnaa arai l undur vnetei zaragdahgui bairaa shahaad noskiinh geheer bhgui geed vl tooson bairtai handasj bna

Avatar

Зочин 2020-05-13 202.9.46.51

байргүйд нь өгмөөр юм. байртай боломжтойд нь өгөөд байх юм

Avatar

Төрийн албан хаагч 2020-05-13 66.181.169.70

Төрөөс хэтэрхий шоу хийжээ. Жишээ нь: 55мкв х 1 800 000= 99 000 000 х 6 хувь=5 940 000 жилийн хүү /12 сар = 495 000 сарын хүү.
Ердөө 15 жилийн хугацаатай гэж байгаа. 99 000 000/180сар= 550 000 ингээд нийтдээ сардаа 15 жилийн хугацаанд 1 045 000 төлнө. Гэтэл Монголын Төрийн албан хаагчдын дундаж цалин 500 000-1 000 000 төгрөг. За ингээд бидний сэтгэл зүйгээр хир тоглож байгаа нь харагдаж байна уу. Бас болоогүй эмнэлгийн ажилтан албан хаагчдад зүгээр өгч байгаа юм шиг л байсан. Тайвшраад бодоход

Avatar

Zochin 2020-05-13 66.181.184.141

Tureesleed hudaldaj abah gesen yamaa, eejdee, yaj burtguuleh be

Avatar

Зочин 2020-05-13 66.181.184.141

Ээжийгээ орон сууцанд яаж буртгуулэх вэ

Avatar

Зочин 2020-05-13 66.181.184.141

Орон сууцанд яаж буртгуулэх вэ

Avatar

Зочин 2020-05-13 66.181.184.141

НОСК-д яаж буртгуулэх вэ

Avatar

Batchimeg 2020-05-13 122.201.22.215

Coved owchintei ajilaj bgaa hvmvvs oruulah ni zoldoo. Gehdee busad ard irged ch bas adilhan temtsej ywaashdee setgedel dunduur bnaa.Bvgd ni tegsh handah hergteishdee.

Avatar

Зочин 2020-05-13 66.181.183.114

4 жил дахин төлөвлөлтыг зогсоочихоод одоо болхоор юу яарид байна монгочуудыг хэзээч ухаан суухгүй тэнэг гэж бодоод байнадаа одоо та нарт хууртахгүй

Avatar

zochin 2020-05-13 202.126.89.131

odoo iim yum yariad unuu margaashgui songuuli bolj soligdono gedgee medehgui bna uu medeed hoshigruulaad bna uu 4 jiliin daraa dahiad l yariad unah sanaatai bna uu odoo zaigaa tavij ugtsguu hiihgui yugaa hiij untaj bgad saya serj bgaan

Avatar

ман 2020-05-13 49.0.140.26

энэ юу гэсэн үг вэ 4 жилд 2500 орон сууц гэнээ 125 жил турш ард түмнээр доог дохуу хийхээр болж байнуу МАН усан тэнэгүүдээ

Avatar

Зочин 2020-05-13 223.38.17.23

Ипотекийн зээлийг 3хувь болгоочээ.болгочихвол МАН_г сонгоё

Avatar

ман 2020-05-13 49.0.140.26

бүү горд тэнэгээ

Avatar

Зочин 2020-05-13 66.181.182.87

mongol hun iig erhelesen ajil aar ni yalgavurlaji ,undesen huul zorchiji bn

Avatar

хүн хүн 2020-05-13 103.10.23.119

Авилгалгүй орон цууцаар иргэдээн хангий гэвэл гэр хороолын газар дээрээн байр барих болцоотой бүхэнд тэр байр бариж байгаа
бага хүүтэй мөнгөөн өгч хашаанд нь нэгдсэн зураглаар байрийг нь бариулаж өг энгэж байж байр жэхэн бодтой үнэндээн баригдаж чадна
иргэн ч газартайгаа үлдэж байртай болно цахилгаанаар халаах халаатай байх хэрэгтэй утаагүй болно

Avatar

Zochin 2020-05-13 202.126.89.41

Ee tegeed ugch hairlaac de. Tend chin orood undur tureesnii daramtaas garchih ymsan da

Avatar

Зочин 2020-05-13 103.212.117.103

Дандаа л төрийн албан хаагч гэх юм. Гэр хороололд байгаа хүмүүс, хувьчлалаар байр авч байгаагүй залуучуудыг оруулах нь зөв. Төрийн албан хаагчид 2008-2014 онд хөнгөлөлттэй зээлэнд орсон

Avatar

зочин 2020-05-13 203.91.115.51

зѳв шүү энийг бүүр хурдан ажил болгоо

Avatar

дампуу улс,дампуу эдийн засаг 2020-05-13 103.57.93.35

төрийн албаны 1500хүн чини бүгдээрээ орон сууцтай.тэд гэр хороололд ус зөөж,түлээ нүүрс түлж амидарч бгаа гэвэл том эндүүрэл.судалгаагын гаргаад олон нийтэд нэр устайн бичээд тавиад өг дөө.олон нийт хараг дээ.одоо гэр хороололыхон дотор орон сууцанд орчихоор бүл чадалтай айл өрх ховор үлдсэн.тэгээд наад байр чини борлогдохгүй ,барилгын Kампони чини дампуурах ни зөв шүү дээ.хий хоосон цаас гаргаж kампониудыг авар хөрөнгийн баталгаажуулж бгаан инээдтэй гажуудалтай улс орон болж эдийн засаг ни дамп

Avatar

Зочин 2020-05-13 66.181.180.56

НОСК-н утасруу ярьсан манайх биш манай нэрийг ашиглаад сайт нээчихээд худал мэдээлэл тараагаад байна гэх юм. Үнэн худалд яаж итгэх вэ

Avatar

Зочин 2020-05-13 103.229.120.174

Төрийн албан хаагч? …эмч, сувилагч, асрагч нар багтах уу?

Avatar

Зочин 2020-05-13 203.98.76.100

багтана. Тэднээсээ гэр хороололд амьдарч байгаад нь энэ боломжийг олгох нь гэж ойлгосон. Ер нь өөрийн гэсэн орон сууцгүй иргэдэд

Avatar

Ta.u 2020-05-13 66.181.186.80

Turiin alban haagch hvn ted l bvh yumnii ehend busad hvmvvs er ni yag yu yum be zeeliin Tal deer dandaa Tal edleh yum tentsvv bval er ni yasiiin

Avatar

ЗОЧИН 2020-05-13 122.201.17.118

ҮНЭХЭЭР БУРУУ. ЗАХ ЗЭЭЛИЙГ УЛАМ ГАЖУУДУУЛЖ БАЙНА. ОДОО ЮУ БОЛОХ ВЭ ГЭХЭЭР ЭХЛЭЭД 1500 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НЭРИЙН ДОР ӨӨРИЙН НАМЫН НӨХДӨД ШАГНАЛ БОЛГОН БАЙР ӨГЧ, ДЭЭР НЬ ӨӨРИЙН НАМЫН ДЭМЖИГЧ ХОГИЙН БАРИЛГЫН КОМПАНИЙГ ДЭМЖИНЭ. УГ НЬ БАРИЛГА БАРЬЖ ЧАДААД БОРЛУУЛДАГ НЬ ЗАХ ЗЭЭЛД ҮЛДЭХ УЧИРТАЙ. ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ХОГИЙН БАРИЛГЫН КОМПАНИ ДАМПУУРЧ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ӨГСӨН БАНК БАС ДАГААД УНАХ УЧИРТАЙ. ТЭГЖ БАЙЖ ХҮН ХЯМД, ЧАНАРТАЙ БАЙРТАЙ БОЛНО. ЯДУУ ХҮМҮҮСТ ОРОН БАЙРЫГ ТӨР ГАРГАЖ ӨГӨХ НЬ ҮҮРЭГ ШДЭЭ.

Avatar

БАСАР 2020-05-13 31.13.191.197

ЦАГААНДАА ГАРЧ УЛСЫГ БҮРМӨСӨН ДАМПУУРУУЛАХ САНАА МОНГОЛ ХҮНЭЭС ГАРМААРГҮЙ ЮМ.ХАР ЖАГСААЛТАНД ОРСОН БОНДУУДЫН ӨРИЙГ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЛСЫГ ИНГЭЖ МӨХДӨГ БАЙЖЭЭ, ОДОО ХЭНИЙ БАРЬСАН ОРОН СУУЦЫГ АВЧ ЗАВШИХЫГ Л ХАРАХ ҮЛДЛЭЭ, УРЬДЧИЛГАА20% ХҮҮ6% БОЛГОЧИХООД ИПЕТИКИЙГ ЗӨВАӨН ГЭР ХОРООЛЛЫН ГАЗАР ДЭР БАРЬСАН СУУЦАНД ӨГЧИХД Л БОЛОО Ш ТЭЭ?

Avatar

Зочин 2020-05-13 66.181.188.80

2000оноос хойш мөн ч олон барилга ашиглалтад орж бараг 100000 айл шинэ байранд нүүж орлоо гэтэл гэр хороолол 2.5 дахин томоржээ.Энэ нb гэр хороололын газрыг зөрүүлж улсад хурааж аваагүйгээс газрын эзэн газраа өөр нэг хөдөөний гэр бүлд зарж байгаагаас хөдөө орон нутгаас хот руу нүүдэллэх их хөдөлгөөнийг дэмжсэн төрийн бодлого явж ирлээ.Одоо энэ алдаагаа засах хэрэгтэй!!! Монгол улсын хэмжээнд сэтгэж ажиллаач гэж хэлмээр байна. Гэр хороололын дахин төлөвлөлтийг Чингэлтэй дүүрэгд үлгэр жишээ ЗБ-д н

Avatar

Зочин 2020-05-13 66.181.188.131

Яг үнэн, зөрүүлээл газрыг аваад байх ёстой улс, даанч хөдөөний нэг бачкад зараал. Одоо ер нь хотын хүмүүсээс гэр хороололд амьдардаг нь тун цөөн шүү.

Avatar

иргэн 2020-05-13 66.181.179.181

Энэ буруу. Төр мөнгөгүй гээд татвар нэмэх гээд байсан биз дээ? Шахааны байрууд л гэж харагдаадиргэ байна.

Avatar

Зочин 2020-05-13 202.21.107.116

Хамгийн хямд үнэ санал болгож байгаагаас нь эхлэн худалдан авах зарчим баримтлах хэрэгтэй. Хүмүүсээ хурдан оруулахгүй бол ашиглалтын зардалыг нь бодолцох. Эсвэл хэрэглэгч өөрөө сонголтоо хийсэний дараа санхүүжилтийг нь хийх хэрэгтэй. Нэг хэрэглэгч ганц удаа л энэ боломжыг ашиглахаар хязгаарлах. Тансаг хороололуудыг санхүүжүүлвэл наад сан чинь дампуурч магадгүй тул 5 хувиас хэтрүүлэхгүй бол сайн биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж