“Ламхай нар маань хичээл номоо орхигдуулаагүй” | News.MN

“Ламхай нар маань хичээл номоо орхигдуулаагүй”

“Ламхай нар маань хичээл номоо орхигдуулаагүй”

“Ламхай нар маань хичээл номоо орхигдуулаагүй”

Энэтхэг улсын Дели хотоос 2000 км-ийн зайтай газар  шавилан суудаг Монгол ламаахай нарыг эх оронд нь авчрах шаардлага үүссэн талаар мэдээлэл цацагдах болсон. Иймээс Энэтхэг улсад нөхцөл байдал ямар байгаа талаар тус улсад 17 жил суралцаж буй лам О.Мангалтай онлайнаар холбогдож, тодрууллаа.  Тэрбээр “Бидний нөхцөл байдлыг бодитоор харж, зөвхөн нэг газрыг харж дүгнэхгүйгээр хоёр талаасаа ойлголцоосой.  Энэ цаг үед бие биеэ сэтгэл санааны хямралд оруулахгүй амар тайван байхыг хичээнгүйлэн хүсч байнагэдгийг чухалчлан хэлсэн юм.


 -Танд энэ өдрийн мэнд хүргэе.  Цар тахлын үед олон монгол дэлхийн өнцөг булан бүрт хөл хорионд орчихоод байгаа. Та бүхэн сайн сууцгааж байна уу. Энэтхэг та хэдэн жил суралцаж байна, хэзээ Монголоос очсон бэ?

-Би Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх дацангаас 2003 онд Энэтхэгт хүрэлцэн ирж, суралцаад 17 жил болж байна. Одоо төгсөх зиндаандаа явж байна. Бид нийт 19 жил суралцдаг. Цаашаагаа үргэлжлүүлэн 6 жил шалгалт өгвөл нийтдээ 24 жил суралцана гэсэн үг.

-Энэтхэгт ямар хийдэд шавилдаг вэ. Танай хийдэд хэчнээн монгол хүүхэд шавилан суралцаж байна вэ?

-Бидний суудаг хийдийг Сэра хийд гэдэг. Өмнөд Энэтхэгийн Карнатака мужийн Майсур хоттой хамгийн ойр. Манай хийд Дели хотоос 2400 орчим км зайтай. Хийдийг маань анх Богд Зонховын ойрын шавь Жамчэн цорж гэдэг лам байгуулсан бөгөөд одоо байгуулагдаад 601 жил болж байна. Түүний дараагаар Сэра хийдийн нэгэн нэгж болох Буддын гүн ухааны Сэра жэ дацан буюу их сургуулийг Гүнчэнлодойринчэнсэнгээ гэж лам байгуулсан. Монголчуудын хувьд Тавдугаар Далай ламаас хойш энэ дацантай их холбогдсон байдаг. Арвандолдугаар зуунаас "Халхын гурван зул" гэж алдаршиж байсан дээдсүүдийн дотроос Ламын гэгээн, Заяын гэгээн тэргүүтэй монголын олон мэргэд дээдсүүд маань Буддын номд суралцаж эхэлсэн газар.

Манай улсаас 20 дугаар зууны сүүлд хамгийн анх 1993 онд Монгол лам нар суралцахаар ирж эхэлснээс хойш 2020 оныг хүртэлх хугацаанд Монголоос тодорсон дөрвөн хувилгааны хойд дүр, нэг Гэвш, төгсөх зод зиндаанд гарсан дөрвөн лам гээд нийтдээ 110 лам нар суралцаж байна. Одоогийн байдлаар Халх Дамцагдорж ламын хойд дүр, Дарва Бандидын хойд дүр, Жамьяангарав гэшээний хойд дүр мөн Гэвш Сэнгээ ламтаны хойд дүрүүд суралцаж байна. Ерөнхийдөө Самло хамцан/аймаг/ ба Хардон хамцан гэсэн хоёр хамцанд монгол лам нар маань харьяалагдан сууцгаадаг.

-Энэтхэг улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хориог хэзээ тогтоосон бэ. Хийдийнх нь үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа бол?

-Манай хийд 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүртэл хурал номоо хэвийн үргэжлүүлж байсан.  Тэгээд Энэтхэг улс даяар гуравдугаар сарын 27-ны өдрөөс албан ёсоор хөл хорио тогтоож эхэлсэн. Хөл хориог дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл тогтоосны дараагаар дахин сунгаж, тавдугаар сарын 3-ны өдөр хүртэл тогтоосон. Одоогийн байдлаар улс даяараа гэрийн хөл хорио тогтоосон хэвээрээ байна. Бид бүхэн энд байгаа цагаач Төвдийн байгууллагаас зуны эхэн сарыг дуустал хөл хорионд байх зөвлөмжийг өгсөн. Энэтхэг улсад буддын гүн ухааныг гүнзгийрүүлэн судалдаг томоохон зургаан дацан бий. Эдгээр дацангийн Хамба лам нарын зүгээс Энэтхэг улс хэзээ хөл хориогоо цуцалж, сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ тэр хугацаанд сургуулиа нээнэ гэдэг байр суурьтай байгаа.

Манай сургуулийн нэг лавринд 33 монгол лам нар суралцдаг. Бид өглөөний 06.00 цагаас босч, оройн 22.30 цаг хүртэл үзэх ёстой хичээлээ онлайнаар авахаас гадна өмнө нь үзсэн хичээлээ сонсоод байж байна. Манай энд дунд сургуульд суралцаж буй хүүхдүүдийн хувьд англи хэл, математик, шинжлэх ухаан тэргүүтэй хичээлүүдийн гэрийн даалгавраа хийж, орхигдуулахгүй явж байна.

-Сургуульд шавилан суралцаж буй лам нарын биеийн халууныг тогтмол хэмждэг гэж байсан. Хөл хорионы үеэр эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ?

-Манай дацан дотроо боловсрол, эрүүл мэнд хариуцсан газартай. Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд долоо хоног бүр хүүхдүүдийн биеийн халууныг үздэг. Өнгөрсөн хугацаанд манай сургуулийн 5400 орчим лам нарын биеийн халууныг үзэхэд ямар нэгэн асуудалгүй, хэвийн байлаа. Эмнэлгээс дацангийнхаа лам нарт 500 мл гар ариутгагч өгсөн.

Дацангийн зүгээс хөл хориог гурван удаа сунгасантай холбоотойгоор нэг хүний таван кг гурил, дөрвөн кг будаа, нэг кг ургамлын тосыг гурван удаа олгосон. Бид энд махыг хүнсэндээ өргөн хэрэглэдэггүй учраас хүнсний ногоог лам нартаа 50 хувь хямдруулж өгч байгаа. Харьяалагдан суралцдаг аймгаас хоёр удаа найман ам.доллар өгсөн. Дацангаас нэг удаа долоо, найман ам.доллар өгөөд байна.

-Энэтхэг улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 300 орчим ламхай нар байна гэдгийг албаныхан мэдээлсэн. Танай сургуулиас хэчнээн хүүхэд эх орондоо очих хүсэлтэй байна вэ?

-Дацанд суралцдаг 110 монгол хүүхдээс 12 хүүхэд эх орондоо буцах хүсэлтээ өгсөн гэж сонссон. Манай лавринд суралцаж буй 33 хүүхдээс нэг л хүүхэд эх орондоо буцах хүсэлтээ өгөөд байна. Одоогийн байдлаар манай хотод шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн хийдийн харьяаны газарт орсон хүнийг гаргахгүй, гарсан хүнийг буцаж оруулахгүй байгаа. Зайлшгүй шаардлагатай хүнс, ахуйн хэрэглээг л гаднаас зөөвөрлөн оруулж байна.

-Монголд суугаа гэр бүлийнхэнд нь юу гэж захиж хэлмээр байна вэ?

-Цар тахал өнөөдрийн байдлаар дэлхийн 210 гаруй оронд тархаад байна. Бид өнөөдөр ирээдүйг тааж, хэлж мэдэхгүй шүү дээ. Хэрвээ тухайн лам ар гэртэйгээ ярилцаад, эх орон руугаа буцахаар шийдсэн бол тэр хүний эрхийн асуудал. Тийм учраас бид өөрсдийн нөхцөл байдлаа ойлгоод, бие биеэ тайван байлгаж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагасан нь зөв болов уу.

Энэтхэг улс албан ёсны тоогоор нэг тэрбум 300 гаруй сая хүн амтай. Шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 60 орчим мянга хүрч, нас барсан хүний тоо маш бага байгаа. Энэтхэг хүмүүсийн хоолны амтлагч нь хүртэл эмийн ургамал байдаг учраас дархлаа өндөртэй байдаг юм байна. Хоёрдугаарт, уламжлалт анагаах ухааны эмийг эмчилгээндээ ашиглаж, үр дүнгээ өгч байна гэдэг мэдээллийг өгч байна.

Монгол Улсад суугаа ар гэрийнхэнд нь хандаж хэлэхэд “Монголд өвчлөл бага байна”, “Энэтхэгт өвчлөл өндөр байна” гээд сэтгэлээр хямраад хэрэггүй. Бүгдээрээ бодит байдалтайгаа нийцэж, аль болох эрсдэлгүй байгаа газраа л баймаар байна. Манай лам нарын ар гэрийнхэн бүгд боломжтой айл биш шүү дээ. Жишээлбэл, ганц нэг хүүхдээ ар гэр нь татаад авчихаар энд үлдэж буй хүүхдүүдийнхээ сэтгэлийг хямраадаг. Яагаад гэвэл “Тэднийх хүүхдээ татаад авчихсан байхад намайг яагаад авахгүй байгаа юм бэ” гэдэг. Тиймээс иймэрхүү асуудал гарч, хаана хаанаа сэтгэлээ хямраах вий гэхээс эмээж байна. Энэтхэг улсад түр зуур ирсэн монгол хүмүүсийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа. Тэр хүмүүсийн байр, хоол хүнсийг цаанаас нь нэгдсэн журмаар зохицуулах боломжгүй учраас өдрөөс өдөрт хэцүү нөхцөл байдалд орж байна. Тийм болохоор бидний нөхцөл байдлыг бодитоор харж, зөвхөн нэг газрыг харж дүгнэхгүйгээр хоёр талаасаа ойлголцоод, ялангуяа энэ цаг үед бие биеэ сэтгэл санааны хямралд оруулахгүй амар тайван байхыг хичээнгүйлэн хүсч байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ТэнэглэлТэнэглэл
40
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-05-13 202.126.89.135

Ene huuhduuded bol sanaa zovoltguin bna shuu dee,yagaad avchirna geed bgaan bol

Avatar

Hi 2020-05-13 59.153.112.158

Huurhii amitad ali nasnii uiliin ur yum bol !!, delhii ertunts suuliin heden 100 jil shal uur boltsiishh, manai hed heden 100 nii tsaanaas end amidral deer ireed heden huvi n lamiin bus amidralaar yavdag bol, statistic bn u, medsen duulsan yum bn uu

Avatar

Уншигч 2020-05-13 66.181.161.96

Ламхай нар биш банди нар гэмээр юм. Уншиж өссөн ном зохиолд банди л гэж гардагдаа

Avatar

Зочин 2020-05-13 202.131.225.197

Энэтхэгт олон жил сурсан манай хамаатны хүү лав сурсан юм юу ч үгүй, ирээд авгай авсан, нэг хийдэд ном уншиж хэдэн цаас олдог ухаантай. Тэгсэн мөртлөө архи ууна, хамба ламаа чөлөө өгсөнгүй гэж хараагаастай. Тэр бурхан номоо мэддэг шинж лав алга.

Avatar

Зочин 2020-05-13 66.181.191.87

Бодлогоор хязгаарламаар юмаа эцэг эхчүүд нь гэж усан толгойтууд л бдаг бхдаа

Avatar

... 2020-05-13 202.9.46.0

Энэ хүүхдүүд англи хэл сурч ирнэ. Бас төвд, санскрит, хинди хэл сурч ирнэ. Бас 10 хар нүглийг жигшдэг болж ирнэ. Бас гэгээрлийн 6 төгөлдөршлийг дадуулаад ирнэ. Бас буддизмын гүн ухааны 4 урсгалыг судлаад, билиг билгүүнд суралцаад ирнэ. Энэ бол маш өндөр боловсрол. Энэ бол хөгжил. Хөгжил гэж дан эдийн засаг, машин механизмыг хэлдэггүй. Хүн ганц талхаар амьдардаггүй. Харин дэлхийн мухар сүсэг бүхний ёзоор бол *бүхнийг ертөнцийн эзэн бүтээсэн" гэдэг мунхруулга!

Avatar

Зочин 2020-05-13 117.111.15.155

Гэрлэх бараалах нь яах юм бэ ийм олон жил сурахаар.монголын хүн амыг өсгөхгүй

Avatar

Баяка 2020-05-13 182.160.33.148

Хуцдаг писда вэ? Тэмбүү чирээд ирвээ? Тэмбүүгий чинь ХӨСҮТ-ийн Нямхүү эмчлэх завгүй байгаа, коронатай улсаа яая гэж байна. Хийх ажилгүй муу эргүүнүүд үхсэн үлийгээ хийж хаа байсан Энэтхэг рүү доншуучилж явдаг байна аа?

Avatar

Зочин 2020-05-13 77.38.148.28

ичмээр муухай сэтгэгдэл бичигч вэ.21 -р зуунд ийм амьсгаа байдаг байжээ

Avatar

Зочин 2020-05-13 77.38.148.28

хеерхен лам хуухдуудэд сайн сайхнуг хусье.эх орон арл тумэн, сав шимийн хамаг амьтны телее, энд сэтгэгдэл муухай юм бичсэн ичмээр хумуусийн телее та нар минь сурч байгаа шуу.

Avatar

Зочин 2020-05-13 66.181.182.199

Чи тэмбүүрчээд чиний өвчинг эмчлэх эмч олдохгү бгаамуу 😂😂😂. Чам шиг сэтгэлийн болоод сэтгэцийн өвчтэй болчихгү юмсан гэсэндээ энэтхэг яваа биз.

Avatar

Зочин 2020-05-13 213.226.226.3

Тэнэгээ нууж амьдраач.

Avatar

zochin 2020-05-13 202.126.89.131

zarim nuhduud yamar aimar buduuleg yumbe hun yer ni laagaa idnuu luuvangaa idnuu lam bolnuu erdemten bolnuu hend yamar hamaa bnaa huvi hunii songolt shuudee eej aav emee uvuu egch duus ger buld ni uhel zovlon tohioldohoor bugd l neg ih shutlegtei humuus bdg bizdee tiim shashind durgui l yum bol uhsen hunee durtai gazraa durtai udruu orshuulj baigaasai hudlaa popordog nuhduud ih bolson bnadaa yadaj hun muulahaa bolih heregtei uursdiinhuu yamarhuu bgaag harj sur uursdiiguu shuumjil

Avatar

Зочин 2020-05-13 202.9.46.216

Хөөрхий юугаач мэдэхгүй хүүхдүүдийг амьдаар нь нь тамлаж байна даа

Avatar

Зочин 2020-05-13 185.220.101.146

шээснүүд тэмбүү чирээд ирвээ

Avatar

Зочин 2020-05-13 64.119.23.2

Шашин судлахад ингэж хол явж олон жил зарцуулж еерсдийгее ертенцын амьдралаас салгаж гаж юм болох огт хэрэггуй гэж гэгээрсэн хумуун айлдсан бх юм

Avatar

буруу номтон 2020-05-13 162.247.73.192

ингэж буруу ном үзээд монголыг хөгжүүлсэн нэээгч лам байхгүй бүр манжид улсаа худалдаж байсан толгой лам чинь. наад улсаасаа буруу ном биш шинжлэх ухааны номын сур.

Avatar

Зочин 2020-05-13 64.119.21.103

Ийм олон хүүхдүүдийг идэвхтэй жам ёсны амьдралаас нь хөндийрүүлж яах гээд байгаа юм бэ? Мөрөөр нь байлгахгүй оролдсоор байж г*** болгоно

Avatar

Зочин 2020-05-13 64.119.23.251

Энэ хүүхдүүд та нараас хоол гуйгаагүй, та нарын мөнгөөр сураагүй. Ирчээд та нараар тэжээлгэнэ гээгүй. Хар тамхичин архичин писичин халаасны хулгайч нараа л харааж зүх. Өөрсдийнхөө хүүхдүүдийг л хичээцгээ. Энэ хүүхдүүд ирээдүйд нийгэмдээ гэм хоргүй бусдад гай болохгүй сэтгэлийн амар амгалантай монгол улсын иргэд болно. Энэ хорвоод зөвхөн материаллаг хөгжил л байдгийн биш. Сэтгэлийн хөгжил гэж бас байдагийн. Бусдыг шүүж суухаар өөрийнхөө дотогшоо нэг өнгийгөөд харцгаа. Өөрсдийгөө л хичээцгээ.

Avatar

Зочин 2020-05-13 146.115.161.230

Ирээд бид нараар л тэжээлгэнэ шүү дээ. Лам гэдэг ч амьдрах арга болж дээ. Гандангаар дүүрэн байна хувалзнууд.

Avatar

Зочин 2020-05-13 66.181.182.199

Чи хэдэн лам тэжээдгийн 😂😂😂

Avatar

Өлз 2020-05-13 66.181.161.6

Зомби болох хэрэггүй ээ, хүүхдүүд ээ. Хаяад орхиод ир, өөр сурах шинжлэх ухаан чиглэлийн сургууль бараадсан дээр шүү.

Avatar

Зочин 2020-05-13 202.126.88.42

17 сурдаг маш их хөдөлмөр байна бахархаж байна.

Avatar

Зочин 2020-05-13 122.201.19.99

ene lam nar chini mongolruu irie geegyi yum bishuu. Manaihan ar geriinhen l suid bolood baigaa yum bna daa. Tendee barag deer baigaa yum bna. Deedchuudees henii yavuulga ve.

Avatar

Zochin 2020-05-13 202.126.89.135

Harin tiin,zugeer bgaa huuhduud avchiraj yah geed bgaan bol

Avatar

иргэн 2020-05-13 49.0.218.179

энэ олон лам хэнд хэрэгтэй юм, монголоор л нэг дүүрэн хагссан шалдан ламанцарууд холхиж бна,

Avatar

иргэн 2020-05-13 49.0.218.179

энэ лам шашин сургалт хэнд хэрэгтэй юм, бөөн зардал,

Avatar

Зочин 2020-05-13 31.220.2.134

Ядуу улсад яасан их гай вэ зардал төлбөр мөнгөө төлөөч улс орныг сүйрүүлж байдаг гэдэг захын жишээ дээрээс харагдаж байна.

Avatar

Төлбөрөө төл 2020-05-13 178.17.170.164

Төлбөр мөнгөө төлөөчээ ард түмнээр б**х шээхээ хүртэл даалгаж байдаг богдын үе өнгөрсөн одоо төлбөр мөнгөө төл Монголын төлөө хэрэгтэй юм сураагүйг мэдэж байна. Жаргаж байсан юм бол үхсэнээ наашаа сэгсэлзээд байгаа юм.

Avatar

Zochin 2020-05-13 98.206.15.23

Yaduu hirnee bohir zava as nii uur bolson enetheg ruu yah gej huuhduudee yavuuldag bnaa.Mongold shashiinii deeded lam naraa beltgeed bolj l bai get aa shdee.Deer n huuhduudee lam bolgoj zalhuu, urgul baritsaar hooloo olj iddeg, tatva r tuldgui niigemd nemergui negen bolgoj yah n ve

Avatar

Зочин 2020-05-13 172.58.140.228

Lamhai nar yavii butsii geeguin bishuu

Avatar

Hun 2020-05-13 172.58.63.3

Enetheg IT tal deeree delhiid deeguur ordog, ene huuhduuded heden zuun jileer hotsrogdson shashin bish shine technologyd suraltsuulsan bol deer bsan yum. Buddah WiFi buteegeegui

Avatar

Zochin 2020-05-13 202.126.89.138

Улс эх орондоо ируудуйд баялаг бутээх мэргэжил эзэмшвэл цоохон ар тумэндээ уг нь нэмэртэй юмсан юун олон лам бэ улс оронд бодлого гэж бна уу

Avatar

zochin 2020-05-13 43.228.129.119

Сайхан төлөв түвшин хүүхэд байна. Өвчин зовлонгүй байвал хүүхэдүүд сайхандаа амар амгалан сайн сайханыг хүсье.

Avatar

Зочин 2020-05-13 66.181.191.134

Сайн эмч, инженер, мэргэжилтэй ажилчин болж эх орондоо хувь нэмрээ оруулсан бол….хайран хүүхдүүд

Avatar

өвөг дээдсийн сонголтыг хүндэтгэ 2020-05-13 202.179.24.121

гудмаар дүүрэн эр эм бөбөөчид.энэ асуудал болохоос шашин ёс суртхуун философи та нарын хушган тархины дэргэд ухаан шүү.

Avatar

Зочин 2020-05-13 202.126.89.120

1600гаад оноос Монголд шарын шашин хүчээ авч Түвд үүд Манж, Монгол 2н дунд тоглолт хийж сул дорой улс болсоон бид. Гүүш хааныг шашиндаа урвуулан өөрсдийгөө хамгаалуулж байв, нөгөө дайчин цэргүүдийн маань үр удам яг ийм лам болж үндэстэн устгахын даваан дээр 37 онд аргагүй эрхэнд хэлмэгдүүлж байж нэг юм аврагдсан

Avatar

Цэрэгт яв 2020-05-13 202.179.27.246

Ажил хийж хөдөлмөрлө. Хүн хуурч, өргөл барьцаар амьдарч яана. Нацаг хамба шиг том бизнесмен болоо ч уу, үгүй юу

Avatar

Зочин 2020-05-13 1.216.29.59

Эхлээд архичин, гэр бүлиийн хүчирхийлэгчтэй, идэх хоол дутмаг орчинд өсөж байгаа олон хүүхдүүдийн хувь заяанд санаа зовсныхоо дараа энэ лам хүүхдүүдийг гоочловол яасын, та нараас хоол гуйгаагүй л бол болоошд

Avatar

Зочин 2020-05-13 88.18.94.162

Энд байгаа лам нар чинь хорооноо вирусыг буцаалгах ид шидийг эзэмшсэн гээд ном хураад байсан даа. Гэтэл та нар юу сураад БАЙНАА. Чадахгүй бол буцаа

Avatar

ахмад настан 2020-05-13 43.228.131.182

Ямар тэнэг нь ингэж хүүхүүдийнхээ ирээдүйг алж байдаг байна монголд ирээд ямарч ажилгүй шүү дээ одоо үед лам шүтээд яюах нь багссан шүү дээ хайран хүүхдүүд

Avatar

зочин 2020-05-13 182.160.0.13

IT инженерээр энэ хүүхдүүдийг сургасан бол өөрсдөд н хичнээн хэрэгтэй бхав д

Avatar

Zochin 2020-05-13 202.21.105.186

Hend kheregtei yum, uls ornii khugjild yamar ch khuvi nemer oruulakhgui ene olon lam beldej yuugaa khiinee

Avatar

Зочин 2020-05-13 150.129.142.181

ӨВӨӨ ЭМЭЭ ЭЭЖ ААВИЙГАА ШҮТЭЭД ХҮН АЛАХГҮЙ ХУДАЛ ЯРИХГҮЙ ХУЛГАЙ БИТГИЙ ХИЙ ЭНЭРЭНГҮЙ БАЙ ГЭЖ ХҮН ТӨРӨЛХТӨН ШАШИНГ ЗОХИОСОН .ТИЙМЭЭС ЗААВАЛ ЭНИЙГ Л МЭДЭЖ БАЙВАЛ ГАНДАН СҮМД МӨНГӨ БИТГИЙ ӨГ ОДООНИЙ ЛАМ НАР ЗҮГЭЭР ХУУРАМЧ ХУВАЛЗНУУД

Avatar

зочин 2020-05-13 202.21.100.210

Юу бодож энэ сайхан эрчүүдийг лам болгодог байна аа
Хайран ч хүүхдүүд… Том болоод ээж аавдаа гомдох вий дээ
Эх орондоо хэрэгтэй боловсролтой хүн болговол хичнээн сайн билээ дээ.Үеийнх нь хүүхдүүдийг хардаа улсдаа гаддаадад алдартай өчнөөн хүүхдүүд байна
Даанч яаавдаа Одоо чинь шал өөр нийгэм
Энэ 60 70 аал онынхон далай ламтайгаа тонил цаашаа

Avatar

Зочин 2020-05-13 202.126.89.120

Харин тийм нөгөө монгол кинон дээр гардаг шиг үхэхдээ толгой дээрээ хонх дамар дуугаргая гэсийн гэгчээр харанхуй бүдүүлэг эцэг эх чүүд

Avatar

Зочин 2020-05-13 103.212.116.89

Үгүй ээ, та нар чинь одоо элдэв шид увдис, нууц эрдэмд төгс суралцдаггүй юм уу. Корона вирус, түүний цаадах хар хүч, харанхуйн эрхшээлийг ялсан гэгээрсэн амьтад болдоггүй юм уу. Өөрсдөө бүхэл бүтэн хийд дацангаараа хоригдоод айж ичээд сууж байгаа чинь тэгээд жирийн маньтайгаа адил биш үү. Тийм бол нэг ламхай буцхад бусад нь хямрана ч гэх шиг эрдэнэт хүний хувь заяаг амныхаа зоргоор зохицуулна вэ. Уг нь бид бодохдоо вирус корона байтугай Монголын гай болсон бүлэг хулгайч корона нарыг ч шид

Avatar

Зочин 2020-05-13 103.212.116.89

увдисаараа номхотгон дарж, манийгаа аврах гэгээнтэнгүүд л болж байгаа, гэж төсөөлөөд байдаг. Гэтэл өөдөөс амиа яая, гэсэн жижиг юм яриад байдаг. Урьдны тэр наана чинь төгсөж, төгсөрсөн… гэгээрсэн хутагт хувилгаад нь хаа байна аа, ард түмнээ аварч байгаа нь. Шаал дэмий хоосон юманд найдаж байгаа юм биш үү, бид. Хэнд ч хэрэггүй дараагын шар хувалзнууд л бэлтгэгдэж байгаа юмаа даа. Жоохон нүдээ нээвэл ч өмнөх түүхээс харагдаад л байгаа л даа уг нь.

Avatar

Жинхэнэ Зомби болдог юм байна л даа 2020-05-13 192.82.76.24

20 жил арай дэндэнээ.

Avatar

Жинхэнэ Зомби болдог юм байна л даа 2020-05-13 192.82.76.24

20 жил тэнд байна гэдэг, арай дэндэнээ.

Avatar

иргэн 2020-05-13 76.107.165.63

Насанд хүрээгүй хүүхдийг ямар нэг шашны үйл ажиллагаанаас хамгаалан тусгаарлах хэрэгтэй. Насанд хүрсэнийхээ дараа шарын шашиндаа ч орно уу, Мормон, Аль Кайдагийн бүлэглэлд ч элсэнэ үү, өөрсдийнх нь хувь хүний сонголт.

Avatar

Иргэн 2020-05-13 66.181.169.116

Монгол улсад лам хутагт хувилгаад хангалттай олон бий. Одоо тэгээд ч зах зээл ч байхгүй. Больчих хэрэгтэй.

Avatar

Zochin 2020-05-13 204.14.73.243

Yamar erguu etseg eh geheeree nasand hureegui, yugaa ch medehgui , shiljiltiin nas n ehleegui huuhdiig lam bolgohoor yawuuldag bnaa

Avatar

Зочин 2020-05-13 103.229.122.41

Lam boloh herggui ee huuhduudee .

Avatar

Oyunbold arslan 2020-05-13 66.181.178.20

Olon lamaar yaanaa yu hiidegin lam nar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж