Байгууллагын IT мэргэжилтнүүдэд зориулсан Dell-ийн виртуалчлалын загварыг танилцуулах сургалт уулзалт 2015 оны 12 сарын 9-нд болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Монголын төрийн болон хувийн байгууллагын 50 гаруй мэргэжилтнүүд оролцсон ба Dell-ийн Азийн бүсийн Энтерпрайс шийдэл хариуцсан мэргэжилтнүүд ирж, танилцуулга хийсэн юм.
Энэхүү арга хэмжээг нээж Dell-ийн Азийн бүсийн Энтерпрайс шийдэл хариуцсан хэлтсийн дарга Venkatesh Murali үг хэлсэн бөгөөд Dell компанийн Монгол дахь үйл ажиллагаа болон компанийн үйл ажиллагааны талаар шинэ мэдээ мэдээллийг хүргээд, зах зээлд үргэлж түрүүнд алхах шинэ техник технологийг нэвтрүүлэхэд нь Монгол дахь хэрэглэгчдээ дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Илтгэлүүдээр Делл компанийг сонгох шалтгаан, шийдэл болон платформууд, энгийнээс нарийн түвэгтэй бүхий л түвшинд хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлийг бий болгож хүндтэй зөвлөх туслахын үүргийг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар, Деллийн сервер болон ширээний компьютерийг виртуалчлах загвар шийдлүүдийн тусламжтай анхны хөрөнгө оруулалт хийгээд урсгал зардлыг бууруулах боломжийн талаар Dell-ийн төлөөлөгчид танилцууллаа.
Мөн Саммит Компьютер компаний зүгээс Виртуал орчин дахь програм хангамжийн лицензын асуудлууд, Виртуал ширээний компьютерийг Монголд амжилттай хэрэгжүүлсэн туршлагын талаар сонирхолтой илтгэлүүдээс гадна энэ бүгдийг биеэр мэдрэх боломжийг олгосон демо буланд Делл компаний сервер стораж шийдлийг VMware болон OpenStack платформууд дээр ажиллуулж дэлгэн харуулсан нь арга хэмжээнд ирсэн зочдын анхаарлыг татаж байлаа.
Тус арга хэмжээг мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч Саммит Компьютер Технологи компани Dell корпорацитай хамтран зохион байгууллаа.
Саммит Компьютер Технологи компани нь Dell – ийн бүтээгдэхүүнийг албан ёсоор хэрэглэгчиддээ хүргэж, борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлдэг болоод 7 жил болж байна. Тус компанийн виртуалчлалын шийдлээр мэргэшсэн инженер, мэргэжилтнүүд нь томоохон байгууллагуудын VDI-ийн шийдлийг суурилуулж байсан туршлагатай бөгөөд бүх л харилцагч байгууллагуудтайгаа хамтран ажиллахад нээлттэй байгаагаа мэдэгдэж байсан юм.