Улаанбаатарт 21-23 градус дулаан байна | News.MN

Улаанбаатарт 21-23 градус дулаан байна

Улаанбаатарт 21-23 градус дулаан байна

Улаанбаатарт 21-23 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2020.05.13/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Хур тунадас:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи:  Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-13 37.139.0.167

За яахав , та 2 намайг яаж ч чалахгүй гэж бат итгэжээ. Та 2 өнөадөр баяс , баяс . Үхмээр баына , яг одоо … та 2 оос айлаа.

Avatar

рама 2020-05-13 79.98.213.82

Хүйтэн байгаа тул байр ч сэрүүн тул даарч болохгүй, өвдөн үл болно,,,,,,,

Avatar

Зочин 2020-05-13 109.252.28.161

Миний байр байдоыг мэдээд , зохицуулах зүйл байна гээд гуйчихсан чинь,. Хэхэ … Чамайг өөрийнхөө төлөө , хэнийг ч яахаас ч буцахгүй гэдгийг чинь мэддэгч, гуйсандаа харамсаж … 😭😭😭Амаа барьсаар ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж