Нүдээ хамгаалах таван алхам

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Нүдээ хамгаалах таван алхам

Жилийн 280 хоног цэлмэг нартай улсын иргэд бид наранд хэтэрхий их явах нь нүдэнд халтай тухай тэр бүр мэддэггүй. Мөн тамхины утааг тоохгүй байх, компьютерийн өмнө өдөржин ажиллах зэрэг нь бидний мэлмийд сөргөөр нөлөөлдөг. Яг одооноос дараах таван алхамыг ашиглан нүдээ хайрлан хамгаалцгаая.

Зай барь

Компьютерийн дэлгэц ширтэн удаан хугацаагаар сууснаар нүд хэт ядардаг. Ухаалаг утас, таблет компьютер зэрэг нь бүр л их асуудал үүсгэнэ. Судалгааны дүнд эдгээр хэрэгслээр юм унших үедээ бид нүдэндээ хурц гэрэлтэй дэлгэцийг хэвлэмэл текст, компьютерийн дэлгэцтэй харьцуулахад илүү ойртуулдаг болохыг тогтоосон. “Хүний нүд ойрхон зүйлсийг фокуслахын тулд илүү ачаалал авдгаас ядарч, улмаар толгой өвддөг” гэж эрдэмтэд зөвлөжээ. Иймээс хоёроос гурван цаг тутамд эдгээр дэлгэцээс холдож, дор хаяж таван минут нүдээ амраахыг зөвлөж байна.

Гэрэл хязгаарла

Цахилгаан төхөөрөмж энгийн чийдэнтэй харьцуулахад цэнхэр өнгийн гэрэл илүү ялгаруулдаг. Гэхдээ дижитал төхөөрөмж дангаараа хараа муутгахгүй, нарны гэрэл болон орчин цагт чимэглэлд ашиглалдаг бүдэг гэрлийн чийдэнгүүд нийлснээр хараанд муугаар нөлөөлнө. Хүний хараа муудахад ихээхэн нөлөөтэй цэнхэр гэрэл нарны цацрагт бүр илүү агуулагддаг байна. Нүдээ хамгаалахын тулд дижитал тоног төхөөрөмжөөс холдох цагийн хуваарь гаргаж, мөн бусад гэрлээ унтрааж нүдээ амраана. Харааны шил зүүдэг хүмүүс цэнхэр-ягаан гэрлийн нүд гэмтээдэг туяаг 20 хуваарь бууруулдаг линз сонгож болох гэнэ.

Тамхи

Тамхи хүний биед хэрхэн нөлөөлдөг тухай бодоход юун түрүүнд уушиг санаанд орно. Гэтэл нүдэнд ч маш муу нөлөөтэй. Нас ахиснаас үүддэг нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчин нь Европ тивийн харааны бэрхшээл үүсэх үндсэн шалтгаан байдаг. Тэгвэл эвэрлэг бүрхэгчид толбо үүсэхэд нөлөөлдөг нэг зүйл нь тамхи. Тамхи нь биеийн тогтолцоонд чөлөөт радикал үүсгэж улмаар нүд гэмтээнэ.

Нарны туяанаас нуугд

Ганц зуны улиралд бус жилийн бүх улиралд нарны шил зүүж нүдээ хамгаалах ёстой. Нарнаас цацарч буй цэнхэр болон хэт ягаан туяа нь үүлэрхэг өдөр ч таны нүдэнд хүрдэг. Тиймээс яг л хэвлэлийнхнээс нүдээ нуудаг алдартнууд шиг өдөр бүр нарны шил зүүж занш.

Эрүүл хоол

Эрүүл хүнс сонгох нь зөв боловч юу идэхээ мэддэг байх нь зөв. Бараандуу ногоон навчирхаг ургамал, ногоо болон цайвар өнгийн жимс хэрэглэх нь таны нүдэнд маш сайн. Эдгээр нь таны нүдний ухархайг аюулаас хамгаалдаг антиоксидантуудыг агуулдаг.

Эх сурвалж: www.hiub.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж