Ардчилсан намаас Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүллээ | News.MN

Ардчилсан намаас Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүллээ

Ардчилсан намаас Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүллээ

Ардчилсан намаас Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүллээ

Ардчилсан намаас өнөөдөр /2020.05.12/ УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлэв. Тус шаардлагад “Европын Холбооны Комисс шийдвэр гарган Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын хар жагсаалтад багтаалаа.

Манай улс ийнхүү дэлхийн хамгийн том зах зээл болох 450 сая хүн амтай, 21 их наяд ам.долларын эдийн засаг бүхий Европын холбооны эдийн засгийн хоригт хамрагдах боллоо. Европын холбооны комиссоос тус жагсаалтаа парламентдаа өргөн барьсан бөгөөд уг жагсаалт батлагдсанаар энэ оны аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манай улс хориг арга хэмжээнд орно.

ХАР ЖАГСААЛТ гэж нэрлэж хэвшсэн тус жагсаалтад манай улстай хамт хар тамхи, терроризм, хүний наймаагаараа дэлхийд тэргүүлдэг Афганистан, мөнгө угаалт, татварын гэмт хэрэг, оффшор бүс зэргээр олон улсад зартай Панам, хууль бус зэвсгийн наймаа, үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэлийг дэмждэг Хойд Солонгос зэрэг улсууд багтдаг.

Хар жагсаалтад багтахаас өмнө манай улсыг саарал жагсаалтад оруулж тус жагсаалтаас гарах ажлын даалгавар, хугацааг хангалттай өгсөн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн мэргэжлийн бус Засгийн газар тус анхааруулгыг үл тоон эрх зүйн орчныг сайжруулах, татварын орчныг боловсронгуй болгох, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог шинэчлэх талаар тодорхой ажил хийгээгүйн улмаас Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого алдагдаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирлаа.

Манай улс олон улсын байгууллагууд, дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байгаагаа нотлох, мөн эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх чадвартай гэдгээ харуулахын тулд:

Нэгд, эрхэлсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нарыг албан тушаалаас нь нэн даруй огцруулах;

Хоёрт, холбогдох хууль тогтоомжийг яаралтай шинэчлэх;

Гуравт, олон улсын байгууллагуудад хар жагсаалтаас гарах талаар авч буй арга хэмжээгээ тайлагнах, үнэн зөв мэдээ тайланг хүргүүлэх чиглэлээр намчдыг биш харин мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулахыг тус тус шаардаж байна” гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-05-12 202.9.46.12

АН хар саарал жагсаалтын эх үүсгэвэр тавьчихаад ариун цагаан юм шиг жүжиглэх юм. Энэ жагсаалтаас яаж гарах талаар харилцан бодол саналаа хэлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-12 59.153.112.132

АНУ-гийн хил дээр маш их хэмжээний доллартай баригдлаа, энд Хөгжлийн банкнаас хуссан мөнгөөрөө АНУ-д тансаглаад 100 долларын тип цацааад явж байна, Элчин сайд Герман Туркд хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдлоо г.м мэдээллүүд бараг өдөр болгон сонсдог боллоо. Тэгээд гайхаад байх юмлдаа, Монгол улсад баахан шаардлага хүргүүлчээд өөрсдөө энэ АНУ, Герман, Турк г.м улсууд нь юу хийж суудгийн болоо гэж. Доллартай бол яасан ч болноо гэж оруулчаад Монголд шаардлага хүргүүлэхийн…..

Avatar

Зочин 2020-05-12 59.153.112.132

Энэ хар, саарал жагсаалт гаргаад байгаа улсууд өөрсдөө ямар байдаг билээ. АНУ-с өчнөөн олон авилгачид улсын мөнгө хусагчдыг ирүүлэх гээд манайтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй гээд туслахгүй, орогносон хулгайчдыг нааш нь явуулахгүй байгаа биздээ? Нөгөөтэйгүүр Канад, Австрали, мөн Англи, Германаас орж ирж буй ихэнх хөрөнгө оруулалтууд нь дандаа Панам шиг баахан арал оффшор улсуудад бүртгэлтэй, тийшээ дандаа Монголыг ухаж олсон баялгийн ашгийг зөөдөг цаасан дээрхий төслийн компаниуд байдаг.

Avatar

Зочин 2020-05-12 192.82.67.196

Манай нэг кинон дээр 10 удаа ч билүү сануулга авсан хүн бий гэдэг шиг АН-ынхан лав арваад удаа МАН-ынхныг огцруулах, эсвэл янзбүрийн тогтоолын төсөл өргөн барих, эсвэл шаардлага хүргүүлэх гэх мэтээр МАН-ыг оролдоод байх юм. Цааах нь огт хөдөлж өгөхгүй, үүнийг нь АН-ынхан мэддэг ч сонгууль дөхсөн болохоор зүгээр байлтай биш, нэг иймэрхүү ҮЛ БИЕЛЭХ ЗҮЙЛ САНААЧЛААД Л БАЙХ ЮМ.Одоо АН-нхан сонгууль дөхлөө, жаахан урагшаа харж ажиллана байгаа.

Avatar

Зочин 2020-05-12 150.129.142.147

авиЛАГЧ дыг шийтгээд өгөөчлагч ХҮРЭЛСҮХЭЭ ГЭЖЭЭ.ШИЙДЭГДЭХГҮЙ БАЙГАА ХЭРГҮҮДИЙГ ХУРДЛУУЛААЧ

Avatar

Зочин 2020-05-12 139.5.216.33

Ардчилсан нам 100 тэрбумын хэргээ шалгуулаачээ

Avatar

Дарам 2020-05-12 66.181.177.239

Алуурчид, хулгайчдын бөөгнөрөл болоод байгаа АН-ынханы хэлж байгаагын эсрэг хийж байвал зөв гэдгийг бүгд ойлгосон. Огцруул гэвэл болохгүй юм байна гэж ойлго.

Avatar

Зочин 2020-05-12 64.119.26.131

Aniin ner bicneed b.gaa Erdenebat Narantuya erdene nar olon ulsiin sanhyygiin huuli cn medehgyi baij ih tom yum h*****d b.gaagaa medehgyi. songuuliar garcn ireed said bolno geed ih tom yum bodood baih ydaa

Avatar

Иргэн 2020-05-12 79.141.162.81

МАНАН-гийн хар авилгачид, шударга бусын хонгил, Ардчилал нэрийг ашиглж алдрт хүрсн зарим шимгч хувлзуудын 30 жил бүтээсэн гунигт нийгмийн үнэн төрх энэ. У.Хүрэлсүх босч тэмцээгүй, улсаа засаглаагүй байсн бол юун хар жагсаалт. Бүр сөнж гүйцэх байсныг сүүлийн 3 жилийн улстөрийг нүд цавчилгүй үзэж харсан хүн бүхэн мэдэх байх. Тэр тэмцэж байна. Улсаа аврахын төлөө бүхнээ дайчилжийна Хийдэг ганц, хэлдэг 3 гэдэг шиг АН одоо өөрсдийнхөө бүтээлцсэн энэ лай ланчгийг үүрэлцэхийн оронд гуаглах нь илүү

Avatar

Иргэн 2020-05-12 139.5.219.219

Хар жагсаалтад оруулсан нөхдүүд дийлэнх нь АН-ынхан байгаа биз дээ. Аргаа бараад аавынхаа толгойг маажив гэдэг үлгэр болж байх шив ккк

Avatar

Зочин 2020-05-12 192.82.67.4

АН ийм шаардлага тавиад утгагүй. Яагаад гэвэл өөрснөө хэргийн эзэн хэнгэргийн дохиур шүү дээ.

Avatar

иргэн 2020-05-12 64.119.21.198

"АН-ын засаглалын үед Чингис бонд Самурай бонд гэх мэт өрийн бичиг гаргаж улсын эдийн засгийг унагасан, Эрдэнэт Оюутолгойн уурхайг хувийн шунахай сэдлээр улс орон ард иргэдэд ашиггүйгээр гэрээ байгуулж дампууруулах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсны хор уршиг хорт үр дүн өнөөдөр ийнхүү гарч байгаа учир АН-д түүний эрх баригчдад буцаав" гээд цохоод явуулчихааж

Avatar

Зочин 2020-05-12 202.55.188.94

ЧИНГИС БОНДЫН МӨГИЙГ ИДСЭН ФОРТУНАГИЙН ОХИН ХАР ЖАГСААЛТАД МОНГОЛЫГ ОРУУЛЛА ГЭЖ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЖ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ ШИЛДЭГ ОНИГОО БАЙХГУЙ ЮУ !

Avatar

Зочин 2020-05-12 202.55.188.94

ХАР ЖАГСААЛТАД СҮҮЛИЙН 2 ЖИЛД ОРСОН ГЭЖ АНДУУРЧ. БАЙГАА НЬ НЕАНДАРТАЛИЙН ТАРХИНЫ БАГТААМЖИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ !

Avatar

Бямбанам 2020-05-12 202.9.47.3

АН үнэхээр нэр нүүрээ баржээ. Сэтгэгдлүүдийг уншихад тийм сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна. Энэ сонгуулиар бүрмөсөн булшлагдах байх өө.

Avatar

Зочин 2020-05-12 202.9.46.56

АН-ын дуракуудын үйлдсэн бузар хэргүүдээс голлон нөлөөлсөн дөө Элбэг мэт

Avatar

Зочин 2020-05-12 192.82.66.210

Хар жагсаалтын нэг нохой болох эрдэнэбааст ичих нүүр,булчирхай алга болжээ!! Хөөрхий нарантуяагийнхаа нэр нүүрийг баастаж байх,нөгөөх нь жигшихгүй мэлчихээд сууж байх,таарсан шаарнууд шүү!!!

Avatar

Зочин 2020-05-12 117.111.19.177

Ийм шийдвэр гарсан хойно нь шаардаад яахвээ. Үнэхээр санаа зовж байсан бол юу болж байна яаж байна бид туслах уу яах уу гээд эх орноо бодсон үйлдэл гаргах л хэрэгтэй байсан. Сүржин шаардлага одоо өгөөд өөрчлөгдөхгүй байх. Хурдан сонгууль болоод хурдан та нараас салмаар байна. Угаасаа бид доод цэг руугаа явж байгаа харин зөөлөн газардах л арга зам хайсан дээр. Оны сүүл гэхэд хүнд байдалд бид орох нь тодорхой болсон. Хүн бүрийн хичээл зүтгэл хамтын хүч л энэ бүхнийг давна. Монголчуудаа хүчтэй бай!

Avatar

Равдан 2020-05-12 64.119.23.148

Хүрэлсүхийн бүтээсэн авилгал, дарангуйлалын хар цайзыг нураацгаая

Avatar

Иргэн 2020-05-12 139.5.219.219

Чи саран дээрээс ирчихсэн хүн үү ккк

Avatar

Зочин 2020-05-12 64.119.23.148

Хүрэлсүхийн босгосон Авилгал,Дарангуйлалын хар цайзыг нураацгаая МОнголчуудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж