Гэмтэл согог судлалын чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Гэмтэл согог судлалын чуулган боллоо

Монголын Гэмтэл, согогийн алба үүсч хөгжсөний 55 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Гэмтэл согог судлалын онол практикийн XVII  дугаар эрдмийн чуулган өнөөдөр боллоо.

Чуулганаар 55 жилийн ололт амжилт, салбарын цаашдын хөгжлийнхөө асуудлаар хамтдаа хэлэлцүүлэг өрнүүлж,  салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ үйлчилгээ, ололт амжилт алдаа оноогоо хамтдаа дүгнэн хэлэлцэж байна. Энэ удаагийн эрдмийн чуулганд салбарын эрдэмтэн докторууд, хот хөдөөгийн эмч мэргэжилтнүүдээс гадна ОХУ болон БНСУ-аас эмч, судлаачид оролцон харилцан туршлага хуваалцаж байна.

ГССҮТ өнөөдрийн байдлаар 500 гаруй эмч, ажилтантайгаар хүн арддаа яаралтай тусламж үйлчилгээг хүргэж байна. Эрүүл мэндийн салбарын хамгийн ачаалалтай төв болох ГССҮТ-ын  яаралтай тусламжийн тасгаар  жилдээ 80  мянга гаруй хүн үйлчлүүлдэг бол, амбулториор 20 мянга гаруй хүн үйлчлүүлдэг байна. Тус төвөөр хэвтэн эмчүүлэгчдийн тоо 14 мянгад хүрдэг бол, хүнд мэс засалд жилдээ 8 мянга гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг байна.

Эрдмийн чуулганыг ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Бат-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарынханы хамгийн том хариуцлага бол эрдэнэт хүний амь насыг аврах явдал. Тиймээс хариуцлагаа ухамсарлан хүний амь насыг аврахын тулд салбарын ажилтан бүр сахилгатай, хариуцлагатай, ёс зүйтэй, авилгагүй, хүнд сурталгүй, чиргэдэлгүй үйлчилгээг үзүүлэн ажиллах хэрэгтэйг онцоллоо. Тэрээр  энэ их ачааллыг нуруундаа үүрч өргөсөн тангарагтаа үнэнч байж цаг наргүй эрдэнэт хүний амь нас эрүүл энхийн манаанд зогсож байдаг ГССҮТ-ийн нийт ажилтан, албан хаагчдад 55 жилийн ойн  мэндийг хүргэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж