Парламент “ажил хаялаа” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Парламент “ажил хаялаа”

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Парламентад 26 суудалтай Ардын намынхан чуулганд гурван гишүүнээ суулгаж, дэд даргаараа завсарлага авахуулаад төрийн ажлыг гацааж орхилоо. Завсарлага авах болсон үндэслэлээ УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр чуулганы ирцийг хуульд заасан хэмжээнд буюу 50 хувьд хүргэх, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар шуурхай хэлэлцэх зэрэг шаардлага тавьсан нь үнэндээ шалтаг л болохоос шалтгаан болох үндэслэл биш юм. Ийм “сценар”-ыг МАН-ынхан өнгөрсөн мягмар гаригаас эхэлсэн. Мягмар, Лхагва гаригийн байнгын хороодын хуралдааныг ирцээр “бойкотолж” хойшлуулсан сөрөг хүчний тоглолт чуулганы хуралдааны үеэр дахин тоглогдохыг эрх баригч хүчин тооцох л ёстой байсан. Гэтэл юу болов, тавьсан занганд нь өөрсдөө гүйж ороод Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр завсарлага авч хөгөө чирэх юм. Ингэхийн оронд ирцээ 100 хувь бүрдүүлээд 35 гишүүнээ суулгасан бол төрийн ажлыг гацаах боломжийг сөрөг хүчинд олгох байсан гэж үү.

Засгийн газраас дэвшүүлсэн томоохон бодлогууд өнөөдрийг хүртэл УИХ-д орж ирээд явахгүй болсон нь зөвшилцөл үгүй болсны л нотолгоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч чадсангүй. Засгийн газарт хамтарч буй УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дээрх асуудлыг нягтлах шаардлага байна гэж үзэн завсарлага авлаа. Гэтэл энэ төсөл байнгын хороогоор хэлэлцэгдэж эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаа болж буй. Энэ хооронд Шударга ёс эвслийн бүлэгт тодорхой мэдээлэл өгөөд, зөвшилцөөд явуулчхаж болсонгүй юу гэх асуудал хөндөгдөж байна. Ер нь дээрх эвсэл Засгийн газарт хамтарсан юм бол яагаад бодлогоо дэмжээд нэг ч гэсэн төслийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэггүй юм бэ?. Засгийн газар луу хоёр ч удаа буцсан Гацуурт төсөл дээр Шударга ёс эвслийн бүлэг л завсарлага авч байлаа.

Долларын төгрөгтэй харилцах ханш чангарсаар 2000 төгрөгтэй тэнцлээ. Уул уурхайн томоохон төслүүд зогссоноос эдийн засагт орж ирэх валютын урсгал саарсан нь төгрөгийн ханшийг үнэгүйдүүлж байна. Ийм үед нэг ч гэсэн төсөл урагшилж, эдийн засгийнхаа урсгалыг тасалчихгүй байх нь чухал болохоос хууль тогтоогчдын бие биенээ дийлж гарах гэсэн ахархан улс төрийнх нь золиос болох ёсгүй.

Дээр нь УИХ-ын гишүүд ажлаа хийсэн шиг хийе. Товлосон цагтаа хуралдаа ирж, хууль тогтоох ажилдаа идэвхитэй оролцъё. Нэг нь Сонгуулийн хууль хэлэлцсэнгүй гэж “шантааж” хийдэг, нөгөө нь хэлэлцэхгүй гэж гэдийдэг хөгийн улс төрөөс чинь болж улс орон сүйдлээ. Өнөөдөр Ардын намынхан манлайлаад 21 намыг оролцуулаад жагсаалд гарлаа. Маргааш ард түмнээ гудамжинд гаргаад жагсах болж байна уу.

Эдийн засаг хүндэрсэн энэ үед жагсаал, цуглаанаас илүү гол, гол бодлогын хуулиудаа баталж, хямралыг зогсоох нь чухал байна.

Ажлаа хийж чадахгүй болсон бол эртхэн  тарчихсан ч дээр юм шиг. Завсарлагаар бойкотолсон ажил хаялт эцэстээ парламентын ажил хаялт болж хувирлаа.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

хөөрхий арл түмэн 2015-12-10 112.72.11.121

МАН- АЖЛАА ХИЙГҮЙ БАЙЖ БОЛНО. УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ. ДАНДАА ЮМ БОЛГОНЫГ ХОЙШ ТАТАХ ЮМ ШАНТААЖАА БОЛИО

Зочин 2015-12-10 202.179.28.62

Энхбаярыг Шадар сайд болговол АН бүрч дуусаа. Ашгүй Хэ Хэ.

Зочин 2015-12-10 202.179.28.62

Хурал хаях нь зөв өө. АН болий ИХ ыг тараа Эртхэн тараагаад дараагийн сонгуулиа хий. АН-ыг бүр мөсөн зайлуул. 1 ч санал битгий өг. Эх орныг самарч дууслаа. Тэд хэзээ ч засаг барьж сурахгүй юм.аа Боломж өгсөн ашиглаж чадаагүй хохь нь Гэхдээ би АН-д өгөөгүй хэзээч өгөхгүй.

Зочин 2015-12-10 202.179.28.62

МАН- ын зөв шүү дэмжиж байна.

ахахаха 2015-12-10 202.179.10.150

Ийм хогын парламант ажил хаях байтугай амьдралаас хол далд орвол таарна,зарим голоороо нүхтэй нэг инь эртхэн тарцгаая гэж учраа хэлээд хэвлэлд ярилцлага өгөөд байгаа шүүдээ.

Zochin 2015-12-10 180.149.98.182

MAN nam uneheer yalzarchee .

Зочин 2015-12-10 150.129.143.3

МАН Сонгууль угтсан улс төржилт хийж байгаа ухаантай юм бол засаг төрийн ажилд бүү саад хий. Ард түмний саналаар гарч ирсэн чинь үнэн л юм бол монголын хөгжилд битгий саад хий. Хэрээс хэтэрсэн бүтээн байгуулалтын эсрэг хийрхэл чинь хязгаараас аль хэдийн даваад удаж бн. ХУдлаа юмыг 1000 дахин давтаж хэлвэл ард түмэн итгэж засаг төрийг буруугаар ойлгоно гэсэн номлол хоцрогдсон.

Зочин 2015-12-10 112.72.15.61

Аргагүйл төрөлхийн МАНгар улсууд юм. Төмөр "хар" машинтай тэмцэж байсан "хүн"-ийг санахгүйл юм байна. Хүн хүнтэйгээл тэмцдэг. МАНгаруудын хийж байгаа үйлдэл бүр тэдний рейтингийг унагаж байна. 16 онд АН дахиад ялах нь тодорхой боллоо. Тэдний хийсэн их бүтээн байгуулалтыг хүмүүс яаж мартах вэдээ.

Зочин 2015-12-10 202.9.40.33

Монгол Ардын Гацаагч Нам болгож нэрээ өөрчилмөөр юм МАГН

Зочин 2015-12-10 182.160.0.92

Зуу шахам жил төр барьсан МАН тавьтиргүй харагдаж байна. МАН ажил гацаахаа зогсоох нь дээр байлгүй, эх орноо бодооч. Хар машинаар АН ялчихсан гэх шоуг хийж жирийн иргэдийг хуурч байгаа нв явцгүй.

Зочин 2015-12-10 122.201.22.132

Манай Дорнодын Номтойбаяр аймаар мундаг аа, аа, аан, аан, аах, аах, ёоох, ёоох, зайлаа тэнэг ээ. Завсарлага чинь намын бодлого!!!!!!!!!!!!!!!!!!! -ооооооо, авч байгаа нь үүргээрээ чи л байхгүй юу даа. Харин чи зайлааааааааааааааааааааааа.

zochin 2015-12-10 103.26.194.106

hooson toilgoitnuud ugaasa yu ch shiidej chadahgui hurdan tarj zaiga tavij ugtsguu.

Зочин 2015-12-10 103.229.123.5

Хуралдаа суудаггүй гишүүдтэй ИХ тарах хэрэгтэй. Ажилаа тасалдаг гишүүдийг буцааж татдаг болмоор байна.

Зочин 2015-12-10 122.201.22.217

Тарцгаа

Зочин 2015-12-10 103.229.120.11

МАН. МАШ САЙН АЛХАМ ХИЙЛЭЭ. ЭРТХЭН ИНГЭХ БАЙСАН ЮМ. ХАРИН Ч ОРОЙТЛОО.

Зочин 2015-12-10 150.129.143.69

одоо хуоалд ороод ч олигтой юм болохгуй улам шамдан явж торийн зов голдиролд нь оруулах хэрэгтэй

ee dee 2015-12-10 103.26.194.70

jagsaad hereggui ee tolgoig chini ugaana. tolgoigoo ugaalgasaar baigaad boostei hungui boljee.

Бат 2015-12-10 202.9.41.84

Зов зов одоо ялсан нам шиг ардчилахынтай ярина шуу уруудаж яваа намыг юу гэж тоох юм

Зочин 2015-12-10 202.9.40.58

Ман-хан монголын төрөөр тоглох шиг болж байна. Татвар төлөгчдийн мөнгийг ажлаа хийж байж цуслахгүй гадуур тэнэж гудамж тайлбайгаар мөнгө төгрөг тарааж жагсаал цуглаан хийж хэдэн хөгшчүүлийн толгойг эргүүлж эргүүтэж байдгаагаа болих хэрэгтэй байна.

Зочин 2015-12-10 122.201.24.32

УИХ тараах ард түмний асуулга явуулаяа

Зочин 2015-12-10 122.201.24.32

УИХ тараах ард түмний асуулга явуулаяа

Зочин 2015-12-10 122.201.24.32

УИХ тараах ард түмний асуулга явуулаяа

Зочин 2015-12-10 122.201.21.156

МАН-аас залхаж гүйцлээ. Дахиж энэ насандаа МАН-г дэмжихгүй. Ёстой ажил хийлгэдэггүй сонин гарууд бн.

Зочин 2015-12-10 202.9.40.173

AH Songuuliin xuulia xeleltsej exelmeer yum. Xar mashini toollogin dung garaar tooldog bolox ni zov.

Зочин 2015-12-10 49.0.186.246

zuv l bshd yahlaara AH iinhan ajilda irgui yun 50 huv harinch baga bna 80 huvias deesh irctei bh heregtei

Тийм 2015-12-10 122.201.24.120

Эдийн засаг хүндэрсэн хэний гавъяа вэ ? АН

21 2015-12-10 202.131.225.197

HEN GARAH N YAMAR HAMAA BAINA BUGD L IDHEES HOISH

Зочин 2015-12-10 49.0.204.28

АНыг олонх болгосон хэний гавьяа вэ та нарын гавьяа лав биш

Зочин 2015-12-10 124.158.74.171

чиний мулгуугийн гавьяа

Зочин 2015-12-10 124.158.74.171

Гэртээ суугаад худлаа санаа зовж байхаар талбайд гараад жагсаачээ Нам гэж хуураад цөөхөн эрх мэдэлтнүүд Монголыг хувааж идэн өрөнд оруулж дууслаа шүү дээ Нам гэдэг чинь амьгүй шүү дээ Харин намын нэр барьсан цөөн хүн л биднийг эргүүтүүлж байхад юу ч ойлгохгүй юм даа Талбай дээр 100,000 хгн жагсахад л их хурал тарж л таараа шүү дээ

Зочин 2015-12-10 202.179.27.93

хуучин хуулиар явуулаад АН нам ялаад гарч ирвэл би лав тэсэхгүй ээ

Зочин 2015-12-10 202.9.41.84

XOSHGINOG DOLOGCH XOROL YU CHI

ажилгүй иргэн 2015-12-10 103.26.193.196

ажилдаа ирдэггүй завгүй гишүүний оронд намайг тавьчих надад ажил байхгүй болохоор завнаас их юм алга. Тиймээс ардчилсан нам нэгэнт олонх болсон болохоор цөөнхөөс шалтгаалах хэрэг юу байна. ирдэггүй гишүүдийнхээ оронд ажилгүй намайг тавиад өгөөч тэгвэл МАН тай намгүй хуралдаж болмоор санагдаж байна.

иргэн 2015-12-10 202.179.24.75

МАН-ханд бүү буруу өгдөө АН-хаан.Ард иргэд хэн юу хийгээд байгааг бүрэн мэддэг болсон.Одоо буруугаа бусадруу чихдэгээ боль АН-хаан.Жудагтай байж сур.Төрийн ажил биш намын ажил бүр кампони ажил болсон гэдэг үг үнэн шүү дээ.Зөв зүйл дээр дуугарч байя Монголчуудаа.ЗГ чинь хэнээр шатар сайд хийлгэх гээд байгааг мэдэрдээ санал бичээд байгаа хүмүүсээ.Ийм төрийг ажил хийж байна гэж яаж хэлж чадаж байнаа зарим нэг хүмүүсээ.Та нарын амьдрал сайн байж болно бидний амьдрал хүнд туйлдаа хүрч байна.Зөв бодол зөв сэтгэлтэй хүмүүсээр төрөө удирдуулах цаг болсон байна шүү.Нирггүүлчихээд дараа нь хашгираад нэмэр байна.Одоо ниргэчихээс нь өмнө төрөө аврах хэрэгтэй байна даа Монголчуудаа.Буруу зөв гэхийн оронд төр түмнээ зөв тийш нь удирдаж чадах хүнээ сонгох тал дээр анхаарье Монголчуудаа.

Зочин 2015-12-10 103.11.194.78

МАН-ынхан худлаа ингэж хурал хаяж байхаар шууд их хурлаа тараа.ийм увайгүй жүжигчид хэнд хэрэгтэй юм.Гацаагчидаа

irgen 2015-12-10 202.21.115.82

76 yamaa 3 say honi

Зочин 2015-12-10 182.160.38.124

Бас нэг илжиг бгаа шүү

РАВДАН2 2015-12-10 122.201.28.5

З.ЭНХБОЛД ДАРГА АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.

Зочин 2015-12-10 119.40.98.162

Муусайн хулгайчуудыг ажил хая гэж сонгосон юм уу? Эднээс 2016 онд алийг нь ч битгий сонгоорой

Зочин 2015-12-10 122.201.24.33

dunguj 8huviin zeelin sanhuujiltaa avah geed teller deer zogsoj baisanchine nuguu 8 huvias bolood torohoi shaltganaaraa sanhuujilt hiihee hoishluullaa genee. Say l uneheer deed hediin heruul manid yamar aiamr nuluululdigiig oilgolooo

ахахах 2015-12-10 202.179.10.150

Ийм парламант ажил хаях байтугай тарвал таарана,татвар төлөгчдийн мөнгийг зүгээр сууж идэхээсээ ичидгүй еэ еэ бөөвөө

Зочин 2015-12-10 202.131.239.158

МАН-ын хулгайчуудаа та нар чаддаг юм бол ИХ хурлыг тараачихаач.Та 76-ын хэрэг алга. Ард түмэн чинь та нарыг хараас дургүй хүрч байна.

Zochin 2015-12-10 202.179.11.74

Ер нь тэр чигтээ тарвал тааран да муу удирдлагуудтай байснаас удирдлагагүй байсан нь дээр тэгэж төсвөө хэмнэх юм биш үү .АН гэж мангаруудын уурхай хэзээ улс төрөөс цэвэрлэгдэх юм болпоо. Наад улс төрчид чинь улс эх орноо бодохгүй яаж дараа жилийн сонгуульд луйвардаж гарах вэ гээд л хороо найруулж байгаа биз

их хурал тар харин нийт гишүүдийн тоо56 ч юмуу 48 2015-12-10 124.158.109.62

их хурал тар нийт гишүүдээ цөөл 56 юмуу 48 ч юмуу 76 тэнэгээ яая даа гэж байхад тэднийги олон болгож үл болно хэдэн тэрбум хүнтэй гаар биш 3 саяд 76 ухна олон байгаа шүү ,,,