Урлагийн салбараа 3,8 тэрбум рублиэр дэмжинэ | News.MN

Урлагийн салбараа 3,8 тэрбум рублиэр дэмжинэ

Урлагийн салбараа 3,8 тэрбум рублиэр дэмжинэ

Урлагийн салбараа 3,8 тэрбум рублиэр дэмжинэ

Цар тахлын үеэр урлагийн салбарыг дэмжихэд зориулан ОХУ-ын Засгийн газар 3,8 тэрбум рубль зарцуулахаар шийдсэн байна. Соёлын яам, Большой театр, Эрмитаж зэрэг байгууллагад эдгээр хөрөнгийг зарцуулах бөгөөд уг баримт бичигт ОХУ-ын Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Андрей Белоусов гарын үсэг зуржээ. Уг баримт бичгийг Засгийн газрын эрх зүйн шийдвэрүүдийг хэвлэдэг албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.

"Соёлын яам, Эрмитаж, Большой театрын хэрэгцээнд зориулан ОХУ-ын Засгийн газрын нөөц хөрөнгөөс 3 808 500 000 (3,8 тэрбум) хүртэлх рублийг 2020 онд гаргахыг зөвшөөрлөө. Шинэ коронавирусийн цар тахлын улмаас үйл ажиллагаа нь бүрэн болон хэсэгчлэн зогссоноос үүдэн гарах хохирлыг нөхөх, хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилготой юм хэмээн уг баримт бичигт дурдсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж