Уолт Дисней компани нэрт найруулагч Стивен Спильбергийн шинэ бүтээлийг танилцуулж байна. “The BFG,”(The Big Friendly Giant) буюу “Номхон, аварга мангас” хэмээх хүүхдийн киног Английн богино өгүүллэгийн зохиолч Роальд Далийн өнчин жаахан охин хэрхэн аварга мангасын ер бусын адал явдалт, ид шидийн ертөнцөөр аялж буй тухай өгүүлдэг үлгэрээс сэдэвлэжээ.
Спильберг “Далийн зохиол хүүхдүүдэд урам зориг хайрлаж, жигүүр ургуулдаг. Уолт Диснейн нэрийн хуудас болсон “Дамбо”,”Цасан гуа”, “Үнсгэлжин” зэрэг хүүхдийг айлгаж, уйлуулж, инээлгэж чаддаг хэрнээ сайн мууг ялгаж сурах сургамжтай сургаальтай зүйлс эх зохиолд байсан. Тиймээс л энэ зохиол намайг уруу татсан ” хэмээн ярьсан байна.
Хамгийн алдартай үлгэрчид болох найруулагч Стивен Спильберг, хүүхдийн зохиолч Роальд Даль болон Уолт Дисней компани хамтарч буй анхны тохиолдол юм.
“Номхон, аварга мангас” кино бол нөхөрлөл, үнэнч сэтгэлийн тухай түүх. Бусдад туслах сэтгэлтэй л бол бяцхан охин ч аварга найздаа тусалж чаддаг гэдгийг харуулсан” Гэж Спильберг ярьжээ.
Кино ирэх 2016 оны долдугаар сарын 1-нээс эхлэн кино театруудаар гарч эхлэх юм байна.
Н.ЭНХ