адил өөрийн үзэл бодол нь хүртэл бусдын эрх ашиг сонирхлын төлөө байдаг
энэ нийгэм хүмүүсээс ангижрах хүсэл өөрийн эрхгүй намайг эзэмдэнэ.
Хаашаа ч хамаагүй яваад оччихмоор ганцаардлын манан нэг л өдөр
сэтгэлийг минь эзэлчихлээ. Энэ орчлонд яах гэж байгаагаа ойлгохоо ч
болилоо. Хөлд орох гэж бүдчиж тэмцэж унахад минь урам болж байсан тэр
хайр эцэстээ ор хоосон төлөөс байсан юм гэдгийг би мэдсэнсэн бол өөрөө
хүсээд энэ хорвоод төрж болдогсон бол би жаргалтай байж чадах байсан бол
уу? Хайрлуулах гэдэг аз жаргалыг хором мөч бүхэнд мэдэрч өссөн ч энэ
хайр эцэстээ надаас өөрөөрөө байх эрх чөлөөг минь намайг өөрөөс минь
булаана чинээ санаагүй би өөртөө гомдох гэж үү?
Хэлэх үгсийг минь бодох бодлыг минь хүнийх гэж уландаа гишгэлж,
итгэл хүсэл мөрөөдлийг минь нэхэл хатуу төлөөс дунд гинжлээд орхичихлоо.
Хүн болж төрснийхөө төлөөсийг заавал төлөх ёстой юм байна. Тэр
төлөөс нь энгийн нэг зүйл биш эрх чөлөө минь, хэлэх үг ,бодох бодол
минь юм байна.
Харамсаж байна. Хүн төрлийг олох хэдийгээр атга шар будаанаас
зүүний үзүүрт ганцхан будаа тогтохтой адил нандин тохиолоор олдох хэдий ч
үүний төлөөс хүн байх хүсэл эрмэлзлэл минь юм бол орчлонд төрсөндөө
би харамсая.