Дональд Трамп амны хаалт зүүхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Дональд Трамп амны хаалт зүүхээс татгалзав

Дональд Трамп амны хаалт зүүхээс татгалзав

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пэнсийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдсаны дараа Цагаан ордон сонор сэрэмжээ дээшлүүлэх шийдвэр гаргасан. Өнгөрөгч Даваа гаригаас эхлэн Цагаан ордны ажилчдыг амны хаалт зүүхийг шаардаж, мөн түүнчлэн шаардлагагүй зочдыг хүлээн авахаас татгалзаж эхэлжээ.

Гэвч ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд ерөнхийлөгч Майкл Пенс нарт энэхүү шаардлага үйлчлэхгүй бололтой. Ялангуяа ойрын туслах нь халдвар авсан дэд ерөнхийлөгч Майкл Пенс хүртэл өөрийгөө тусгаарлалгүй хэвлэлийн хуралд оролцсон байна. Тэд өнөөдөр/2020.05.12/ Рөүз Гарденд зохион байгуулагдсан хэвлэлийн хуралд амны хаалтгүй оролцжээ. Энэ үеэр Дональд Трамп амны хаалт зүүх шаардлагыг дагахгүй гэдгээ мэдэгдэн, “Хүн бүрээс зайтай байна” хэмээн тодотгосон байна.

Цагаан ордны ажилчид зөвхөн өрөөндөө, бие биетэйгээ зохих хэмжээний зайд байгаа тохиолдолд л амны хаалтаа зүүх шаардлагагүй ажээ.

Трамп “Миний хувьд би хэнтэй ч ойр биш байна. Би хүн бүрээс л зайтай байна. Хэрвээ та нар тэнд байгаа хүмүүсийг харвал” хэмээн баруун жигүүрийн Колланеде дээр зогсч буй арын албаны хүмүүсийг заан “Миний харж байгаагаар тэнд Цагаан ордны ажилчид, төлөөлөгчид, удирдах ажилтнууд байна. Тэд бүгд л амны хаалтаа зүүсэн байна. Өнөөдөр миний харсан хүн бүхэн амны хаалтаа зүүсэн байна” хэмээжээ.

Мөн тус хэвлэлийн хуралд оролцсон хэвлэлийнхэн, холбогдох албаны хүмүүс ч амны хаалтаа зүүсэн байсан аж. Хамгийн гол нь ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхийг уриалж байсан атлаа өөрөө уриалсан шигээ амны хаалтаа зүүгээгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж