Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музейн цогцолбор газрын гудамжийг автомашингүй болгохыг дэмжжээ. Тус газрыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажиллан, сүм музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, орчны хор хөнөөлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар дараах саналуудыг оруулсан байна. Үүнд:
- Музейн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, зөвхөн явган зорчигч, дугуйтай зорчигчийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх автомашингүй гудамж болгох,
- Явган хүний хөдөлгөөн нэмэгдсэнээр тухайн орчинд сүм музейг дагасан худалдаа үйлчилгээний бичил гудамж үүсгэн, аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих санал багтжээ.
Уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжиж, тогтоолын хэрэгжилтийг хангах ажиллах, мөн Чойжин ламын сүм музейн цогцолборын орчинд тохижилт хийхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ