Ухань хотын бүх оршин суугчийг коронавирусийн шинжилгээнд хамруулна | News.MN

Ухань хотын бүх оршин суугчийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

Ухань хотын бүх оршин суугчийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

Ухань хотын бүх оршин суугчийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

Ухань хотын 11 сая оршин суугчийг 10 хоногийн дотор коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хотын бүх оршин суугчийг коронавирусийн нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулах юм байна. Энэхүү шийдвэрийг энэ сарын 9, 10-нд халдварын тохиолдол дахин идэвхжсэнтэй холбоотойгоор гаргажээ.

Тус хотод сар гаруйн дараа халдвар дахин идэвхжиж, зургаан шинэ тохиолдол илэрсэн юм. Сүүлд халдвар илэрсэн хүмүүс нь Дунсиху дүүргийн оршин суугчид бөгөөд тэдний хоёр нь гэрлэсэн хос аж. Цар тахлыг амжилттай давсан гэж байсан Хятад, Өмнөд Солонгос, мөн халдварын тархалт удааширч байсан Герман гэх зэрэг улсуудад сүүлийн өдрүүдэд халдвар дахин сэргэх байдал ажиглагдав.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zuv 2020-05-12 202.126.89.200

Manai ulsad bas iim arga hemjee avah bsiin. Ungursun 4 sariin hugatsaand hiigdsen bol sain blaa gej. Ter belen bdliin surguulias iluu ur duntei bh bsan daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж