Төсвөөс 1.3 тэрбум төгрөг гаргаж, хууль бусаар зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Төсвөөс 1.3 тэрбум төгрөг гаргаж, хууль бусаар зарцуулжээ

Төсвөөс 1.3 тэрбум төгрөг гаргаж, хууль бусаар зарцуулжээ

Авлигатай тэмцэх газраас улсын төсөвт зохиомол хүндрэл учруулж буй нэгэн асуудлыг сөхжээ. Хууль бусаар халагдсан ажилтанд түүнийг халах тушаал гаргасан дарга өөрөөсөө нөхөн төлбөр олгох хуультай. Гэтэл нэгэн төрийн байгууллагын дарга төсвөөс 1.3 тэрбум төгрөг гарган, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байх тул АТГ-аас Төрийн аудит руу бичиг илгээсэн талаар тус газрын эх сурвалж мэдээлэв.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 491 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар ажиллагаанд 494 хэрэг шалгагдаж байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж