УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол нар мэдээлэл хийлээ.
Өчигдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 болгууллаа” гэдэг мэдээллийг гарсан. Тиймээс энэ асуудлыг судалж үзэхэд Үндсэн хуулийн Цэц өчигдөр иргэн А.Базарын гомдлын дагуу 2015 оны аравдугаар сард дунд суудлаар шийдвэр гаргаад түүнийг нь УИХ хүлээж аваагүй тул Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 13 тоот шийдвэр гаргасан юм байна. Иргэн А.Базар нь 8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргаж Цэц хүлээн авсан байна. Улмаар өчигдөр Цэц уг иргэний гомдлыг Их суудлаараа эцэслэн хүлээн авчээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Цэц банкны зээлийн хүү хэд байхыг хэлэлцэж шийддэг газар биш. Хэрвээ Цэц зээлийн хүүг шийддэг газар юм бол одоо бүгдээрээ нийлж байгаад орон сууцны зээл хүүгүй байна гээд хандъя л даа. Мэдээж Цэц тийм шийдвэр гаргахгүй шүү дээ. Найман хувийн зээлтэй хүн арилжааны банктай байгуулсан гэрээнийхээ дагуу найман хувиа төлнө. Үүнийг 20 болгодог ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй. АН төрийн бүх эрхийг барьж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд АН-ынх. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнийг 2012 оны сонгуулийн дараа томилсон. Цэцийн хоёр өөр дүгнэлтийг хольж хутгаж, ийм арчаагүй, ядарсан аргаар улс төр хийхээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна" гэлээ.
Иргэн А.Базар зээлийн хүүгийн асуудлаар гомдол гаргаагүй, Цэц энэ талаар шийдвэр гаргаагүй. Нөгөө талаар 8 хувийн зээлийн орон сууцны хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар ба Монголбанк хамтран хэрэгжүүлж буй Засгийн газрын хөтөлбөр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар, Монголбанк. Эдгээр байгууллагууд энэ хөтөлбөрийг зогсоосон, 8 хувийг 20 болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа юм. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Цэцийн дүгнэлт нь дээрх асуудлаас огт өөр буюу газрын барьцааг банк санхүүгийн байгууллага үл маргах журмаар хураан авч, дуудлага худалдаагаар зарах нь иргэний шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхэнд халдсан байна гэсэн огт өөр асуудал юм. Гэтэл Цэцийн хоёр өөр шийдвэрийг зохион байгуулалттайгаар хольж хутгаад, МАН зохион байгуулсан гэдэг гүтгэлэг тарааж байгаа нь Ардчилсан нам эдийн засгийг самарч, банк санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэл нэмэгдэж, зээл олголт хумигдаж, ард иргэдийн амьдрал, бизнесийн орчин хүндэрсний бурууг өөрсдөөсөө зайлуулах гэсэн башир арга боллоо гэж Монгол Ардын нам үзэж байна. Энэхүү зохион байгуулалттай гүтгэлгийг түгээсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу шүүхэд өгч, өөрсдөөр нь залруулга уучлал гаргуулах болно гэж гишүүд мэдээллээ.
Т.НОМИН
Сэтгэгдэл 2015-12-10 150.129.142.45
АН одоо дахиж гарч ирэхгүй л болов уу. Сонгогчид сонголтоо зөв хийх биз дээ. Миний хувьд МАН-ыг дэмжиж байна.
Зочин 2015-12-10 202.179.28.62
АН ялагдаад 16 оноос хойш ард түмний амьдрал сайжрана. АН-д бүү санал өг……………
Зочин 2015-12-10 202.179.28.62
АН худлаа гүтгэлэг гаргахаа больж ичээч ээ. Гавъяа нь ил болоод нэр хүнд шалдаа унахаар ийм юм гаргаж МАН-ы нэр хүндийг унагах гэж байгаа юм. Та нарт одоо итгэхгүй. Яаж ч гүйсэн боллоо. Бид сонголтоо хийсэн . АН нэг ч суудал авахгүй Ард түмэн та нараас залхаж байна. Гэр хороололын айл өрхүүд нүүрсээ авч чадахгүй хөлдөж үхэх гэж байна. Ард түмэн хямарч гүйцлээ. Дахиж бид хууртахгүй
Зочин 2015-12-10 202.21.117.178
Гавьяагаа гайхуулаад байсан АН одоо МАН ыг зээлийн хүү өсгөх гэж байна гэж ухуулга тарааж саналаа нэмэгдүүлэх сонгуулийн шоу хийж байгааг ухаантай хэн боловч ойлгож л байгаа л даа.
Зочин 2015-12-10 202.180.220.35
MAN iinhan 8 huwiin zeeleer baahan bair awaad teriigee tureesledeg yum bna. Tgd uheh gej bna
Зочин 2015-12-10 202.21.117.178
AN khevlel medeelleer unen zuv medeelel ug l duu. Iim archaagui argaar ajillakhaa bolil doo
Зочин 2015-12-10 202.21.117.178
Denduu yumaa, uuriinkhuu ed khurungiig banknaas asuuj baij tureeslekh bolokh ni uu, bolij uz. MAN-iinkhan ard tumniikhee tuluu sain temtseerei. Arai dendej baina. Ard tumnee bodson shiidver gargaachee.
uudus 2015-12-10 202.21.111.98
ene namiinhan bolimoor umaa.hamag haranhuin ehiig tavisan shuu dee.90 onoos hoish.ardchilsan nam gej bas yalgaagui olon niitiin baiguullaga bna
Зочин 2015-12-10 182.160.32.108
бид мөнгө хүүлж байгаад ядуу монголчуудын газар байрыг шүүхээр оруулалгүй шууд булаагаад авчья гэж бодож байсан чинь МАН гай боллоо. уг нь банкууд бүгд манай АН-ых шүү дээ.
sdf 2015-12-10 103.57.93.171
Heree hereeniihee hariig gegcheer arai l hiih ajil oldohgui baigaa huvhai hudalchuud shuu ed nar ! Heruulch avgaigaas doloon dor uursdiiguu neg gadnaas ni hardag boloosoi
Зочин 2015-12-10 58.122.150.191
Ene medeelliig yg unendee AH bish harin MAH zoriudaar taraasan mon tuunchilen 21-aimgiig zasmal zamaar holboson gavya heniih ve ? gedeg sambaruudiig MAH-aas gargasann sayhan todorhoi bolj bn . MAH zoriud neg iim 2 honogiin nasgui or undesgui iim medeelel zoriud taraachihaad tegeed daraa n neg ih helmegdsen hunii durd toglodog iim moda gargajdee !? Heniihn zohioson PI-AR shuu uhaantai ym boldoo !
зочин 2015-12-10 103.26.193.194
ардчилсан нам ч аргаа барьж байна даа. Өнгөрсөн 4 жилд 3 их наядыг иргэдэд тараасан.Бид Чингэс бондын мөнгөөр бүтээн байгуулалт хийлээ гэж яаж риж чадаж байна аа .Та нар 1 сая төгрөг хишиг тараасан бид хийсэн гээд өнгөрсөн сонгуулиар солиотой юм шиг яриад байсан чинь худлаа юм уу. Та нар л дан худлаа амалдаг. Эдийн засгийг сүйрүүлдэг шүү дээ.
Зочин 2015-12-10 103.9.91.214
онигоо болж байх юм аа. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга нь ийм углуургагүй мэдээ тарааж эвгүй байдалд орчих гэж.
g 2015-12-10 202.179.11.14
ulaam tsaim hiigee bizdee
Зочин 2015-12-10 103.26.193.196
Ардчилсан нам олонхи байж цөөнх болсон МАН ыг ийм зүйл хийлээ гэхээсээ ичмээр юм. Өнөөдөр төрийн эрхийг өөрсдөө барьж байж, ах нь дүүгээ ээждээ ховлож байгаа юм шиг алдаагаа МАН руу чихэж гүтгэх хэрэг байна уу.
ахахаха 2015-12-10 202.179.10.150
Их гавьяаны сүүдэрт их алдаа байдаг тухай үнэн баримт гарсан байсаныг энэ их худалчид олон дахин уншуулаж чээжлүүлэх юмсан,чээжлэхээс биш ойлгохгүй биздээ.
Зочин 2015-12-10 103.229.121.157
тэгвэл орон сууцны үнэ цөм унах байхдаа баталгаагүй барьцаа болохоор чинь тэгнэ биздээ. эсвэл хүү нь суга өснө.
1 2015-12-10 103.9.91.214
AN gej hevlel medeeleleer shuvtan hudal huurmag um tsatsaj ard tumnii tolgoig erguulehdee ***** garshlaa
setgel 2015-12-10 202.21.115.82
AN gej hevlel medeeleleer shuvtan hudal huurmag um tsatsaj ard tumnii tolgoig erguulehdee ***** garshlaa
Зочин 2015-12-10 122.201.21.156
МАН-хаан та нар өнгөрсөн 3 жил зөвхөн АН, засгийн газрын ажилыг гацааж, муулж ирсэн. АН тэр болгонд чинь ганц ч эсэргүүцэл хийгээгүй биздээ. Алтанхуяг 8% хувь болгож буулгаа биздээ. Тэгэхэд та нар бас л эсэргүүцэж байсан. АН-ын ажлыг та нар нэг удаа дэмжиж байсан жишээ байн уу. Эцсийн эцэст монголын төлөө л АН ажилж байгаа. МАН зөвхөн дараагын сонгуулийн төлөө бүхнийг нураах үүрэгтэй. Нүгэл нүдээрээ гарна шүү.
Зочин 2015-12-10 103.57.95.231
Харин тийм байлгүй дээ. МАН тэгж хуумгай хөдлөхгүй байхоо. Арчаагүй новшнууд (АН) худлаа гүтгэж байх шиг байна. Өөрсдөө Гавьяа хүртэж өрөөлд ял үүрүүлэх гэсэн ядмаг гүтгэлэг юм даа. АН ичээсэй
Зочин 2015-12-10 202.179.17.21
Та нарын тэнэгийг хэлэх муу үг олдохгүй юм. Барьцаалсан хөрөнгийг /орон сууц, газар хашаа/ банк хяналтандаа авахгүй л юм бол тийм баталгаагүй барьцаагаар зээл хэнч өгөхгүй. Зээлээ төлөхгүй хүнд л хамаатай болохоос зээлээ төлчих хүнд зээл ч олдохгүй болголоо. Ардын баатарын дүр эсгээд байвал сонгогдоод байна гэж л андуураад байх юм.
Зочин 2015-12-10 202.179.28.164
тэр жирийн иргэний хэн нь МАН ын бүлгийн хуулийн зөвлөх гэлээ?
Зочин 2015-12-10 119.40.97.114
MAN HUGIIN BOLIJEE GULUG BOLJ ODOOGIIN UDIRDLAGUUDN JULIDJIINSHDEE HOHI N
Зочин 2015-12-10 150.129.140.90
зээлийн орон сууцаа хөлсүүлэх нь тухайн иргэний эрх. Харин банк зээл авсан иргэнээр даатгалын гэрээг хүчээр хийлгэдэг. Тэгэхээр даатгалын эзэн нь яасан ч түүний дур. Амь насны даатгал хүртэл хийлгэдэг. Азаар одоог хүртэл 8 хувийн зээл авсан хүн үхээгүй л зээлээ төлцгөөгөөд л явж байна. Харин ч архичинтай гэр бүл архичнаа үхүүлээд амь насны даатгал гээд 50 хувьтай тэнцэх нөхөн төлбөр авчихаж болно. Зээлээ ч бараг төлчихнө, архинаасаа ч салчихна. Ашигтай л хувилбар.
ХУУЛЬЧ 2015-12-10 103.11.192.34
ЭНЭ ГҮТГЭЛГИЙГ ЭРХ ЗҮЙН ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ АМЬТАН ТАРААЖ. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД АЛЬ НЭГ НАМ, БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ ГАРГАДАГГҮЙ, ХАРИН ЗӨВХӨН ИРГЭД ГАРГАДАГ ЮМ. ЦЭЦ ЗӨВХӨН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДЛЫГ Л АВЧ ХЭЛЭЛЦДЭГ БАЙГУУЛЛАГА. ИРГЭН БАЗАРЫН МЭДЭЭЛЭЛ ҮНДЭСЛЭЛТЭЙ БОЛООД Л ЦЭЦ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАЖ.
Зочин 2015-12-10 202.21.110.186
Өөрсдөө шоронд очих болноо МАНгарууд, Эдийн засгийг хэн самарч эхэлсэн билээ хулхинуудаа. Хүрэлбаатар согтуу толгой чи засгийн газарт байхдаа хямрааж эхлээ биздээ, согтуу байгаад мартчихсан уу
Зочин 2015-12-10 78.120.221.186
Ulaan kommunistuudad ard tumniig tarkhiig ugaah arvin turshlaga bii. Ta nart setgel zurkh baisan bol eh oron, ard tumen chin ARAI ungutei bh bailaa
Зочин 2015-12-10 202.131.244.210
Хэрэв барьцаанд тавих хөрөнгийг зээл олгогч үл маргах журмаар захиран зарцуулах эрхийг болиулж, шүүхээр шийдүүлдэг болох юм бол зээлийн хүү гарцаагүй өснө. Зах зээлийн хууль. Хэн эрсдэлтэй зээлийг бага хүүтэй олгох вэ дээ. Шүүхээр нэг хоёр жил тойроод явчихвал зээл олгосон хүн мөнгөө эргэлдүүлэх байсан боломжоороо шатаад л дуусна. Ийм завхарсан дүгнэлт гаргаж байгаа Үндсэн хуулийн цэцийн ихэнх гишүүд МАН-ы угшилтай шүү дээ. Нүдэн дээр ил асуудал.