Филиппин хүү Кай Сотто “NBA G League”-тай гэрээ байгуулжээ | News.MN

Филиппин хүү Кай Сотто “NBA G League”-тай гэрээ байгуулжээ

Филиппин хүү Кай Сотто “NBA G League”-тай гэрээ байгуулжээ

Филиппин хүү Кай Сотто “NBA G League”-тай гэрээ байгуулжээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-д тоглох Ази тамирчдын буухиа үргэлжилсээр байна. Энэ удаад Филиппиний 18 настай Кай Сотто их сургууль, коллежийг алгасан NBA-ийн хөгжлийн лиг буюу G League-тай гэрээ байгуулжээ. Хэрвээ тэрбээр NBA-д элсэж чадвал анхны Филиппинд төрсөн, филлиппин аав, ээжтэй тамирчин лигт элссэн тохиолдол болно. Түүнээс өмнө Филиппин гаралтай Жордан Кларксон лигт хөл тавьж байсан боловч түүний хувьд Африк-Америк гаралтай ээж, Филиппин-Америк гаралтай аавтай юм.

Саяхан 18 нас хүрсэн Кай Соттогийн хувьд 2.19 см өндөртэй бөгөөд 2017 онд зохион байгуулагдсан зүүн өмнөд Азийн 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд Филлипиний шигшээ багтайгаа түрүүлж байсан аж. Мөн тэрбээр 2019 оны 19 хүртэлх насны ДАШТ-д 17 насандаа оролцож 11.7 оноо, 3.1 хаалт дунджилжээ.

Түүнийг Кентаки, ДеПаул, Жоржиа, Өмнөд Калифорниа гэх зэрэг томоохон их сургуулиудаас гадна Испанийн сагсан бөмбөгийн Реал Мадрид баг хүртэл сонирхож байсан. Гэвч тэрбээр эцсийн эцэст Жэйлон Грийн, Азайа Тодд зэрэг үеийн залуучуудынхаа адилаар NBA G League-тай гэрээ байгууллаа.

Сүүлийн үед NBA-д тоглох хүсэлтэй залуучууд их сургууль, коллежийг алгасан G League болон хилийн чинадыг зорих нь ихэсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж