Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын комиссын хуралдааныг даргална | News.MN

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын комиссын хуралдааныг даргална

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын комиссын хуралдааныг даргална

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын комиссын хуралдааныг даргална

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанатай өнөөдөр утсаар ярьж, “Covid-19” цар тахлын Монгол Улс дахь нөхцөл байдал, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Армида Алисжабана Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр болох НҮБ-ын АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы нээлтийг Комиссын 75 дугаар чуулганы даргын хувиар удирдах гэж буйд талархал илэрхийлээд, цар тахлыг даван туулахад бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Сайд Д.Цогтбаатар дэлхий нийтийг хамарсан цар тахал нь олон улсын харилцаанд шинэ нөхцөл байдал үүсгэж буйг дурдаад, улс орнууд илүү идэвхтэй хамтран ажиллах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэх, онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах тусгай нэгжийг тус байгууллагад байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж буйгаа мэдэгджээ.

АНДЭЗНК-ын 45 дугаар чуулганыг 1989-1990 онд Гадаад явдлын яамны орлогч сайд Х.Олзвой, 55 дугаар чуулганыг 1999-2000 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа нар даргалж байснаас хойш 20 жилийн дараа буюу 2019-2020 онд 75 дугаар чуулганыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалах юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-12 72.196.192.250

Har tamhi naimaalaad baigaa diplomat pasporttoi hvmvvs bol dandaa TEG-iin hvmvvs shvv?!Gadaad yamand ogt hamaagvi, diplomatchiin nereer hvnii uuriingvi tagnaj chagnaj yavdag l uls.

Avatar

Зочин 2020-05-12 103.111.68.3

ТАХАЛТАЙ ХУРЦЫН ЦЭРГҮҮД…..

Avatar

Иргэн 2020-05-12 202.21.104.2

Зүйтэй. Монголын нэр хүнд. 20 жилийн дараа Монгол. Монгол хүн удирдана. Энэ бахархах зүйл мөн

Avatar

Зочин 2020-05-12 103.111.68.3

ҮХСЭН ХАБАХАРХАЛ ХАР ТАМХИЧИД , ЕРТӨНЦИЙН ШИВШИГ

Avatar

Зочин 2020-05-12 202.179.31.120

Төрийн нэрээр хар тамхи зардаг туршлагаа хуваалцана

Avatar

Зочин 2020-05-12 103.111.68.3

ХАР ТАМХИ ЗӨӨДӨГ АРГА ТУРШИЛГАА ЗААХ НЬ УУ?

Avatar

123456 2020-05-12 49.0.212.150

Хар тамхины наймааны оффшорчин Цоба юу, гайгүй ч хэвтэх байлгүй

Avatar

Зочин 2020-05-12 202.9.46.234

Үхсэн ац улсаа хар жагсаалтад оруулчаад ичээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж