Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгтэйгөө зарлав

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгтэйгөө зарлав

 

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун  тус  орны зэвсэглэлд устөрөгчийн бөмбөг байгаа гэв. Мөн тэрээр Хойд Солонгосыг цөмийн хүчирхэг гүрэн гэж хэлсэн тухай Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг дамжууллаа.

 

“Манай улс нь өөрийн тусгаар тогтнол, үндэсний нэр алдраа найдвартай хамгаалах үүднээс атомын болон устөрөгчийн бөмбөгийг хэрэглэх хэмжээний хүчирхэг цөмийн гүрэн боллоо” хэмээн Ким Чен Ун хэлжээ.

 

Тэрээр Пхеньяны зэвсгийн үйлдвэрийг үзэхдээ энэ тухай мэдээлсэн байв. Мөн тэрээр тусгаар тогтнолоо хамгаалан хангахын тулд  тус оронд нөөц байгаа гэж мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж