Тайландад хөл хорионд орсон монголчууд итгэл алдарч буйгаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Тайландад хөл хорионд орсон монголчууд итгэл алдарч буйгаа илэрхийлэв

Тайландад хөл хорионд орсон монголчууд итгэл алдарч буйгаа илэрхийлэв

Тайландын Вант улсад хөл хорионд орсон 150 гаруй монгол иргэн Улсын онцгой комисст хандан хүсэлт илгээсэн байна. Тэд хүсэлтдээ “Тайландын Вант улсад гацсан Монгол Улсын 150 гаруй иргэн тусгай үүргийн нисэх онгоцоо хүлээсээр хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид тэвчээртэй хүлээсэн. Бид суулт хийсэнгүй. Бас бичиг барьж зогссонгүй. Төр засгийнхаа мэргэн шийдвэрт найдан хүлээсээр өдийг хүрлээ. Одоо харин итгэл алдарч байна.

Сөүл, Токио, Стамбул, Франкфурт нислээ л гэнэ. Яагаад Бангкокийг тойроод байгаа юм бол. Адилхан л МИАТ нисэж байсан агаарын харилцаатай хот шүү дээ. Тайландад гацсан монголчууд бид урдаас нь гарсан хүүхэд юм уу, араас нь гарсан хүүхэд юм уу! Бусад бүх орноос тусгай үүргийн онгоц ирж, иргэдээ авсан. МИАТ Бангкокийг тойрч нисээд монголчууд бид л үнсэнд хаягдсан шалз шиг торойгоод хоцорсон.

Хорь гаруй хүн Тайландаас буцаж чадсан талаар энд байгаа монголчууд маань ярьж байна. Аргаа баран үлдэж хоцорсон 150 гаруй монголчууд бидэнд хүний нутагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж байна.

“Бумрунград” эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүмүүс, оюутнууд, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс ч олон бий. Тэр байтугай 80 гарсан хөгшин ухаан санаа нь орж гаран, сэхээнд 10 гаруй хонож байна. Хүний нутагт суусаар мөнгө төгрөг ч барагдаж, амьдрахад өдөр бүр улам хэцүү болж байна. Зогсвол зоос, хөдлөвөл хөлс болсон газар хэчнээн ч хэмнээд, яаж ч ядруу амьдраад байхад туйлдаж гүйцэж байгаа монголчуудаа аврахыг хүлээж байна.

Зүүн өмнөд Азид гацсан, хаягдсан иргэдээ Тайландаар дамжуулан татаж авах хүсэлтийг тавьж байна. Энд идэх хоолгүй, орох оронгүй болсон олон залуучууд байгаа. Тайландад бусад орон шиг ажил хийж, мөнгө олох ямар ч боломжгүй.

Тайландад сүүлийн 14 хоногт шинээр илэрсэн тохиолдол нэг оронтой тоо руу орж, сүүлийн долоо хоногт гэхэд өдөрт зөвхөн нэг л хүн халдвар авсан гэх мэдээлэл байна. Бангкок хот хөл хориогоо тавьж, гадуур ихэнх хүмүүс маскгүй явж байна. Баар, цэнгээний газраас бусад бүх үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа аль хэдийн эхэлсэн.

Энд байгаа монголчууд хоёр сар гаруй хугацаанд хөл хорионд байлаа. Өвдсөн хүн байхгүй. Бүгд эрүүл саруул байна. Энд байгаа хүмүүсийг "Covid-19" тест өгүүлэх ч шаардлага байхгүй. Ядарсан иргэдэд  250 ам.доллароор тест хийлгэх хэцүү байна. Нэгэн цагт Хубилай хааны үед Тайланд улс монгол хаантай байсан түүх үнэн л юм бол энд байгаа иргэдээ ингэтэл нь бүү туйлдуулаач. Тайландад байгаа монгол иргэд” гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж