Элон Маск хөл хориог зөрчин үйлдвэрээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Элон Маск хөл хориог зөрчин үйлдвэрээ нээлээ

Элон Маск хөл хориог зөрчин үйлдвэрээ нээлээ

Элон Маск Фремонт дахь Тесла машины үйлдвэрээ мужийн удирдлагын эсэргүүцлийг үл тоон эргүүлэн нээснээр Калифорнийн эрх баригчидтай үүсгэсэн сөргөлдөөн нь улам даамжирлаа. Тэрбээр хэрэв түүнийг энэ үйлдлийнх нь төлөө баривчилна гэвэл баривчлагдахад ч бэлэн гэдгээ мэдэгджээ.

Тесла нь АНУ-д цар тахлын эсрэг хөл хорионоос болж хаагдсан ч одоог хүртэл нээгдээгүй байгаа цор ганц машины үйлдвэр хэмээн Элон Маск өчигдөр/2020.05.11/ зарлаад, Аламеда хотын дүрмийг үл тоомсорлон үйлдвэрлэлээ дахин явуулж эхлэх гэж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр “Би хамт олонтойгоо нэг шугамд зогсоно. Хэрвээ хэн нэгэн баривчлагдах ёстой бол намайг л баривчил” хэмээсэн байна. Мөн улс үйлдвэрүүдийг нээхийг зөвшөөрсөн ч ажлаа мэддэггүй удирдлагууд хууль бусаар тус шийдвэрийг зөрчиж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн жиргэжээ.

Харин мужийн захирагч Гавин Ньюсом мэдээлэл хийхдээ Тесла үйлдвэр дараа долоо хоногт нээгдэж, тэр үед тэрбээр Теслагийн удирдлага болон Аламеда хотын удирдлагатай уулзаж, нөхцөл байдлын тухай ярилцахаа мэдэгдсэн байна. Тэрбээр чухам хэнийх нь талд байгаагаа тодорхой хэлээгүй ч түүний мэдэгдлээс төд удалгүй Элон Маск “Баярлалаа Мужийн захирагчаа” хэмээн жиргэжээ.

Мөн тавдугаар сарын 10-нд Элон Маск Аламеда хотын эрх баригчдыг мужийн амбан захирагч, ерөнхийлөгч болоод Үндсэн хуулиар олгосон эрх чөлөөний эсрэг тэрсэлсэн хэмээн шүүхэд дуудсан талаараа өөрийн твиттер хуудастаа бичжээ.

Теслагийн Аламедагийн хөрш Сан Хоакин хот дахь үйлдвэр нь эргэн нээгдэж, хэвийн ажиллаж байгаа тухай Теслагийн хуульч мэдэгджээ.

Өөр бусад автомашины үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхад Тесла буюу АНУ-ын цахилгаан машины цорын ганц үйлдвэрлэгчээ хааж хорьж байгаад Элон Маск ихээхэн бухимджээ. Мөн тэрбээр цаашид Теслагийн үйл ажиллагаанд саад учруулсаар байвал Калифорни мужаас өөрийн үйлдвэрээ нүүлгэнэ хэмээгээд Техас мужийн захирагч Грег Аббот тэргүүтэй хүмүүс түүний үйлдвэрээ нүүлгэх шийдвэрийг дэмжиж ажиллана гэснийг дурдсан байна.

Элон Маскийн эсрэг байр суурьтай хэд хэдэн хүн байгаагийн нэг нь Калифорни мужийн чуулганы гишүүн Лорена Гонзалез билээ. Тэрбээр өөрийн твиттертээ Тесла компанийг "Ажилчдынхаа аюулгүй байдлыг хайхардаггүй, үйлчилгээний ажилчидтай зүй бус харилцаж дорд үздэг" хэмээн бичиж, Элон Маск Калифорни муж дахь "Ковид-19"-өөс болж нас барж буй иргэдийн ихэнх нь латинчууд байгаа учир хөл хориог цуцлах хэрэгтэй хэмээн ярьсныг нь арьс өнгөөр ялгаварласан явдал гэж шүүмжилсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж