"Covid-19"-тэй өвчтөнүүдийг эмчилж байсан эмнэлэгт гал гарч, 5 хүн амиа алдав | News.MN

"Covid-19"-тэй өвчтөнүүдийг эмчилж байсан эмнэлэгт гал гарч, 5 хүн амиа алдав

COVID-19

"Covid-19"-тэй өвчтөнүүдийг эмчилж байсан эмнэлэгт гал гарч, 5 хүн амиа алдав

"Covid-19"-тэй өвчтөнүүдийг эмчилж байсан эмнэлэгт гал гарч, 5 хүн амиа алдав

ОХУ-ын Санкт-Петербург хотод коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг тусгаарлан эмчилж байсан Гэгээн Георгийн нэрэмжит эмнэлэгт өнөөдөр /2020.05.12/ өглөө 6.30 цагийн орчимд гал гарч, таван хүн амиа алдаж, 15 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Амиа алдсан хүмүүс нь тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүд ба эхний байдлаар угаартаж амиа алдсан гэх дүгнэлт гаргаад байгаа аж. Мөн цаашид хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүй байна. Галыг унтраахаар 75 гал сөнөөгч ажилласан бөгөөд галын шалтгааныг хараахан тодорхойлж амжаагүй байгаа аж.

Тус эмнэлгийг гуравдугаар сарын дунд үеэс эхлэн зөвхөн коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэхээр суллажээ.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-12 103.26.193.244

поджог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж