Элэглэгч, цасан охин, монгол өвлийн өвөө

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Элэглэгч, цасан охин, монгол өвлийн өвөө

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд иржээ. Албан байгууллага, сургууль, цэцэрлэгүүд хүүхэд багачууд бяцхан үрсээ баярлуулах онцгой содон сюрпризээ бэлдэж байгаа биз ээ.

Тэгвэл нэгэн сонирхолтой өвлийн өвгөн, цасан охин хоёр, хүүхэд багачууд, байгууллага хамт олны баярыг хөгжөөн аялсаар байгааг танд дуулгая. Монгол өвлийн өвөө, элэглэгч цасан охин хоёр цас мөсний орноос Улаанбаатар хотыг зорин иргэд, хөдөлмөрчдөө баярлуулсаар явна.

Монголын анхны эмэгтэй элэглэгч Д.Мөнх-Од, монгол өвлийн өвөө хоёр иргэд, хөдөлмөрчдийнхөө баяр дээр баяр нэмэн аялсаар л байна. Танай шинэ жилийн баяр дээр монгол өвлийн өвөө ирж, хөөрхөн цасан охин нь “Гала” хамтлагийн дуучин Ану, Маралжингоо, Наран гээд олны танил эмэгтэйчүүдийг элэглэж та бүгдийг баясгана гэвэл ямар вэ.

Элэглэгч цасан охин, Монгол өвлийн өвөө хоёр маань албан байгууллагын шинэ жилд 150 мянган төгрөгөөр оролцох юм байна. Харин өвлийн өвөө, цасан охидыг гэрийнхээ хойморт залах бол 250 мянган төгрөг юм. Цэцэрлэгийн хүүхэд багачууддаа бүр хямдралтайгаар үйлчлэхээр болжээ. Цэцэрлэгийн нэг ангид 50 мянган төгрөгөөр айлчилна. Харин 12 дугаар сарын 31-ний үдэш өвлийн өвгөн, цасан охин хоёр маань тавхан айлын захиалга авах юм байна.

Ингээд та элэглэгч цасан охин, монгол өвлийн өвөөг 88109701 утсанд холбогдож шинэ жилдээ урих боломжтой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж