Авенжерсийн сүүлийн кино “Endgame” гарснаас хойш урт хугацаа урсан өнгөрч, үзэгчид ч супер хүчит баатруудын багаас сураг чимээ хүлээсээр сууна. Гэвч кино бүтээгчдийн зүгээс шинэ мэдээлэл сонсогдолгүй удахын хэрээр үзэгчид ч Авенжерс 5-ын тухай сонирхохоо больж эхэлжээ.
INSIDER агентлаг дараагийн Авенжерс кинонд гарч болох өөрчлөлтүүдийн тухай үзэгчдийн таамгуудаас хамгийн сонирхолтой тавыг онцолжээ.
Нэгдүгээрт, “Avengers: Endgame” кинон дээр бүх ертөнцийн устсан тал хэсэг эргэн сэргэснийг санацгаая. Үнэндээ Тони Старк үүнийг хийсэн юм биш. Тэр ердөө Таносын армийг л устгасан. Харин ертөнцийн сөнөсөн тал хэсэг, хумхын тоос болон замхарсан хүмүүсийг Халк сэргээсэн аж.
Энэ таамгийг анх Reddit платформ дээр Smileimhigh нэртэй хэрэглэгч нийтэлжээ. Түүнийхээр бол Тони Старкын гаргасан том золиосд Халк маш их хилэгнэж, үхэгсдийг сэргээсэн гэнэ. Ингээд бодоход Блэк Видөвийн үхэл Халкыг урьд өмнөхөөс илүү уурлуулж, өшөө авах сэдэл төрүүлсэн байж болзошгүй. Хэрвээ тэгсэн бол Халк дараагийн анги дээр сөрөг дүр болон гарч ирэн “World war Hulk” комикын үйл явдал өрнөх магадлал өндөр юм.
Марвелын шүтэн бишрэгчид “World war Hulk” комик дэлгэцийн бүтээл болохыг удаан хүлээсэн билээ. Үүнд нь “Ragnarok” кино ч ихээр нөлөөлсөн биз. Өөр нэгэн үзэгч Брюс Баннер Халкыг эмчлэх гэж оролдож байхдаа түүний өөр нэг зан чанарыг олж нээнэ хэмээн таамаглажээ.
“World war Hulk” комикын үйл явдал Халк эхнэрийнхээ үхлээс болоод дэлхий дээр оршихоо больж буйгаар эхэлдэг. Улмаар халкын уур хилэн улам бадарч өөрийг нь хорьсон илуминати буюу төмөр хүн, доктор Стренж нараас өшөө авахаар эргэн ирж магадгүй юм.
Ер нь цаашдаа гарах Марвелын кинонууд дээр Халк хэрхэх нь тодорхойгүй хэвээр байгаа. Сүүлд Марк Раффалогийн хэлснээр бол Халкын тусдаа кино бүтээх төлөвлөгөө одоогоор байхгүй байгаа гэнэ. Тиймээс өмнөх Авенжерс кинонуудад том үүрэг гүйцэтгэсээр ирсэн дүрийг хорон санаатан болгох нь түүнийг зохиолд эргэн авчрах гайхалтай арга байж болох юм.
Эх сурвалж: GAMESRADAR.COM
Холбоотой мэдээ