Лионель Месси Аргентиндаа дахин хагас сая евро хандивлалаа | News.MN

Лионель Месси Аргентиндаа дахин хагас сая евро хандивлалаа

Лионель Месси Аргентиндаа дахин хагас сая евро хандивлалаа

Лионель Месси Аргентиндаа дахин хагас сая евро хандивлалаа

Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн Барселона багийн од тоглогч Лионель Месси өөрийн төрөлх Аргентин улсынхаа эмнэлэгт 500 мянган еврогийн мөнгөн тусламжийг цар тахалтай тэмцэхэд нь зориулан хандивлажээ. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард мөн нэг сая еврог улсдаа хандивласан юм.

Өдгөө 32 настай түүний нийт хөрөнгийн хэмжээ одоогийн байдлаар 400 сая ам.долларт хүрчээ.

Каса Гаррахан сангийн мэдэгдэж буйгаар энэхүү мөнгийг эмнэлгийн ажилчдын хамгаалалтын хувцас, хэрэгсэл авахад зориулах аж. Тус сангийн тэргүүн Силвиа Кассабын мэдэгдэлд “Бидэнд тусалж, Аргентин улсын олон нийтийн эрүүл мэндийн төлөө үргэлжлүүлэн санаа тавьж байгаад үнэхээр баяртай байна” хэмээжээ.

Одоогийн байдлаар Аргентин улсад шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 6,278-д хүрсэн байна. Лионель Мессид баярлаж талархсан эмнэлгийнхэн доорх бичлэгийг хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж