Трамп: Чи энэ асуултаа Хятад улсаас асуу!

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Трамп: Чи энэ асуултаа Хятад улсаас асуу!

Трамп: Чи энэ асуултаа Хятад улсаас асуу!

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Даваа гариг /2020.05.11/-т хийсэн коронавирусийн цаг үеийн асуудлаарх хэвлэлийн хурлаа дуусгалгүй дундаас нь орхин гарчээ. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр Хятад гаралтай сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзан ийнхүү хэвлэлийн хурлаа орхин гарсан аж.

Тодруулбал, Ерөнхийлөгч Трамп хэвлэлийн хурлын үеэр АНУ дэлхийд шинжилгээ, илрүүлгээр тэргүүлж буй тухай сайрхан ярьсан байна. Түүнийг ийнхүү ярьсны дараа “CBS News” сувгийн Хятад гаралтай сэтгүүлч Вэйжиа Жянь “Өдөр бүр дэлхий даяар олон зуун хүн амь насаа алдаж байна. Тэр дундаа америкчууд олноороо амиа алдаж байна. Ийм байхад энэ бүх өрсөлдөөн чухал гэж үү” хэмээн асуусан байна.

Хариуд нь Трамп “Тийм ээ. Дэлхийн хаа сайгүй хүмүүс амиа алдаж байна. Гэхдээ чи энэ асуултаа Хятад улсаас асуу. Надаас бүү асуу. Хятад улс магадгүй маш ер бусын хариулт өгөх байх” гэж хариулжээ. Харин Вэйжиа Жянь “Ноёнтоон, та яагаад үүнийг надад хэлж байгаа юм бэ? гэхэд Трамп “Би үүнийг хэн нэгэнд тусгайлан хэлээгүй. Ер нь ийм муухай асуулт асууж байгаа хүмүүст хандаж хэлж байна” гэжээ. Ингээд дараагийн сэтгүүлч асуултаа асуух гэтэл Ерөнхийлөгч индэрээс буун хэвлэлийн хурлыг орхин гарсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эмэгтэйчүүд, тэр тусмаа өнгөт арьстай, Ази гаралтай эмэгтэйчүүдэд хэвлэлийн хурлын үеэр ширүүн ханддаг, арьс өнгөний үзэл гаргадаг хэмээн ихэд шүүмжлүүлдэг. Вэйжиа Жянь нь Хятадад төрсөн боловч хоёр настайдаа АНУ-д цагаачлан иржээ. Ерөнхийлөгч Трамп болон Хятад гаралтай сэтгүүлч хоёрын хооронд өрнөсөн маргаан хэвлэлүүдийн анхаарлыг ихэд татаж Дональд Трампыг хүмүүс ихээхэн шүүмжилж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
15
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж