“Харри хунтайж Меганыг Диана гүнжтэй адилхан болохоор гэрлэсэн”

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

“Харри хунтайж Меганыг Диана гүнжтэй адилхан болохоор гэрлэсэн”

“Харри хунтайж Меганыг Диана гүнжтэй адилхан болохоор гэрлэсэн”

Энэ оны эхээр хунтайж Харри болон түүний эхнэр Меган Маркл нар өөрсдийн гэсэн амьдралаар амьдрах гэж Хатан хааны гэр бүлээс өрх тусгаарласан билээ. Гэвч энэ бүхэн тийм ч амар байсангүй. Хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлахаасаа сарын өмнө Харри хунтайж сэтгүүлчдэд хандан захиа бичсэн билээ. Тус захианд тэрбээр эхнэрээ өөрийн ээж Диана гүнж шиг амьдрал бүү үзээсэй гэсэндээ Меганыг муулахгүй байхыг сэтгүүлчдээс хүсчээ. Улмаар Британийн сэтгүүлчид Диана гүнж, Меган Маркл нарын хооронд олон нийтлэг зүйл байгааг анзаарч эхэлсэн байна.

Диана гүнжийн туслах асан Пол Барреллийн хэлснээр хунтайж Харри Меганыг Диана гүнжтэй ижил төстэй зан чанартай болохоор ухаангүй дурласан байж магадгүй гэнэ. Тэрбээр “Харри Меганыг Диана гүнжтэй төстэй санагдсан болохоор эргэлзэлгүй гэрлэсэн. Диана, Меган хоёул үзэл бодолдоо үнэнч, мятрашгүй эмэгтэйчүүд. Гэхдээ тэд уулзсан бол сайн найзууд болохгүй л байх байсан болов уу. Харин ч тэд дайснууд болох байсан байж магад. Өөр өөр үзэл бодолтой хоёр хүчирхэг эмэгтэй хоорондоо ширүүн маргалдах байсан гэж би боддог” хэмээн ярьжээ.

Меган, Диана хоёрын нэг том ялгаа гэвэл Меган Дианатай харьцуулахад хааны гэр бүлийн хуримын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн ачаар арай илүү мэдээлэлтэй байсан байх гэж Пол тодорхойлсон байна. Тэрбээр “Тиймээс Меганд анхнаасаа нарийн төлөвлөгөө байсан бололтой. Харин Диана гүнж хэтэрхий залуухан, гэнэн хонгор байсан шүү дээ” хэмээн дурсчээ.

Эх сурвалж: COSMOPOLITAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж