&#34Арвис&#34 II үед тэсрэлт хийж, хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

&#34Арвис&#34 II үед тэсрэлт хийж, хагас шигшээд үлдлээ

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн футзалын УАШТ Футзалын ордонд болж байна. Энэ сарын 3-12-ны өдрүүдэд болж буй УАШТ-д 32 баг оролцож байгаагаас шийдвэрлэх тоглолтууд эхэллээ.


Хагас шигшээн эрхийн төлөөх өнөөдрийн хоёр дахь тоглолт "Арвис" болон "Монголын тэмүүлэл" багийн хооронд болсон. Уг тоглолт үзэгч олныг өндөлзүүлсэн маш сонирхолтой тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхнээс "Арвис" багийн дамжуулалтууд таслагдаж улмаар "Монголын тэмүүлэл" 3 гоолыг оруулж чадсанаар өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсан. "Арвис" клубийн дасгалжуулагч Банзрагч минутын амралтыг захиалсан ч үр дүнгээ өгч чадсангүй. "Монголын тэмүүлэл" багаас Т.Ууганбаяр болон Г.Цолмонбаатар, Д.Тэмүүлэн нар гоолыг оруулсан байна. 

Харин хоёрдугаар хагас эхлээд байдал 360 градус эргэсэн гэж хэлж болно. "Арвис" багийн тамирчид нүд ирмэхийн зуур 6 гоолыг оруулсанаар өрсөлдөгч багтаа хариу цохилтыг үзүүлсэн. Эхлээд Б.Гарамбазар багийнхаа анхны гоолыг оруулсан бол А.Тэмүүлэн, Э.Мөнгөнбагана, Ц. Билгүүн мөн 2 гоолыг оруулсан бол багийн ахлагч Э.Баасандорж нэмж 2 гоолыг орууллаа. Ийнхүү маш олон гоол орсон тус тоглолтонд "Арвис" клуб 7-5 харьцаатай ялалт байгуулсанаар хагас шигшээд "Nomads" багтай өрсөлдөхөөр боллоо.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж