Шуудангаа амжиж илгээгээрэй!

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Шуудангаа амжиж илгээгээрэй!

Шуудангаа амжиж илгээгээрэй!

МИАТ ХК нь 5 сарын 17-ны өдөр БНСУ-руу карго нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд тус нислэгээр Солонгос улс руу бүх төрлийн шуудан, Америк, Канад, Герман, Франц, Орос, Сингапур, Япон улсууд руу улс хоорондын буухиа шуудан EMS илгээх боломжтой боллоо.

COVID-19 цар тахлаас үүдэн олон улсын нислэгүүд ихээр цуцлагдсанаас Дэлхий даяар шуудангийн үйл ажиллагаа доголдсон хэдий ч Монгол Шуудан ХК нь УОК-оос зохион байгуулж буй тусгай үүргийн нислэгүүдийг бүрэн ашиглаж, нислэг хүлээн авч буй орны шуудангийн байгууллагуудтай харилцан тохирч, хамтран ажилласнаар нийт 14 удаагийн нислэгээр 40 гаруй улс руу шуудан илгээгээд байна.

Дэлхийг хамарсан цар тахлын үед, бид нийгмийн хариуцлагын хүрээнд илгээмжийн үйлчилгээний хураамжийг 15 хүртэл хувиар хямдруулж, нийтдээ 60 гаруй сая төгрөгний хямдралыг үзүүлсэн ба хүнд хэцүү үед боломжит бүх улсад үйлчлүүлэгчид Та бүхнийхээ сэтгэлийн илгээмжийг хүргэн гардуулж байгаадаа баяртай байна.

Үнэ болон салбарын байршлын мэдээллийг тус компанийн 1800-1613 лавлах утаснаас авч болох ба илүү хялбараар “Монгол Шуудан” Facebook пэйж хуудасны ЧАТБОТ-оос авч болно.

Илгээмжийг Улаанбаатар хотын салбарууд дээр 5 дугаар сарын 16-ны 11:00, Төв шуудан дээр 5 дугаар сарын 16-ны 16:00 цаг хүртэл хүлээн авна. Хөдөө орон нутгийн хэрэглэгчид тус аймаг, сумынхаа Монгол шуудангийн салбаруудтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

“Монгол Шуудан” ХК

Холбоо барих утас: 1800-1613

Фэйсбүүк хуудас: Монгол шуудан /Mongol shuudan/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж