УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдөр /2020.05.12/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Эрүүл мэндийн тухай хуульд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг гэж заалт байгаа юм. Анагаахын сургуулийн дэргэдэх төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг нь харьяаллын дагуу ЭМЯ-нд байх уу, БСШУС-ын яаманд байх уу гэдэг дээр маргаан үүссэн юм. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
-Эрүүл мэндийн хуулиар зохицуулалт хийх маш олон чухал заалт байгаа юм билээ. Гишүүдийн хувьд ганц анагаахын сургууль байгаа юм шиг ойлголттой яваад байна. Эрүүл мэндийн шинэчлэлтэй холбоотой асуудал нь орж ирсэн гэж ойлгож байгаа. Гэтэл нэг сургуулийг яамны мэдэлд шилжүүлэх асуудал яриад байх юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:
-Ё.Баатарбилэг сайд бид хоёрт ойлголцохгүй зүйл байхгүй. С.Баатарбилэг сайд санал гаргасан учраас саналыг нь шийдээд явах нь зөв байх гэж бодож байна. Эрүүл мэндийн тухай хуульд орж байгаа нэг заалт нь АШУИС-ийг Боловсролын яаманд, эмнэлгийг нь ЭМЯ-ны харьяанд шилжүүлэх санал гаргасан юм.
БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ:
-Энэ хуулиар олон зохицуулалт орж ирж байгаа. Манай дээр яригдаж байгаа асуудалтай холбоотой заалтыг орхиод явах нь зүйтэй болов уу.
Маргаантай заалтуудтай холбоотой зарчмын зөрүүтэй зарим санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бөгөөд анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд шилжүүллээ.
Ш.ЧИМЭГ
Лувманбалдангомбодорж хорол мандал ширваа 2020-05-12 66.181.182.79
Хулгайч нар яаж тэр эмнэлгийг өөрийн болгох уу гэдэг дээр ухаан санаагаа уралдуулж байна. Яг Сонгдо шиг . Ард түмэн харж байгйаа шүүү
Малчин 2020-05-12 202.126.89.173
Энэ асуудал Занданшатар дарга хүртэл яваад арайхийн АШУҮИС-ийн эмнэлэг нь БСШУСЯ-ны мэдэлд очиж, зөв замдаа орсон гэж ойлгосон байсан, үгүй болж таарч байгаа юм уу, арай ч дээ. Үүн дээр маргах ямар хэрэг байна аа, мэдээжийн юм шүү дээ, Боловсролын яамны мэдэлд өгөөч ээ
Зочин 2020-05-12 103.10.23.193
Нэг байгууллагыг хоёр өөр газраас салгаж удирдах санал гаргачихаад шийдэл олчихсон гэж төөрөлдөж суудаг байх нь. Тусдаа байх учиртай бол анхнаасаа тусад нь байгуулах ёстой шүү дээ. Нийлэх шаардлагатай учраас л их сургуулийн эмнэлэг гэж байгуулсан хэрэг. Энэ сайд нарын томилгоо буллацалдсан хэрүүлийг эцэс болгож сургуулийн бүрэлдэхүүн гэдгийг нь маргаангүй болгох ёстой шүү.
Зочин 2020-05-12 66.181.164.175
Эмнэлэг юм чинь яатанд харъяалагдах ёстой
Зочин 2020-05-12 64.119.17.159
Өнөөгийн байдал шиг, нөхцөл гарах боломжтойг бодож асуудлыг боловсруулаарай. Өмнө нь өвдвөл гадагшаа хөгжилтэй орнуудад явж эмчлүүлнэ гэж боддог байсан бол КОВИД шиг өвчин гарвал Монгол эмч нар л аминд нь орохыг бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл анагаахын сургуулийн сургалтад анхаарах хэрэгтэй гэсэн утга
ter 2020-05-12 103.212.117.225
BAS L 1-r EMNELEG SHIG YUM BOLHONO….NAAD OYUUUTNUUD CHINe HAAN DADLAGAA HIIH YUN BE…UURIIN GESEN BAAZ SUURTAI BAIJ BOLDOGGUI YUMUU..