Супер лигийн тулаанд &#34Хүлэгүүд&#34 илүүрхлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Супер лигийн тулаанд &#34Хүлэгүүд&#34 илүүрхлээ

Үндэсний супер лигийн I тойргийн тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өчигдөр 10, 11 дэх тоглолт боллоо. Энэ өдөр "Дундговь Мон-Алтиус смарт", "СБЛ Хасын Хүлэгүүд" багууд өрсөлдөгчөө хожжээ. Тоглолтын мэдээллийг хүргэж байна.

  • "Дундговь Мон-Алтиус смарт" – "Сүхбаатар Лидер" 86:72
  • "Дорнод Танан гарьд" – "СБЛ Хасын Хүлэгүүд" 89:103

ДУНДГОВЬ МОН-АЛТИУС СМАРТ УЛИРЛЫН ХОЁР ДАХЬ ХОЖЛОО АВЛАА

Монгол улсын залуучуудын шигшээ багийн тамирчидаар хүч хуримтлуулсан шинэ цагийн шилдэг тулаан гэж нэрлэгдэх "Дундговь Мон-Алтиус Смарт", "Сүхбаатар Лидер" багуудын тоглолт энэ өдрийн сонирхол татаж байсан тоглолт байлаа. Залуучууд ч бие биедээ амархан бууж өгөхийг хүссэнгүй тоглолтыг улам сонирхолтой болгож байсан юм. Тоглолтын эхнээс алдаа их гарсан тоглолт болж байсан ба "Дундговь Смарт" баг алдааны асуудалд эрт орсон ч Лидерүүд тоглолтыг ашигтайгаар эргүүлж чадсангүй. Kashif Watson  тоглолтын турш сайн байж 28 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол, А.Гансүх 25 оноо 6 самбараас бөмбөг авалт, Andre Brown 14 оноо, 13 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа хожиход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Багийн бусад залуус ч тун жигд тоглотыг үзүүлж багаараа 45 хувьтай довтолж байсан нь тэдний хожсон гол шалтгаан байлаа. Мөн тэдний өрсөлдөгчид багаараа 26 хувьтай довтолсон нь хамгаалалт сайн болж байсны шинж юм.

Өмнөх тоглолтондоо лигийн хүчирхэг багуудын нэг болох Танан Гарьдыг буулгаж аваад байсан Сүхбаатар Лидерүүд тун хангалтгүй тоглолтыг үзүүллээ. Jonathan Blake багаа тэргүүлэн 18 оноо, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Батзолбоо 17 оноо, Chu Madaubum 16 оноо, Э.Дөлгөөн 13 оноо 11 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэсэн  ч бусад залуус  нь хангалтгүй байсан. Тэдний довтолгоо тун хангалтгүй байсан ба багаараа алсын зайнаас 28 шидэж ердөө 3-г нь амжилттай болгосон нь хожигдсон гол  шалтгаан боллоо. Анхны хожигдлоо хүлээсэн Сүхбаатар Лидерүүд дараагийн тоглолтоо ирэх баасан гарагт хүчирхэг Ирвэсүүдийн эсрэг  20 цагаас хийнэ.

 

СУПЕР ЛИГИЙН СУПЕР ТУЛААНД ХҮЛЭГҮҮД ИЛҮҮРХЭЛЭЭ

Үндэсний супер лигийн 2015-16 оны улирлын тоглолт үргэлжлэн явагдаж байгаа билээ. Супер лигийн хамгийн хүчтэйд тооцогдох багууд болох Танан Гарьд болон SBL-Хасын Хүлэгүүд  багуудын тулаан эртнээс л ширүүн уур амьсгал дор ширүүн тоглолт болж өрнөдөг байсан. Тэгвэл өчигдөр тэд ахин нэг туллаа. О.Ууганбаяр ээлжит сайн тоглолтоо үзүүлж 30 оноо 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч баг нь энэ удаад хожигдол хүлээлээ. Г.Ихбаяр 17 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт, О.Нямбаяр 17 оноо, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж түүнд тусалсан ч хожиход хангалтгүй байсан юм. Багийн бусад залуус хангалтгүй байснаас гадна багийн ахлагч Б.Мөнхболдын сайн тоглолт үгүйлэгдлээ. Тэрээр ердөө 5 оноо авсан төдийгүй шийдвэрлэх үед талбайд байсангүй.

Харин эсэргээрээ Хүлэгүүд тун давгүй тоглолт үзүүлсэн ба тэднээс гурван тоглогч 20+ авсан юм. Багийн ахлагч Б.Билгүүн 27 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Б.Батжавхлан 22 оноо 4 оновчтой дамжуулалт, О.Сэргэлэн 20 оноо 7 оновчтой дамжуулалт, А.Бямбадорж 15 оноо, Б.Энхтүвшин 8 оноо, 12 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэж улирлын хоёр дахь хожлоо авлаа. Багаараа хамгаалалт маш сайн хийж байсан нь онцлох зүйл байв. Сэлгээнээс гарч тоголсон Б.Баатар, Б.Мөнхбилэг нар хамгаалалтанд тун сайн байж гарааны тоглогчидоо хангалттай амрааж чадсан юм. Улмаар Танан Гарьдийг буулган авч 2 хожил 1 хожигдолтой улирлийг цааш үргэлжлүүлэх болж байна.

Үндэсний супер лигийн маргааш буюу баасан гарагийн эхний тоглолт өнгөрсөн улирлын аварга "Альянс Тех Харцага" "Баянзүрх Их Өргөө аравтууд" багуудын хооронд болох бол 2 дахь тоглолт "Сүхбаатар Лидер" "Ирвэсүүд" багуудын хороонд болно.


БАГУУДЫН АМЖИЛТ:

 

 

Танан Гарьд vs SBL Хасын Хүлэгүүд – 89:103

Posted by Mongolian National Basketball Association on Wednesday, December 9, 2015

 

 

Мон Алтиус Дундговь Смарт vs Сүхбаатар Лидер – 86:72

Posted by Mongolian National Basketball Association on Wednesday, December 9, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж