Нажиб Разак огцрохгүй гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нажиб Разак огцрохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

 

700 сая ам.долларын санхүүгийн дуулианд холбогдсон Малайзын ерөнхий сайд Нажиб Разак огцрохгүй гэдгээ мэдэгдлээ. Нажиб Разак Малайзын эрх барих Малай намын ассамблейн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн дуулианд би бууж өгөхгүй, бас нуугдахгүй” хэмээсэн байна.

 

Түүнчлэн “1MDB” компанийн 42 тэрбум ринггитийн өрийг хөрөнгийг нь худалдах замаар барагдуулсан гэж мэдэгджээ. Нажиб Разак 2009 онд сүр дуулиантайгаар байгуулсан Малайзын төрийн өмчийн “1MDB” хөрөнгө оруулалтын компанийн эргэлзээтэй олон гэрээний дагуу их хэмжээний хөрөнгө зувчуулж, компани өрөнд баригдсан тухай дуулиан Малайзад газар аваад буй юм.

 

Өмнө нь Нажиб Разакийн хувийн дансанд “1MDB” компанийн сангийн хөрөнгө оруулалтаар дамжин 700 сая ам.доллар орж ирсэн баримт өнгөрсөн долдугаар сард нийтэд дэлгэгджээ. Үүний дараа Малайзын ард түмэн түүнийг огцрохыг шаардаж жагсаал цуглаан хийжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-10 122.201.22.132

Сайн жишээ олон байнаа Рагчаа минь. Өршөөл, өршөөл, өршөөл.

battai ex survalj 2015-12-10 137.186.121.166

TUUNIIG ORSHOOH ZARLIG GARGAHAAR MANAI ERONHIILOGCH TUUNII TAMGIIN GAZAR ODOR SHONOGUI, ERCHIMTEI AJILLAJ BAIGAA GESEN

Эмгэн 2015-12-10 103.229.122.146

Ер нь байнга л мөнгөтэй холбогдож бдаг хүн.Огцруулах л хэрэгтэй. Гадны хүний тусаар бөөн мөнгө авчихаад цааш нь харуулдаг өөдгүй нөхөр. Огцроосой...

Зочин 2015-12-10 103.229.123.116

altantuyatai holbootoi monuu

Разад 2015-12-10 202.70.33.242

Разак зүгээр л Монголд хүрээд ирэхгүй манайд бол яах ч үгүй өршөөлд хамрагдаад л болоо