Чомски: Трамп АНУ төдийгүй дэлхийн нас барагсдын өмнө буруутай

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Чомски: Трамп АНУ төдийгүй дэлхийн нас барагсдын өмнө буруутай

Чомски: Трамп АНУ төдийгүй дэлхийн нас барагсдын өмнө буруутай

АНУ-ын Ерөнхийлөгч цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүйн дээр ДЭМБ-ын санхүүжилтийг царцааснаараа зөвхөн АНУ төдийгүй дэлхийн нийт нас барагсдын өмнө буруутай хэмээн зохиолч, эрдэмтэн Ноам Чомски ярьжээ.

Тэрбээр Трампын ажилд сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд эрүүл мэнд, судалгаа, шинжилгээний салбарт хангалттай мөнгө төсөвлөөгүй тул цар тахлын эсрэг АНУ-ын байр суурь муу байна хэмээн үзэж байгаа аж.

“Трамп жил бүр төсөв танахаас өөр ажил хийдэггүй. Түүний төлөвлөгөө бол цаашдаа ч төсвийг танаж, хүлцэнгүй ард иргэдийг бүх боломжоор нь зовоох” хэмээн Чомски Guardian агентлагт ярьжээ.

Ноам Чомскийн олон улсын Прогрессив бүлэг нь дэлхийн олон орны ард иргэдийг эдийн засгийн хүнд хэцүү байдалд хүргэж буй буруу тогтолцоог нураах зорилготой аж.

Чомскиг хүмүүс Трампыг дэмжигч хэмээн бодож байсан ч тэрбээр Берни Сандерсын сонгуулийн ажилд тусалж, арваннэгдүгээр сард Ардчилсан намаас Жо Байден нэр дэвшвэл түүнийг сонгохоо амалжээ. Чомски Ерөнхийлөгч Трампын удирдах арга барил, ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоосон шийдвэрүүдийг хүчтэй эсэргүүцэж байгаа аж.

Түүний үзэж буйгаар цар тахлын эсрэг авч байгаа Трампын хойрго арга хэмжээ нь хүн амаа цөөлөх бодлого гэнэ. Мөн ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоосноор зөвхөн АНУ төдийгүй ялангуяа Африк тэргүүтэй орнуудад олон хүний амь нас аюулд орох ажээ.

АНУ-д өдгөө 1.3 сая хүн халдвар авч, 80 мянга орчим хүн нас барсан байна. Харин Ерөнхийлөгч Трамп халдварт өвчин тараасанд ДЭМБ, БНХАУ-ыг буруутгасаар байгаа билээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж