Үзэл бодлоо илэрхийлсэн 100 залууг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Үзэл бодлоо илэрхийлсэн 100 залууг баривчиллаа

Үзэл бодлоо илэрхийлсэн 100 залууг баривчиллаа

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарсан өглөө байв. Эрх баригчдын алдаатай бодлого ард иргэдийн амьдралыг ядуурал руу түлхэж буй үнэн дүр төрхийг илчилж дуу хоолойгоо илэрхийлсэн 100 гаруй залууг баривчилжээ. Хэн нэгэнд саад учруулалгүй, хорио цээрийн дэглэмийг зохих зөвлөмжийн дагуу мөрдөж, 2 метрийн зайд зогсон, үзэл бодлоо илэрхийлсэн энгийн залуус ямар учраас баривчлагдсаны тайлбарыг хайж байна.

Шүүмжлэл дагуулсан Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг хэн ч шүүмжлэх эрхгүй болсон дүр төрх өнөөдөр болсон баривчилгаанаас харагдаж байна. ЖДҮ-гээр эхэлж концесс, тендерээр үргэлжилсэн эрх баригчдын алдаа завхралыг шүүмжилсэн хүн болгон баривчлагдаад байвал гурван сая монголчуудын хэд нь баривчлагдах вэ? Өнөөдөр 100 залууг баривчилж, маргааш зуу зуун хүний амыг хаах гэж байна уу гэх хардлага ч төрж байна.

Залуусын шаардлага:

Засгийн эрх атгасан дөрвөн жилийн хугацаанд Эрх баригчид та нарын:

  • Улсынхаа нэрийг шившиг болгож, хар тамхи дамласан дипломатууд,
  • Төрийн ордон, яамны байр, орон нутгийн засаг даргын тамгын газарт гарсан хүн амины ноцтой хэргүүд,
  • Нэг хүнд ногдох өрийн хэмжээг бууруулна гэж амлачихаад 4 жилийн хугацаанд даруй 10 сая төгрөгөөр нэмж, өлгийтэй хүүхэд хүртэл 25 сая төгрөгийн өртэй болсон дааж давшгүй их өр зээл,
  • Долоон төрлийн татварыг нэмэгдэл,
  • Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэхээр, Хүүхдийн мөнгийг хасахаар шийдвэрлэснээ хэсэг хугацааны дараа уг шийдвэрээ цуцаллаа гэх… ард биднийг бухимдуулан бачимдуулсан эдгээр шийдвэрүүдийг чинь ЗАЛУУС бид мартаагүй.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
455
БурууБуруу
72
ЗөвЗөв
68
ХарамсалтайХарамсалтай
35
ТэнэглэлТэнэглэл
16
ХөөрхөнХөөрхөн
14
ХахаХаха
14
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж