&#34Инвест Монголиа Токио 2016&#34 чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

&#34Инвест Монголиа Токио 2016&#34 чуулга уулзалт боллоо

 

"Инвест Монголиа Токио" хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн чуулга уулзалт Токио хотноо зохион байгуулагдлаа. Чуулга уулзалт нь 12-р сарын 9-ний өдөр Шибуяагийн Ай Ви холлд явагдсан байна. Тус чуулга уулзалтад нэр хүнд бүхий 30 илтгэгч, 300 байгууллага болон аж ахуйн нэгж оролцсон байна. Монгол болон бусад гуравдагч орноос 80 орчим хүн оролцжээ. "Инвест Монголиа Токио" чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Л.Даваажаргал, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Энхбаяр, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирлын Тэргүүн орлогч О.Орхон, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор Ч.Хашчулуун, Монгол Улсын Инвест агентлагийн дэд захирал Д.Ирмүүн тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцсон байна. Энэ удаагийн чуулганы уулзалтаар авч хэлэлцсэн үндсэн асуудлуудын хувьд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн 2015 оны 10-р сарын сүүлээр Монгол Улсад хийсэн айлчлал, хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцаа холбооны хөгжил болоод Чөлөөт худалдааны гэрээ байгуулсан тал дээр харилцан санал солилцсон байна. Түүнчлэн Япон улсын зүгээс хөрөнгө оруулалт хийгдэх төлөвтэй салбарууд тэр дундаа дэд бүтэц, санхүү, уул уурхай, хөдөө аж ахуйн талаарх шинэчилсэн мэдээллийг чуулганы үеэр танилцуулсан байна.

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж