Алтанхуягийнханд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү? | News.MN

Алтанхуягийнханд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү?

Алтанхуягийнханд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү?

Алтанхуягийнханд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү?

Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд амжилттай оролцох эсэхийг эксүүд нь шийдэхээр болоод байна. Тэдний тэргүүнд АН-ыг 15 жил “Алтан гудас” болтлоо засагласан “Алтан гадас”-ынхан явж байна. Ардчилсан намын дарга, “Алтан гадас”-ын ч бас дарга Н.Алтанхуягийн хувьд сүүлийн зургаан  жил намаа нулимж иржээ. Нулималт, үгүйсгэлээ тээсээр нэг л мэдэхэд сонгуулийн өмнө ирж, улмаар арга буюу зөвхөн өөртөө зориулан нэг мандат нэхэж байгааг олон нийт харж байна. Үүний тулд нүүрс Л.Гансүх тэргүүтэй өөрийн фракцийн хөгшин, залуу 10 гаруй хүнийг бие даагчдын жагсаалтад оруулжээ.

Гэтэл АН-ыг муухай харагдуулдаг том хэргүүд ихэнх нь “Алтан гадас”-ынхны автортай.  Ардчилсан нам ба түүнээр дамжуулан төрийг ашиглан,хувьдаа хөлжих замаа зассан удаан үргэлжилсэн үйл явцыг нь улстөрийн хүрээнийхэн “Алтан гадас”-ынхан “алтан гудас” болсон гэлцдэг.Ингэж  “алтан гудас” болцгоох замаа тэд  анх 2003 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр тавьжээ.  Монгол Улсын хөгжлийн төлөө, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус “Алтангадас Ассоциаци” нэр нь үнэндээ бол нам нийлж, сэм хуйвалдсан бүлэглэлийнх нь эхлэл байв.

Ардчилсан намын ч дарга, бас “Алтан гадас”-ын ч дарга Н.Алтанхуяг   МСДН, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, намын дарга, УИХ-ын гишүүн, АХ эвслийн үед Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2004-2006 онд Эвслийн Засгийн газрын Сангийн сайд, 2008-2012 онд Тэргүүн шадар сайд, 2012-2014 онд Ерөнхий сайд гээд дөрвөн удаа сайдаар ажиллаж, нам, төрийн тогооноос ёстой л өрмийг нь хамсан нэгэн.   “Алтан гадас”, одоо бол “Алтан гадас”  2016 он хүртэл Монголын улс төрд хамгийн гол гэгдэх томоохон хуйвалдаануудыг зохион байгуулж, үр дүн нь Н.Алтанхуяг өндөр албан тушаалууд авснаар хэмжигдэнэ.

Энэ “ассоциаци” тухайн үедээ МАХН-ын ч, АН-ын ч жинхэнэ шүдний өвчин болж улстөрийн хорыг төгс найруулж байсныг нь дараах тохиолдлууд харуулна.

Нэг дэх тохиолдол:

2008 оны сонгууль дөхсөн үед АН дахь “Алтангадас”-ын нөлөө дийлдэхээ больж, ямар сайндаа л тус намын удирдлага “Алтангадас” фракц татан буугдсан” гэж олон нийтэд мэдээлэл хийлгэж байхав. Гэвч аль хэдийнэ  АН-ын ҮЗХ-нд “Алтангадас”-ынхан бөөнөөрөө ороод ирчихсэн байсан юм. Тэр үеийн АН-ын удирдлагууд “Алтангадас”-ын дайралтаас хамгаалахын тулд 2008 оны сонгуульд нэр дэвшигчдэд 20 сая төгрөгийн босго хүртэл тавьсан нь өнөө яриад байгаа 100 саяын анхдагч байжээ. Гэвч тэр мөнгөний босго “Алтан гадас”-ынханд хаалт болж чадсангүй. Учир нь тэд мөнгөтэй болсон. Харин  АН-ын бусад нэр дэвшигчдээ чирсэн гэдэг. Учир нь тэд мөнгө багатай байв.

Хоёр дахь тохиолдол:

Дараа нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр Э.Бат-Үүл ихэд бэлдэж, намынхантайгаа тохиролцож, ер нь бол тодорхой болоод байсан ч “Алтан гадас”-ын Н.Алтанхуягт чадуулчихсан. Э.Бат-Үүл тэр үед их сургуулийн ангийн найз Н.Алтанхуягт хулхидуулсандаа “бархирмаар” санагдсанаа нуугаагүй юм.

Гурав дахь тохиолдол:

2008 оны сонгуульд нам нь ялагдчихаад сөрөг хүчин болох ёстой байтал С.Баярын саналыг хүлээж аван чичирсээр стандарт бус Засагт хамтарч байлаа. Үүнийхээ хүчинд экс соцдек буюу “Алтан гадас”-ынхан томоохон аж ахуйн албан тушаалуудад томилогдож, төрийн мөнгийг идэж, уух замаа улам засав.    Н.Алтанхуяг өөрөө  Тэргүүн шадар сайдын сэнтийд суусан учир томилгоонуудыг ёстой л ногоон гэрлээр хийв. Түүний харьяалах ажлын хүрээнд багтаж байсан Чөлөөт бүсүүдийн асуудлыг өөрийн хүн болох Ганболд гэгчээр хариуцуулсан. Мөн төрийн өмчит “Атом Мон” компанийг Р.Бадамдамдинд, “Эрдэнэс МГЛ”-ийг Б.Энэбишд авч өгөв.

Бусад олон тохиолдлууд:

Тэгвэл хамгийн сүүлд улсын нийслэл Улаанбаатарыг Утаанбаатар болгоход асар их хүчин зүтгэсэн  нүүрсний Л.Гансүх, “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх нар Н.Алтанхуягийн цэргүүд. Н.Хүрэлсүхийн “Цэвэр агаар сан”-г тоносон хэмээх асуудалд гэхэд охин А.Саранзаяа нь холбогдож АТГ-т шалгагдаж байсан. Н.Хүрэлсүх “Цэвэр агаар сан”-г удирдаж байгаад хэдэн тэрбумаар нь хусчихсан учраас анхан шатны шүүхээс 8 жилийн ял авч байсан удаатай. Тэдэн дээр авилга авсан гэгдсэн ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс-Монгол”-ыг удирдаж байсан Б.Энэбиш, Я.Батсуурь, хүргэн Дэнзэн, Ч.Сайханбилэгийн Эрдэнэт-ийн 49 хувь, Хөгжлийн банкны хэргүүд бүгд “Алтан гадас”-ынтай холбоотой. Харин Б.Энэбиш нь шалгагдаж байгаад оргож, Олон улсын цагдаагийн байгууллага интерполоор эрэн сурвалжлагдаж байлаа. Эгчийнхээ охины найз залуу Г.Дэнзэнг Засгийн газрын хэрэг Эрхлэх газрын дэд даргаар томилуулж, түүгээр ч үл барам тэр дүүгийнхээ эхнэр буюу эгчийнхээ охинд 17 тэрбумын үнэтэй тендер өгүүлэх гэж байсан тухай асуудал ч гарсан. Уг хэрэг явсаар сураг алдраад дуусч байх шиг байна.

Н.Алтанхуяг “Алтангадас” фракцаа нам болгох гэнээ гэсэн яриа аль 2016 оны сонгуулийн дараагаас яригдаад эхэлсэн юм. Тэрээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад маргааш нөгөөдөргүй сонгууль явуулна гэж мөрөөдөж ч  байсан удаатай.   Энэ удаагийн сонгуулиар Н.Алтанхуягийн зүгээс АН-ын ялах магадлалтай 10-аад тойрог дээр нүүрсний Л.Гансүх зэрэг өөрийн фракцын 10-аад хүнийг бие даагчаар бүртгүүлчихээд С.Эрдэнээс зөвхөн өөртөө АН-аас нэр дэвших мандат нэхэж байгаа. Эс өгвөл АН-ын саналыг хуваана гэж байна.

АН-ын дарга байсан, Монгол улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг угтаа бол зөвхөн “Алтан гадас”-ын л дарга байж, бүр “Алтан гудас” болтлоо бүхнийг хамж ирсэн. Одоо АН-ыг системийнх нь хувьд үгүй хийн ялагдуулж, өөрөө харин “амьдрахаар” зүтгэж явна.  Тэдэнд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү?

С.САМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-12 202.9.40.88

Увсын мөнгөтэй фракцын хүн гэж Хурц зүгээр нэг хэлээгүй болуу.

Avatar

Зочин 2020-05-12 43.242.242.59

АН-ынхан ер нь нэг иймэрхүү улсууд даа. Дандаа хоорондоо хөлөө жийлцдэг. Тэднийг хөрөнгөжих бодол нэгтгэж байсан. Н.Алтанхуяг нь тэдэн дундаа арай гайгүй нь юм. Гэтэл тэр хүнээ муулаад байдаг. Энэ хүн намын дарга байхдаа бүх сонгуульд ялж байсныг мартчихсан юм байхдаа хөөрхийс. Ер нь бол АН олонх болвол улсын хөрөнгө хувийн өмч болж алга болохын цондон доо. Иргэд үүнийг бодолцож байгаа байх гэдэгт итгэж байна

Avatar

Хиит 2020-05-12 202.126.88.172

Бах мэлхий эрдэнэ бичүүлж байгаа юмаа Алтанхуяг хаа очиж хийсэн юмтай хамгийн цэвэр ерөнхий сайд байсан Баяр Сайханбилэг Энхсайхан Эрдэнэбат удахгүй хүрэлсүх бүгд яланд явна

Avatar

Зочин 2020-05-12 182.160.32.2

Энэ Алтанхуяг арай хэтэрч байна

Avatar

борхүү. 2020-05-12 192.82.73.182

Бие даагч нарынх нь менежер гэж Т.Бат-Эрдэнэ гэж хотын орлогч байсан нөхөр их л мөнгөтэй балхалзаж явна лээ.

Avatar

Урвагч Дулзэн 2020-05-12 66.181.177.77

Алтанхуяг бол урвагч Дулзэн шуу дээ

Avatar

Үхэр монгол 2020-05-12 49.0.165.5

Алтанхуяг нэрээ Алтангадас болговол зохино. Зарим хүмүүсийн хөрөнгөжих тод алтангадас од нь байсан. Баас хатавч өмхийгөө тавих бишдээ.

Avatar

Зочин 2020-05-12 66.181.161.103

Archilsan namin ner nuur gedeg chin Altanhuyagin hiisen ajil l bhgui yu oor AN d ner nuur bna u

Avatar

цэц 2020-05-12 66.181.161.126

сугар сугарч үлдэв

Avatar

увс хүн 2020-05-12 66.181.161.126

алтанхуяг байгалиас заяасан зальтай

Avatar

Зочин 2020-05-12 202.21.100.210

Банк дампууртал казино тоглосон УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүдээр удирдуултлаа Монголын Төр доройтжээ

Avatar

Иргэн 2020-05-12 64.119.26.124

Н.Алтанхуяг өөрийн зөвлөх Гансүхээрээ дамжуулан нүүрсний мөнгө идэж уусан гэж яригддаг байхаа. Л.Гансүх нь 4 тэрбумын нүүрсний мөнгө шаасан хэргээр шоронд ороод байсан. Хүргэн Дэнзэн хулгайч нь 17 тэрбум төгрөг идсэн гэж бас яригдаж байсан. Бас охиноо хүртэл төрийн өмч идэхэд сургаж бас л хууль шүүхийн хаалга татуулсан. Ийм байж яаж шударга дүр эсгэж чадаж байнаа энэ л***р

Avatar

zochin 2020-05-12 64.119.21.131

er ni odoo an baykhguy bolchikhson shuu dee

Avatar

zochin 2020-05-12 64.119.21.131

er ni odoo an baykhguy bolchikhson shuu dee

Avatar

МОнгол 2020-05-12 202.179.24.197

Алтанхуяг мундаг хүн шүү, ..

Avatar

Зочин 2020-05-12 202.179.24.197

Алтанхуягийн Шинэчлэлийн засгийн газрын хийсэн ажил бол яалтчгүй нүдэнд харагдаж жирийн иргэдийн амьжиргааг дэмжсэн мундаг бодлого байсан. Энэ хүнийг муулах нь байх л асуудал одоо сонгуульд нэр дэвшиж байгаа болохоор өшөө илүү харлуулж муу юм бичнэ.

Avatar

цогоо 2020-05-12 66.181.161.73

элбэгдорж д нүүрний арьс үлдсэнгүй.

Avatar

цогоо 2020-05-12 66.181.161.73

нүүрний арьс алтанхуягийнханд л үлдлээ.

Avatar

Зочин 2020-05-12 122.201.19.99

Zailaa z**l. Odoo ed naraa yu hiihev.

Avatar

лалрын сэтгүүлчид 2020-05-12 126.35.4.190

Хөлсний лалрын гараа наад хүн чин чамаас илүү хийсэн юмтай хүн

Avatar

Зочин 2020-05-12 66.181.191.178

Алтанхуяг АН-ханд 2012 онд ялалт авч ирээ биз дээ? Үүнд АН-хан баярлаж байх хэрэгтэй.Одоогийн АН-н байгаа төрх нэг л бишээ.Бүх зүйлийг зоосны нүхээр харав гэж болж байна даа…

Avatar

Зочин 2020-05-12 203.91.115.40

ЭЛБЭГДОРЖИЙН САЙТ ДЭЭР ЭЛБЭГДОРЖИЙН ХУЛГАЙН МӨНГӨӨР ЦАЛИНЖИГЧИД БИЧИЖ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ

Avatar

zochin 2020-05-12 192.82.72.203

Uneheer tolgoigui erguu hunii udriin temdeglel shig yam bichjee naad asuudliig chini jinhneesee medej baigaa hun mash olon baigaa shuu huniig harluulah gej end tendees eldev hov jiv tuuj tsugluulaad saraachij bolno gej bodoo yu heden haltar tsaasnaas yugaach hudaldaj magadgui novshnuud bh yam aa

Avatar

Zochin 2020-05-12 202.21.105.186

Алтанхуягтайгаа байсан бол АН-д арай дээр байсан юм. Одоо бол 1 суудал ч авахгүй дээ.

Avatar

Зочин 2020-05-12 103.11.192.34

Алтанхуяг л хонгилыг илчлээ биз дээ? дэмжинээ

Avatar

адгийн хүмүүсийн цуглуулга алтангадас 2020-05-12 103.57.92.31

Яг үнэндээ ялтан гадасууд

Avatar

Зочин 2020-05-12 202.179.27.55

Ene bizdaanuud bugd bolix xeregtei. Odoo turuus zailtsgaa.

Avatar

Ккк 2020-05-12 64.119.26.143

Гудас байхдаа ч яахав дээ ккккк

Avatar

Баяр 2020-05-12 64.119.23.148

Алтанхуяг больж үз шоронд ороогүйдээ залбирах хэрэгтэй. Харин Эрдэнээг дэмжиж АН-ыг ялалтанд хүргэвэл өлзийтэй болно шүү

Avatar

Зочин 2020-05-12 103.111.68.3

бах мэлхийтэйгээ баастайгаа хутгалдана… хараарай

Avatar

Ёстой үнэн бичиж 2020-05-12 64.119.18.206

Үнэхээр үнэн шүү. АН-аас Алтанхуяг, МАХН-аас Энхбаяр нар улс төрийг бохирдоход асар их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж