Алтанхуягийнханд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү?

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Алтанхуягийнханд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү?

Алтанхуягийнханд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү?

Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд амжилттай оролцох эсэхийг эксүүд нь шийдэхээр болоод байна. Тэдний тэргүүнд АН-ыг 15 жил “Алтан гудас” болтлоо засагласан “Алтан гадас”-ынхан явж байна. Ардчилсан намын дарга, “Алтан гадас”-ын ч бас дарга Н.Алтанхуягийн хувьд сүүлийн зургаан  жил намаа нулимж иржээ. Нулималт, үгүйсгэлээ тээсээр нэг л мэдэхэд сонгуулийн өмнө ирж, улмаар арга буюу зөвхөн өөртөө зориулан нэг мандат нэхэж байгааг олон нийт харж байна. Үүний тулд нүүрс Л.Гансүх тэргүүтэй өөрийн фракцийн хөгшин, залуу 10 гаруй хүнийг бие даагчдын жагсаалтад оруулжээ.

Гэтэл АН-ыг муухай харагдуулдаг том хэргүүд ихэнх нь “Алтан гадас”-ынхны автортай.  Ардчилсан нам ба түүнээр дамжуулан төрийг ашиглан,хувьдаа хөлжих замаа зассан удаан үргэлжилсэн үйл явцыг нь улстөрийн хүрээнийхэн “Алтан гадас”-ынхан “алтан гудас” болсон гэлцдэг.Ингэж  “алтан гудас” болцгоох замаа тэд  анх 2003 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр тавьжээ.  Монгол Улсын хөгжлийн төлөө, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус “Алтангадас Ассоциаци” нэр нь үнэндээ бол нам нийлж, сэм хуйвалдсан бүлэглэлийнх нь эхлэл байв.

Ардчилсан намын ч дарга, бас “Алтан гадас”-ын ч дарга Н.Алтанхуяг   МСДН, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, намын дарга, УИХ-ын гишүүн, АХ эвслийн үед Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2004-2006 онд Эвслийн Засгийн газрын Сангийн сайд, 2008-2012 онд Тэргүүн шадар сайд, 2012-2014 онд Ерөнхий сайд гээд дөрвөн удаа сайдаар ажиллаж, нам, төрийн тогооноос ёстой л өрмийг нь хамсан нэгэн.   “Алтан гадас”, одоо бол “Алтан гадас”  2016 он хүртэл Монголын улс төрд хамгийн гол гэгдэх томоохон хуйвалдаануудыг зохион байгуулж, үр дүн нь Н.Алтанхуяг өндөр албан тушаалууд авснаар хэмжигдэнэ.

Энэ “ассоциаци” тухайн үедээ МАХН-ын ч, АН-ын ч жинхэнэ шүдний өвчин болж улстөрийн хорыг төгс найруулж байсныг нь дараах тохиолдлууд харуулна.

Нэг дэх тохиолдол:

2008 оны сонгууль дөхсөн үед АН дахь “Алтангадас”-ын нөлөө дийлдэхээ больж, ямар сайндаа л тус намын удирдлага “Алтангадас” фракц татан буугдсан” гэж олон нийтэд мэдээлэл хийлгэж байхав. Гэвч аль хэдийнэ  АН-ын ҮЗХ-нд “Алтангадас”-ынхан бөөнөөрөө ороод ирчихсэн байсан юм. Тэр үеийн АН-ын удирдлагууд “Алтангадас”-ын дайралтаас хамгаалахын тулд 2008 оны сонгуульд нэр дэвшигчдэд 20 сая төгрөгийн босго хүртэл тавьсан нь өнөө яриад байгаа 100 саяын анхдагч байжээ. Гэвч тэр мөнгөний босго “Алтан гадас”-ынханд хаалт болж чадсангүй. Учир нь тэд мөнгөтэй болсон. Харин  АН-ын бусад нэр дэвшигчдээ чирсэн гэдэг. Учир нь тэд мөнгө багатай байв.

Хоёр дахь тохиолдол:

Дараа нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр Э.Бат-Үүл ихэд бэлдэж, намынхантайгаа тохиролцож, ер нь бол тодорхой болоод байсан ч “Алтан гадас”-ын Н.Алтанхуягт чадуулчихсан. Э.Бат-Үүл тэр үед их сургуулийн ангийн найз Н.Алтанхуягт хулхидуулсандаа “бархирмаар” санагдсанаа нуугаагүй юм.

Гурав дахь тохиолдол:

2008 оны сонгуульд нам нь ялагдчихаад сөрөг хүчин болох ёстой байтал С.Баярын саналыг хүлээж аван чичирсээр стандарт бус Засагт хамтарч байлаа. Үүнийхээ хүчинд экс соцдек буюу “Алтан гадас”-ынхан томоохон аж ахуйн албан тушаалуудад томилогдож, төрийн мөнгийг идэж, уух замаа улам засав.    Н.Алтанхуяг өөрөө  Тэргүүн шадар сайдын сэнтийд суусан учир томилгоонуудыг ёстой л ногоон гэрлээр хийв. Түүний харьяалах ажлын хүрээнд багтаж байсан Чөлөөт бүсүүдийн асуудлыг өөрийн хүн болох Ганболд гэгчээр хариуцуулсан. Мөн төрийн өмчит “Атом Мон” компанийг Р.Бадамдамдинд, “Эрдэнэс МГЛ”-ийг Б.Энэбишд авч өгөв.

Бусад олон тохиолдлууд:

Тэгвэл хамгийн сүүлд улсын нийслэл Улаанбаатарыг Утаанбаатар болгоход асар их хүчин зүтгэсэн  нүүрсний Л.Гансүх, “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх нар Н.Алтанхуягийн цэргүүд. Н.Хүрэлсүхийн “Цэвэр агаар сан”-г тоносон хэмээх асуудалд гэхэд охин А.Саранзаяа нь холбогдож АТГ-т шалгагдаж байсан. Н.Хүрэлсүх “Цэвэр агаар сан”-г удирдаж байгаад хэдэн тэрбумаар нь хусчихсан учраас анхан шатны шүүхээс 8 жилийн ял авч байсан удаатай. Тэдэн дээр авилга авсан гэгдсэн ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс-Монгол”-ыг удирдаж байсан Б.Энэбиш, Я.Батсуурь, хүргэн Дэнзэн, Ч.Сайханбилэгийн Эрдэнэт-ийн 49 хувь, Хөгжлийн банкны хэргүүд бүгд “Алтан гадас”-ынтай холбоотой. Харин Б.Энэбиш нь шалгагдаж байгаад оргож, Олон улсын цагдаагийн байгууллага интерполоор эрэн сурвалжлагдаж байлаа. Эгчийнхээ охины найз залуу Г.Дэнзэнг Засгийн газрын хэрэг Эрхлэх газрын дэд даргаар томилуулж, түүгээр ч үл барам тэр дүүгийнхээ эхнэр буюу эгчийнхээ охинд 17 тэрбумын үнэтэй тендер өгүүлэх гэж байсан тухай асуудал ч гарсан. Уг хэрэг явсаар сураг алдраад дуусч байх шиг байна.

Н.Алтанхуяг “Алтангадас” фракцаа нам болгох гэнээ гэсэн яриа аль 2016 оны сонгуулийн дараагаас яригдаад эхэлсэн юм. Тэрээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад маргааш нөгөөдөргүй сонгууль явуулна гэж мөрөөдөж ч  байсан удаатай.   Энэ удаагийн сонгуулиар Н.Алтанхуягийн зүгээс АН-ын ялах магадлалтай 10-аад тойрог дээр нүүрсний Л.Гансүх зэрэг өөрийн фракцын 10-аад хүнийг бие даагчаар бүртгүүлчихээд С.Эрдэнээс зөвхөн өөртөө АН-аас нэр дэвших мандат нэхэж байгаа. Эс өгвөл АН-ын саналыг хуваана гэж байна.

АН-ын дарга байсан, Монгол улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг угтаа бол зөвхөн “Алтан гадас”-ын л дарга байж, бүр “Алтан гудас” болтлоо бүхнийг хамж ирсэн. Одоо АН-ыг системийнх нь хувьд үгүй хийн ялагдуулж, өөрөө харин “амьдрахаар” зүтгэж явна.  Тэдэнд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү?

С.САМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж