"Н.Цэрэнбат сайд аа, иргэд, ААН-ийн халаасыг суйлахаа зогсоо" | News.MN

"Н.Цэрэнбат сайд аа, иргэд, ААН-ийн халаасыг суйлахаа зогсоо"

"Н.Цэрэнбат сайд аа, иргэд, ААН-ийн халаасыг суйлахаа зогсоо"

"Н.Цэрэнбат сайд аа, иргэд, ААН-ийн халаасыг суйлахаа зогсоо"

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан, Хан-Уул дүүргийн оршин суугч Б.Ариунболдтой ярилцлаа.


-Та өөрийн цахим хуудсандаа Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг нууцаар нэмэх гэж байгаа тухай мэдээлсэн байсан. Хэн татвар нэмэх гээд байгаа юм бэ?

-Би тийм мэдээлэл оруулсан нь үнэн. Татвар нэмэх гэж байгаа нь ч бас үнэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-нд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьжээ. Энэ талаар www.parliament.mn сайт руу ороод харж болно. Хамгийн хачирхалтай нь, Засгийн газрын сайд Н.Цэрэнбат УИХ-ын гишүүнийхээ хувиар төслөө өргөн барьсан байгаа юм. Одоогийн эрх баригчид, У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч татвар нэмэхгүй, шинээр бий болгохгүй гэж ам тангараг өгсөн байтал нэг сайд нь гэнэт татвар нэмэх гээд далдуур гүйж явааг олон нийтэд ил болгох ёстой гэж үзсэн.

-Н.Цэрэнбат сайд татвар нэмэх хуулийн төслөө Ерөнхий сайдаасаа, Засгийн газраас нуусан гэж үү?

-Татвар нэмэхгүй гэж хошгируулсан МАН засгийн эрхэнд гараад 9 төрлийн татвар нэмсэн. Н.Цэрэнбат сайдын төслийг нэмж тооцвол 10 дахь татвараа нэмэх гэж байна.

Гүйцэтгэх засаглалд танхимын зарчим гэж том соёл, ёс зүй байдаг. Давхар дээлтэй Н.Цэрэнбат сайд УИХ-ын гишүүнийхээ хувиар төслөө өргөн барьснаас харвал танхимын зарчмаа зөрчсөн, Засгийн газрынхаа ар хударгаар ийм алхам хийжээ гэж хардах үндэслэл харагдаад байгаа юм. Нуугаагүй гэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар амлалтаасаа ухарч, татвар нэмэхийг дэмжиж байна гэж ойлгохоос аргагүй.

-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ямар хэмжээгээр нэмэх гэж байгааг тодорхой хэлж болох уу?

-Хуулийн төсөлд бичсэнээр бол Богдхан уулын дархан цаазат газарт барьсан барилга, байгууламжийн өмчлөгч болон зориулалтаас үл хамааран нэмэлт татвар авахаар тусгажээ. Иргэнээс ам метр тутамд 1000, аж ахуйн нэгжээс 3000 төгрөгийн илүү татвар авахаар хуульчлах гэж байна. Дархан цаазат газрын хэмжээ 42 мянган га байдгаас нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүрэгт 39 мянган га нь харьяалагддаг. Нийслэлд хамаардаг энэ газарт 25 мянга гаруй хүн ам төвлөрч, суурьшлын томоохон бүс бий болсон байдаг. Нэг өрхийн цаана дөрвөн хүн бий гэж тооцвол 100 гаруй мянган хүн энэхүү татварт хамаарахаар байгаа юм. Дундаж төвшний нэг айл 80 ам метр орон сууцтай гэж үзвэл жил бүр 80 мянган төгрөгийн үл хөдлөхийн татвар шинээр төлөх болно.

-Хан-Уул, Баянзүрх дүүргийнхэнд зориулж татвар нэмэх гэж байна гэж ойлголоо. Татварыг ялгавартайгаар тогтоох тохиолдол байдаг ч яагаад зөвхөн энэ хоёр дүүргийг онцолж татвар нэмэх санаа төрсөн юм бол?

-Би энийг ялгаварлан гадуурхалт гэж харж байна. Дархан цаазат газраа хамгаалах зөв бодлогыг бол би иргэний хувьд тууштай дэмжинэ. Гэтэл Богдхан уулын амуудад бий болсон суурьшлын бүсэд дандаа баячууд, чинээлэг хүмүүс амьдардаг гэсэн маш гэнэн хандлагаар татвар нэмэх гэж нууцаар гэтэж байгааг яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй. Би Хан-Уул дүүрэгт 55 жил амьдарч байна. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ганцхан Зайсан ордоггүй. Арцат, Нүхт, Яармаг, нисэх орчимд бага, дунд орлоготой олон хүн орон сууц зээлээр аваад амьдарч байна. Зарим нь шинээр барьж байгаа байранд захиалгаа өгөөд, ипотекийн зээлээ хөөцөлдөөд явж байгаа. Зайсан орчимд тансаг зэрэглэлийн орон сууцнууд байдаг боловч нөгөө баян, чинээлэг хүмүүс сууцаа зараад нүүцгээгээд  эхэлчихсэн шүү дээ . Яагаад гэвэл инженерийн дэд бүтэц асуудалтай, бохир нь халих зэргээр асуудал үүссэн учраас тэд дайжсан. Одоо бол Богдхан уул орчимд бага, дунд орлоготой хүмүүс зонхилон амьдрах болсон.

Татварыг ялгавартай тогтоодог жишиг бол байдаг. А зэрэглэлийн бүсэд өндөр татвартай байна гэх зэргээр бүсчилж тогтоохыг үгүйсгэхгүй. Гэхдээ орлого, хөрөнгийн хэмжээнээс хамаарч татварын ялгавартай бодлого гаргадаг болохоос амьдарч байгаа байршилд нь зориулж татвар нэмдэггүй. Үүн шиг тэнэглэл байхгүй. Н.Цэрэнбат сайд Яармагийн замын урд хэсгээр яваад хүмүүсийн бодит амьдралыг ядаж нүдээр харах хэрэгтэй. Цар тахлын үед цалингаа арай ядан тавьж, хүмүүсийг ажил орлоготой байлгаж байгаа аж ахуйн нэгжүүд, хувийн сургууль, эмнэлэг, үйлчилгээний газруудтай уулзахгүйгээр, нөхцөл байдалд зөв дүгнэлт хийхгүйгээр  шууд л татвар нэмнэ гэж ноён зан гаргаж нохойтож болохгүй. Эдийн засаг минут, секундээр доройтож байгаа энэ цаг үед 100 мянган хүнд зориулан  татварыг нэмж орлого нөхөх  оролдлого хийхийг  хүлээн зөвшөөрөхгүй.

-Төслийн үзэл баримтлал дээр байгаль орчноо хамгаална, Богдхан уулаа аврахын тулд татвар нэмэх хэрэгцээ үүслээ гэсэн байна. Энэ хэр бодитой шалтгаан бэ. Татвар нэмснээр байгалиа хамгаалж чадна гэсэн баталгаа төслөөс олж харсан уу?

-Дахиад л хуурч, худал хэлж байна. Н.Цэрэнбат сайд Үл хөдлөх эд хөрөнгийн татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг тандан судлах нь гээд судалгааг оны эхээр хийлгэсэн байгаа юм. Тэрхүү судалгаан дотор “Улсын төсөвт нөлөө үзүүлэх эсэх” гэсэн саналд “Тийм”, татварын орлого нэмэгдэнэ  гээд цагаан цаасан дээр хараар биччихсэн байна лээ.

Улсын төсвийн алдагдлыг нөхөхийн тулд нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн 100 мянга гаруй иргэнийхээ амьдрал, орлогыг үл харгалзан татварын ачаа үүрүүлэх гэж улайрч байна. “Эрдэнэс-Тавантолгойн хувьцааны ногдол ашиг хуваарилж байна гэж нэг халаасанд нь 94 мянган төгрөг  хийгээд зөрүүлээд нөгөө халааснаас нь хамгийн багадаа 80-100 мянган төгрөгийн татвар авна.

Нэг гараараа өгөөд зөрүүлээд нөгөө гараараа суйлж байгаа хэрэг шүү дээ. Энийг төрийн дээрэм гэдэг байхгүй юу. Ардын намын засаг 10 дахь татвараараа ардаа дээрэмдэх гэж байгаа хэрэг.

Яармагийн замын урд талд “Шинэ Монгол Харумафүжи  зэрэг сургууль, “Гранд мед” зэрэг эмнэлэг цөөнгүй бий. Эдгээр эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын барилгын ам метр тутмаас 3000 төгрөгийн татвар авахаар тооцсон нь сургалтын төлбөр, үйлчилгээний хөлсөө нэмэхээс өөр аргагүй байдалд оруулна. Шинэ төрлийн коронавирус дэгдсэнээс болоод тэртээ тэргүй улсын эдийн засаг нүдэн дээр нуран унаж байхад аж ахуйн нэгж, иргэдээ татвараар дарамталж, ядарсан дээр нь нэмж өшиглөж болохгүй биз дээ.

-Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Үндсэн хуулийн цэц, Улаанбаатар хотын шинэ захиргааны байр бий. Төрийн байгууллагууд ч энэ татварыг адилхан төлөх үү?

-Иргэдээ ялгаварласан төрийн үнэн царай яаж гардгийг одоо хэлье. Н.Цэрэнбат сайдын санаачилсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд бичсэнээр “улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгөд энэхүү татвар хамаарахгүй” гэсэн байгаа юм. Орон сууц, нийтийн эзэмшлийн барилга байгууламж, үйлдвэрлэл технологийн паркийн барилга байгууламж, чөлөөт бүсэд баригдах барилга гээд бүгдээс нь татвар авахаар бичсэн хэрнээ төрийн байгууллагуудаа татвараас чөлөөлөхөөр заасан нь Үндсэн хууль зөрчсөн, ялгаварлан гадуурхлын дээд хэлбэр гэж харж байна. Ардчилал, тэгш байх зарчим, хүний эрхийг зүгээр л нулимах санаархал. Яахаараа төрийн байгууллага нь татвараас чөлөөлөгдөөд, бага, дунд орлоготой жирийн иргэд нь тэдний өмнөөс илүү татвар төлөх ёстой гэж. Ингэж ч дээрэлхүүлэхгүй шүү, Би Хан-Уул дүүрэгт өсөж төрсөн иргэний хувьд Н.Цэрэнбат сайдыг хуулийн төслөө эргүүлэн таттал Хан-Уул, Баянзүрх дүүргин оршин суугчид, аж ахуйн нэгжүүдээ уриалан тэмцэнэ.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан эдийн засгийн хүндрэлийг давах чиглэлээр Хүүхдийн мөнгийг нэмэх зэрэг олон алхам хийхээ зарласан. Засгийн газрынх нь нэг гишүүн сөрөөд татвар нэмэх гээд явж байгааг мэдсэн болов уу?

-Ерөөсөө одоогийн эрх баригчид нэг амаараа өгнө, дэмжинэ гэчихээд нөгөө амаараа татвар авна, хураана гэж дарамталдаг. Дандаа хүнд таалагдах юм ярина, сүр бадруулна. Ачир дээрээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэг сайд нь татвар нэмэх гээд төслөө өргөн барьчихсан байгааг би сая ярилаа. Хашаа байшингаа зараад Яармагийн замын урд талд нэг орон сууц авсан айл насан туршдаа өндөр татвар төлж амьдрах болж байна.

-Богдхан уулын дархан цаазат газарт үе үеийн Байгаль орчны сайд нар авлига авч газар олгосныг монголчууд бүгд мэддэг. Хуулиараа аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах ёстой боловч орон сууц олноор барьсан. Төр хууль зөрчиж байгааг мэдэж, харж байсан биз дээ?

-Хориод жилийн өмнөөс Байгаль орчны сайд нарт том авлига өгөөд газар авсан, наймаалцсан талаар хэвлэлийнхэн та бүхэн хангалттай бичсэн. Орон сууц бариад байгааг төр, засаг харж л байсан. Байшингийн суурь тавьж байхад нь очоод зогсоож болох л байсан шүү дээ. Нүдэн дээр нь хууль зөрчөөд байгааг харж байсан төр өнөөдөр гэнэтхэн татвар нэмээд байгалиа хамгаална гэдэг бол жүжиг, улстөрчийн ядмаг популизм. Төсвийнхөө алдагдлыг ардынхаа халаасыг сэгсэрч нөхөх гэсэн санаархал. Өөр юу ч биш.

-Танд ямар нэг сонирхлын зөрчил байгаа юу. Жишээ нь Та дархан цаазат газрын бүсэд амьдардаг юм биш биз?

-Нүдэн дээр ялгаварлан гадуурхаж, төр нь иргэдээ дээрэмдэх гэж байгааг мэдчихээд дуугүй суудаг бэртэгчин зан надад байхгүй. Миний амьдардаг газар дархан цаазат газарт ордоггүй.

-Тэгвэл дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлыг яаж шийдвэл оновчтой вэ. Танд санал болгох ямар шийдэл байна?

-Цар тахлын үед эдийн засаг хүнд байна. Дэлхийн бүх улс орон иргэдийнхээ орлогыг тасалдуулахгүй байх арга хэмжээ  авч дэмжиж байна. Аж ахуйн нэгжүүд үүдээ барих дээрээ тулж ирээд байхад эрх баригчид дэмждэггүй юм гэхэд татвар нэмж хорлохоо нэн даруй зогсоо.

Татвар нэмэхгүй гэж амлачихаад хэдэн удаа хуурах гэсэн юм бэ. Тэнд зээл тавиад орон сууц авах гэж байгаа хүмүүсийн амьдралыг сүйрүүлэх гэж байна шүү дээ. Барилгуудыг нураахгүйгээс хойш дархан цаазат бүсээс гаргаж, суурьшлын бүс болгох асуудлыг иргэдтэйгээ ярилцаад, өргөн хэлэлцүүлэг өрнүүлээд, санаа бодлыг нь сонсоод нэг тийш шийдэх ёстой.

ЭХ СУРВАЛЖ:ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-12 91.64.153.11

gv

Avatar

хүннү 2020-05-12 202.179.26.81

Маш зөв би лав Цэрэнбатыг хоёр гараа өргөөд дэмжнэ. Харинч бага байна. ТХГазарт амьдарч байгаа бол сар болгон илүү татвар төлөх нь зөв. Жилд 80 мянга бага байна. 960 мянгыг ав. Төлж чадахгүй бол нүү, өөр яах юм. Ийм муу сайн “давруу гаруудтай” хатуу тооцоо хийх ёстой юм байна. УИХ тэр хуулийг нь хурдан батлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-12 150.129.142.231

Тансаг хэрэглээнд, байгалийн тансаг газар үл хөдлөх эзэмшдэг нөхөд илүү татвар өтлөх ёстой. Энэ нөхөр өөрийн арьсаа л зөвхөн хамгаалсан бна . Ийм нөхдийг сонгохгүй байх ёстой.

Avatar

Зочин 2020-05-12 202.126.88.139

Хөөе одоо Зайсан , Нүхтэд дандаа гуйлгачингууд байгаа гэж ш****г байна ш дээ

Avatar

Зочин 2020-05-12 202.126.88.139

Ариунболдоо чиний Зайсан дахь тансаг хаусаас татвар авахад юунд уурлана вэ

Avatar

Болд 2020-05-12 150.129.142.4

Зайсан болон бусад амнуудад амьдарч байгаа болон уйл ажиллагаа явуулдаг газраас татвар авах нь зов шуу дээ унэ гэж тэнгэрт хадаж байна татвартай бол унэ бууна шуу дээ тосовт нэмэр болно уунийг харин хурдан шийдэх хэрэгтэй аль эрт авах байсан шуу хойшид ч авах хэрэгтэй

Avatar

Хануул иргэн 2020-05-12 122.201.24.187

Дархан цаазтай газар одоо хүртэл албан зөвшөөрөлгүй барьсан үл хөдлөхөөс илүү татвар авахыг дэмжиж байнав Буруу шүү Ариунболдоо ингэж попроод санал авахгүй

Avatar

Зочин 2020-05-12 66.181.165.211

Татвар авах хэрэгтэй зайсанд газартай хүмүүс хагартлаа баяжсан болохоор цөөхөн төгрөг юу байхав дээ. Сайн байна амжилт хүсье

Avatar

Хэхэ 2020-05-12 64.119.18.193

Энэ нэг өлөн архичин болиочдээ. Ардчилсан намын нэрийг гутаасан хачин юм. ХУД-н 19"-н хэдэн архичид л чамайг гишүүн болноо гэж архины мөнгө авдаг байхдаа хаха. Бас нэг төсөв, тендерийн хулгайч шдээ.

Avatar

ЗОЧИН 2020-05-12 103.212.119.51

TATVARCH ENE ZASGIIN VED ARAI XETERLEE ARD TVMEN AA NEGJVVD TUILDAJ GVITSLEE BOLIMOOR YUM

Avatar

Zochin 2020-05-12 202.21.110.212

ahiug nuraaj baigaa ni uneheer haramsaltai baina.Tegsen murtlee har,saaral jagsaaltad bas oroh ni geed buun daramt bas shuud bolon shuud bus helbreer bidend irj baina.Jiriin business erhlegch,ard olond amidral ulam hund bolj baina.Yagaad yum hiisen,hiih gej baigaa humuusiinhee hul,gariig olon yanziin shine tatvar,litsents zuvshuurleer uyad baigaa yum be? Hurelsuh Yerunhii saidaa,Ikh hurliin darga Zandanshataraa ene eldev tatvaraa bolioch.
Corono virusees bolj buh amidral humigdlaa.

Avatar

Зочин 2020-05-12 192.82.70.180

ТӨРИЙН ТҮШМЭЛ НЬ АВЛИГААР ЭРХИЙГ НЬ ӨГЧ БАРИУЛЧИХААД ХУДАЛДАЖ АВСАН ИРГЭД НЬ БУРУУТАН БОЛЖ ӨНДӨР ТАТВАР ТӨЛӨХ НЬ ШУДАРГА УУ!! ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ӨГӨӨГҮЙ БОЛ ХУДАЛДАН АВАХГҮЙ БСН. ХЭН ӨГСӨН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН НЬ БАРИМТТАЙ БГАА ТЭДЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2020-05-12 183.177.99.242

хэн авилга өгч ав гэсэн юм эх нь булингар бол адаг нь … байх нь ойлгомжтой. татвар л харин зөв зохицуулалт байж юун ёс зүй АТГ, ганц татвар тогтоогоод л дархан цаазат газраа хамгаалчих байсан байна ш дээ. даанч хожимдож

Avatar

Зочин 2020-05-12 66.181.177.207

.Харин хойд талын зарим нь энэ хүний хэлсэнчлэн дунд орлоготой хүмүүс байгаа. Байшин барилгынг харж ялгаж салгах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-12 202.21.110.212

Ariunbold asuudliig il tod,zarchmiin daguu gargaj tavijee.Yagaad Mongol ulsiin irgediig bayan,yaduu gej yalgaad baigaa yum.Bogd uuliig toiruulaad businessee hii,oron suutsaa bari gej baahan gazar ugch humuusiin hurengiig daichilj baahan hot suurin bariulchihaad odoo yalgavarlan yzej daahiin argagui tatvar nogduulna geed huuli sanaachlaad yavj baigaa ni uneheer Mongoliin turd tuushtai,togtvortoi, bodlogo baihgui,hen durtai ni yu ch hamaagui sanaachilsan bolj aj ahuin negj,huvi humuusiin amidral

Avatar

Зочин 2020-05-12 66.181.177.207

Ийм бодитт асуудал ярьдаг хүнил хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2020-05-12 66.181.177.207

Хануулчуудад зориулж татвар нэмэхийг эсэргүүцэж ба. зөв асуудлыг дэвшүүлжээ

Avatar

Элдэв Очир 2020-05-12 119.40.103.3

Дархан газарт халдан байшин барилга барьсан улсын хөөж гаргах хэрэгтэй. Ямар ямар хүн газар өгёнийг нь ч олж тогтоо. Барсболдоос эхлээд олон сайд бий дээ.

Avatar

zochin 2020-05-12 43.228.129.119

Энэ нэг үнэн хөгийн архичин залилангийн баагий бас их хуралд суух санаатай юу, одоо болио их сансан гарууд цагаа ч мөнгөө ч их үрж байгаа дө хөөрхий. Даанч нэр муутай тул Хан-уулынхан сонгодоггүй юм.

Avatar

d 2020-05-12 103.229.122.69

Дархан цаазат ууланд амьдарч байгаа баячуудыг татварыг ханатал нь сайн нэмээ. Богд уулын хаана нь ядуу хүн байгаа юм?

Avatar

Суугч 2020-05-12 192.82.64.190

Туул голын урд баригдсан барилгууд бүгд баячууд байдаг. Татвар нэмэх нь зөв.Харин хойд талын зарим нь энэ хүний хэлсэнчлэн дунд орлоготой хүмүүс байгаа. Байшин барилгынг харж ялгаж салгах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-12 202.179.27.55

Энэ нэг үнэн хөгийн архичин залилангийн баагий бас их хуралд суух санаатай юу, одоо болио их сансан гарууд цагаа ч мөнгөө ч их үрж байгаа дө хөөрхий. Даанч нэр муутай тул Хан-уулынхан сонгодоггүй юм.

Avatar

Зочин 2020-05-12 124.158.107.35

хууль зөрчиж ой мод ус ны сав газар барилга барьсан бол дампууртал нь өндөр татвар ногдуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-12 43.228.131.207

ийм балиар захиалгатай, илт эсрэг агуулга төрүүлэхүйц ярилцлага хийж байгаа сайт, өгч байгаа хүн 2 л монголд дутаж дээ

Avatar

Зочин 2020-05-12 202.179.25.254

Богд уулыг тойруулаад хот өргөжих гэж байгааг сайд хүн мэддэггүй юм байх даа, Одоо Дархан цаазтай уул биш болсон шүү дээ, Хуулинд өөрчлөлт оруулж өөрчлөх хэрэгтэй, Дархан цаазтай байхад нь төрийн яам хаана байсан юм бэ, Татвар ч арай дэндэнэ ээ ,Холын хараа энэ төрд байна уу,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж