"Майдар хотод 300 орчим их наяд төгрөг шаардлагатай" | News.MN

"Майдар хотод 300 орчим их наяд төгрөг шаардлагатай"

"Майдар хотод 300 орчим их наяд төгрөг шаардлагатай"

"Майдар хотод 300 орчим их наяд төгрөг шаардлагатай"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2020.05.12/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, асуулт, тодруулга авах гишүүн байгаагүй учраас хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд шилжүүлсэн юм. Үүний дараа Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХБОЛД:

-Хуулийн төслийг ажлын хэсэг дээр ярьж байхад хуулийг дагаж мөрдөх журамтай холбоотой хэрэгжих хугацаа эцэслэн тогтоох талаар санал гаргасан. Хугацааг хэрхэн тусгасан бэ.

УИХ-ЫН ГИШҮҮН, БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ:

-Засгийн газрын тухай хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ гэдэг дээр нийгэмд олон тайлбар явж байгаа. Үндсэн хуульд нийцүүлж, хууль тогтоол өөрчлөх хүртэл өнөөдөр хүчин төгөлдөр хууль үйлчилнэ гэсэн. Үүний дагуу Засгийн газрын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын тухай хууль УИХ-ын анхдугаар чуулган эхлэх өдрөөс хүчин төгөлдөр болно. Харин Засгийн газрын тухай хууль УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө гэж тусгасан байгаа.

Байнгын хорооны хуралдаанаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ.


"Д.ЛҮНДЭЭЖАНЦАН АЕРОСИТИ ХОТЫГ ТУЛУЙ ГЭЖ НЭРЛЭХ САНАЛАА БУЦААЖ ТАТАВ"

Мөн байнгын хорооны хуралдаанаар Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлтэй холбогдуулан

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА:

-Хот байгуулах ажил нь ажлын хэсэг байгуулах шатандаа явж байна уу эсвэл хот байгуулах тооцоо, судалгаа үндэслэл дээр суурилж байна уу. Бид хот байгуулна гээд өмнө нь ярьж байсан. Одоо Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудлыг шийдэх ёстой. Өмнөх ажил хэрэг болгож чадаагүй байж нэмээд хот байгуулахаар цаасан дээр төлөвлөж, зардал гаргаад явах нь зөв үү. Хот байгуулахад зардал ямар байх вэ. Аеросити, Майдар хот байгуулах гээд бүх судалгааг хийсэн гэж байна. Энэ судалгаануудад ойролцоогоор хэдийн хэмжээний зардал мөнгө зарцуулагдах тооцоо гарсан бэ.

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭД САЙД Б.МӨНХБААТАР:

-Хот байгуулах шийдвэрийг өргөн барьж байгаа нь сүүлийн 30 гаруй жил өргөн баригдаагүй. Хотын хүн амын өсөлт нэмэгдсэн, төвлөрөлтэй холбогдуулан зайлшгүй шинэ хотуудыг байгуулах шаардлага үүсч, тооцоо судалгаа хийгдээд оруулж ирж байна. Хот байгуулахдаа эдийн засаг, дэд бүтэц, ус гээд олон талаас нь боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Цаашид хот байгуулахтай холбоотойгоор хэд хэдэн хуулиуд УИХ-аар томилуулахаар хүлээгдэж байгаа. Аеросити дээр 32 их наяд төгрөгийн тооцоолол гаргасан. Үүнээс эхний ээлжинд 1,7 их наяд төгрөг шаардлагатай байгаа юм. Ажлын байрыг дагаж хотын төвлөрөл бий болдог. Майдар хот дээр 40 тэрбум евро, эхний ээлжинд 3,2 их наяд төгрөг төлөвлөж байгаа. Хот төлөвлөлтийн ажил гарсан шийдвэрийн дагуу үе шаттай олон жилээр төлөвлөж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: 

Шинээр байгуулах гэж байгаа хот Аэросити гэдэг гадаад нэртэй байх нь зохимжгүй юм. Төв аймаг бол олон алдартны өлгий. Чингис хаан отгон хүү Тулуйдаа одоогийн Монгол Улсын газар нутгийг өвлүүлсэн. Тулуй бол хаадын аав. Монгол Улсын гал голомтыг сахисан. Түүний удмын хамгийн сүүлчийн Түшээт хан Төв аймгийн хүн юм.  Чухал билэг дэмбэрэлтэй нэр учраас Төв аймгийнхан энэ нэрнээс бэргээд байх шаардлагагүй. Тулуй гэдэг үгнээс Төв аймгийнхан бэргэж байгаа нь ааваасаа урваж байгаа хэрэг. Тулуй бол уугуул Монгол Улсаа манаж үлдсэн Чингис хааны отгон хүү.  Гаднаас ирэхэд “20 минутын дараа Тулуй хотын Чингис хаан нисэх онгоцны буудалд буух гэж байна” гэж хэлбэл ямар байх вэ. Энэ бол Төв аймагт маш их ач холбогдолтой зүйл юм. Тулуй хаан гэдэг нэрийг хүлээж авбал өлзийтэй, билэг дэмбэрэлтэй зүйл болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Хуулийн төсөлтэй холбоотойгоор хотуудын нэрийг өөрчлөх асуудал яригдаж байна. Тэгэхээр хотын нэрийг өөрчлөх саналаа эргүүлэн татаж, орон нутаг бусад олон талын байр суурийг нэгтгэж байж өөрчлөх ёстой болов уу.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХБОЛД:

-Майдар гэдэг хотын нэрийг шууд өөрчлөх нь зөв болов уу. Майдар хотын төлөвлөлтийн хүрээнд олон улсын байгууллага Майдар гээд өгчихсөн юм билээ. Олон улсын байгууллага хот төлөвлөлтийн хувьд эко хот байх нь гэж үзээд Майдар хот гэдгээр нь сертификат олгосон. Тэгэхээр Майдар хот гэдэг нэрийг нь өөрчлөх нь зөв болов уу.

Ингээд Аеросити хотын нэрийг Шинэ зуун мод болгох горимын саналыг УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд нар гаргаж, санал хураав. Шинэ зуун мод гэдэг нэр нь 2008 оноос яригдаж ирсэн гэдгийг санал гаргасан гишүүд онцолсон юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр аймгийн төв, Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэтийг хот болгоно гэж зохицуулалт хийсэн. Засгийн газраас өргөн барьсан хот байгуулах гэдэг тогтоол орж ирж байгаа учраас дөрвөн том аймгаа хот болгох заалт оруулж өгөөч гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулж байна.

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ:

-Засгийн газар Дархан, Эрдэнэтийг хот болгохыг 2020 оны долоон сарын эхний хагаст багтаана гэж заасан байгаа учраас энэ дагуу зарчмын зөрүүтэй саналаа гаргаж болно.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН:

-Л.Энх-Амгалан гишүүний саналыг дэмжихгүй байна. Хот байгуулах тогтоол бол Аеросити, Майдар хотыг байгуулах л асуудал. Тэгэхээр Дархан, Эрдэнэтийг хот болгохыг Засгийн газар тусдаа оруулж ирэх ёстой.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-УИХ-ын бүрэн эрхэд УИХ хот байгуулах чиглэлээр шинээр байгуулах, татан буулгах чиглэлээр гаргаж болно гэж заасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-ны  өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ хоёр хот байгуулагдаж байгаа учраас хотуудыг холбогдох хуулийн дагуу хот байгуулах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай гээд тусгаж болно.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдийг хот болгох асуудлыг Засгийн газар үе шаттай зохион байгуулахыг үүрэг болголоо гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Ингээд тогтоолын төслийг дэмжив.


ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЯНАЛТ ТАВИХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАВ

Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Коронавирусийн халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих түр хороо байгуулах асуудлыг хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Энхболд “Одоо хаврын чуулган хаалтаа хийнэ, тэгээд сонгууль болно. Гэтэл энэ түр хороо юу хийж амжих вэ. Хэн санаачилж байгаа түр хороо вэ” гэсэн асуултад  байнгын хорооны дарга С.Бямбацогт “Чуулганаар цар тахалтай холбоотой түр хууль баталсан. Онцгой үед Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авах, тодорхой төсөв зардлын хэмжээг нь зохицуулах, өөрчлөлт хийх, олон хуулиудтай зохицуулалт хийх эрхийг Онцгой комисст шилжүүлсэн. Үүнд хяналт тавих, хуулийн хүрээнд явах эсэх Түр хороо байгуулна гэж хууль байгуулсан юм. Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор түр хороо байгуулж байгаа. Бүх байнгын хорооны дарга нар, УИХ дахь намуудын төлөөлөл орж байгаа түр хороо” гэв.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-12 182.160.38.170

330 ih nayad gene uu. manai ulsiin tosov 10 ih nayad biz dee. arai shunaltai yu ugui yu

Avatar

Gishuud gej hudlaa maasaigchid baih yum daa 2020-05-12 185.225.209.104

Ene gishuud gej heterhii aimhai, haashaa ch yumb dee, doligonuur humuus baih yumaa. Yamarch ycgui gazar yaaj 300 myangan hun amtal hot baiguulah yum bol oo? Bur neg gaihmaaraa yum boloh yum daa. Emgeneltei. Tegeed ch 300 ih nayad tugrug odoogiin hanshaar 100 terbum davsan dollar bolno. 20 terbumyn ur shiree yaahaa medehgui gasalj baigaa hernee Maidar geheer Yerunhiilugchuusuu aigaad „tegie, dor ni baiguulchihaya“ gej maasaildad baidag, unen paldiga, oilgomjgui garuud yumaa.

Avatar

Зочин 2020-05-12 72.196.192.250

Vhsen elentsgiin maidar hot ve? Genko tsavchaa hiih l gej balai yum dongosoj baigaa hereg. 2joohon hot neg door barihiin orond 80 jiliin tvvhtei Zuinmod hotod 2 sain jorlon bariad ugchh tuvdiin hurliizaa.

Avatar

яасан их шунал вэ 2020-05-12 31.220.2.134

Баттулга шашин 2 Монгол улсыг Хятад шиг баян тарган улс орон гэж бодоогүй биз дээ. Энэ шашин арай даварч байна аа.

Avatar

T 2020-05-12 192.82.71.246

Naad toonyhoo uchriig olj bna uu, neg l ih nayad yarisan humuus.

Avatar

Боржигон болдбаатар 2020-05-12 99.203.75.17

дотор улс болж сэтгэлийг эзэмдэн, ирээдүйг хулгайлахаар “Хар Үхэл” хадуураа далайсаар бидний дэргэд ирлээ.
XIII зуунаас Монголын Их Гүрнийг нураасан “хар үхлийн голомт” Монгол болж байсан юм. 1333 оны долоон сарын 13 нд Монголын Их Гүрний Хаанаар 13 настай Тогоонтөмөр хүүг өргөмжилжээ. Энэ хүүгийн ард Монголчуудыг устгах лам нарын хорон санаа байлаа. Балчир хүүг үгээр баясган хуурч Монгол төрийн бодлого хорон санаат Түвд, Тангуд ламын мэдэлд оров. Энэ үеээс эхлэн Монголын Их Гүрний бодлого ү

Avatar

Боржигон Болдбаатар 2020-05-12 99.203.75.17

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2020.05.12/-ийн хуралдаан эхэллээ. УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА:дотоод асуудалд харийн түрэмгийлэгчдийн бодлого барьж Хятадын мангас майдар хотыг барих саналыг турхирав. Майдар хот нь анхнаасаа Монголчуудын санааг эзэмдэж үхлийн бурханд сэтгэлийг нь урвуулах харгис түрэмгийлэл байсан. Майдар хотыг бариулахгүйн тулд Хятадын Ерөнхийлэгч өөрөө биеээрээ ирж эсэргүүцэж байсныг ч үл тоов. Монгол улсын дотор улс болж сэтгэл эзэмдэж, ирээдүйг хулгайлахир

Avatar

Зочин 2020-05-12 185.220.102.8

Лам нар хэзээ ч эх орноо бодож байгаагүй лам ч гэсэн эх орноо бодож сурмаар юм хүн луйвардаж амьдрахаасаа ичээд ажил хийгээчээ.

Avatar

Зочин 2020-05-12 64.119.20.118

Энэ харин зөв шүү Төвлөрөл түгжрэл утаа гээд хэчнээн олон асуудал шийдэгдэнэ дээ Баттулгын гээд боож үхэцгээх шахах юм Энэ чинь Монголд хамгийн хэрэгтэй Монголын төлөө гэсэн ухаант төрийн түшээ бүгд элбэх гар бие оролцох нь дэмжих хийх бүтээх зүйл биз дээ Зөв шүү Энд оролцох нь Монгол хүн бүрийн түшээ бүрийн хийх ажил үүрэг нь байх

Avatar

Зочин 2020-05-12 182.160.38.170

300 ih nayad chin manai ulsiin 30 jiliin tosov. 30 jil tsalin avahgui yu ch barihgui, emneleg surguuli ajillahgui baij tsugluulna. arai unemshiltei yum yarina shuu

Avatar

Зочин 2020-05-12 202.126.89.110

Ёстой хуцаж байгаа юм шүү метротой болбол түгжрэлгүй болно доор зөв санаа бичсэн бна

Avatar

Зочин 2020-05-12 103.26.195.162

Нэг талаас Женкогийн Майдар барих амбиц, нөгөө талаас нисэх буудал дагасан хот босгох засгийн газрын буюу МУ-ын эрх ашиг тулхад Женко өөрийнхөө ухамсараар улсын мөнгийг хэмнээд улсын мөнгөөр хувийнхаа хотыг босгох бодлоосоо ухарч болдоггүй юм байхдаа. Улсаа гэсэн өчүүхэн ч сэтгэл алга Женко хүчээр майдар хотын газрыг улсын тусгай хэрэгцээнд авахуулан байж Аероситигээс 10 гаруйхан км зайтай газар аеро сититэй ижил хэмжээний Майдар гэх хотоо барих гэж улайрч байна ямар их шунал вэ?

Avatar

ст 2020-05-12 176.218.169.53

үнэхээр арай ч дээ,,,Монголд эзэн Чингис хаан шиг нэг л мэргэн ухаант удирдагч хэрэгтэй,,тэр түмнээс илүү шудрага үнэн ч ухамсартай хүн байх нь гарцаагүй,,түүнээс ийм тэнэг жаран ухна гэх зүйл сонгууль Монголд тохирохгүй юм байна,,ганц АН тай ганц сайн удирдах хүн байхад Монголд хангалттай даас

Avatar

Зочин 2020-05-12 64.119.20.161

300 их наяд төгрөг яаж босгох юм болоо. Богд хан уулаа тойроод монголчууд нэг дороо шавж бөөгнөрч байхаар тэр мөнгөөрөө Монгол улсынхаа газар нутгийн төв хэсэгт шинээр нийслэл хот байгуулсан нь дээр биш үү. Бүх монголчууд нэг дор амьдарвал нөгөө талд нь өргөн уудам газар нутаг минь эзгүйрч, адаглаад л цар тахал мэт нь дэлгэрвэл бүгдээрээ хиарах эрсдэл дагуулна.

Avatar

ст 2020-05-12 176.218.169.53

хотоор ядаг байна аа ийм энгийн юм мэдэхгүй их хуралд суух суулгасан хоёр болох юмуу,,, хөдөө маань хөгжсөөр хот болдог дэлхийн үзэгдлийн хаагуур нь ийм тэнэг юм сэтгэж мөнгө үрэх шамшигдуулах ашиглах аргаа болимоор юм түрүүний үйл явдал нь үрэн тараг ашиггүй зүйлд бөөн хэрүүл шүүх ард түмэн хохироод байгаа чинь нүдний чинь өмнө бэлэн дэлгээстэй байна ,,,хот хэрэггүй хөдөөг хөгжүүл!!

Avatar

Зочин 2020-05-12 103.26.195.162

300 их наяд МУ-ын 30 жилийн төсөв шүүдээ. Хот бариад асуудал шийдэхгүй байгалийн баялаг дагасан үйлдвэр, түүнийг дагасан хот суурин үүсдэг жамтай ажлын байр, амьжиргааны эх үүсвэргүй газар алтан хот босгоод ч хүн очихгүй адаглаад хот урсгал зардлаа дийлэхгүй. Өнөө байгаа улаанбаатар хот түүний алслагдсан 3 дүүргийг тордоод хөгжүүлээд явбал зардал хамаагүй бага үр ашигтай. Хоорондоо 10 км хүрэхгүй зайтай Аеро сити, Майдар гэх 2 хот байгуулах талаар нэг дор хэлэлцээд сууж байдаг арай ч дээ

Avatar

Зочин 2020-05-12 185.220.101.26

ёстой х** тэмцэлд уриалж байна

Avatar

Archaagui JIDU-chid 2020-05-12 202.126.89.131

JIDU-dee barigdsan gishuud ichig ichig. Ene teneh sanaag ni demjeed yawaad baih yumaa. Yurunhiilugchid pyaldagadsan pyaldagdaagui ta hed oroh gazaraa orono shuu dee. Orhiin hoorond ulsaa horlood yahaw.

Avatar

Ө 2020-05-12 103.229.122.69

юуН ХОТ БАРИХ ВЭ. ТИЙМ ИХ МӨНГӨТЭЙ ЮМ БОЛ МЕТРОГОО БАРЬЧИХААЧЭЭ. ТЭГЭЭД ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХИЙГЭЭЧЭЭ. ТЭГЭЭД Л БОЛОО Ш ДЭЭ. ХУДЛАА ЭНД ТЭНД МӨНГӨ ИДЭХ МЭРГЭН САНАА ОЛОХ ГЭЭД Л ЯВААД БАЙХ ЮМ.

Avatar

Зочин 2020-05-12 64.119.20.161

Майдар хотыг байгуулахад 300 орчим их наяд төгрөг шаардлагатай гэдэг нь үнэн үү. 300 их наяд гэдэг нь 300,000,000,000,000 буюу 3 тооны ард 12 ширхэг 0 бичигдэх тоо. 300 их наяд төгрөг буюу 107.4 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол улсын гадаад өрөөс 3.6 дахин их мөнгө юм. 80 сая төгрөгийн үнээр тооцвол 3.7 сая ширхэг (Монгол улсын хүн амаас их) орон сууц юм.

Avatar

Зочин 2020-05-12 64.119.26.124

Дээр байгаа эд нар чинь эрүүл байна уу? 30 тэрбум долларын өрөнд бариулж, хар жагсаалтад оруулж улс орны мууг үзчихээд одоо юун аср их өртгөөр босох Майдар хот энээ тэрээ гээд солиороод байгаа юм бэ? Удахгүй зайлах байж.

Avatar

Зочин 2020-05-12 202.9.46.120

Женко хувьдаа хоттой болох юм байна. Улсаас үнэгүй барьж өгөх гэж байгаа юм уу.

Avatar

зочин 2020-05-12 203.91.112.139

гол усгүй газар хот барина гэнэ…савтай ус зөөж усан хангамжаа шийднэ ккк

Avatar

zochin 2020-05-12 203.91.112.139

Женко майдар зайдар гээд хуцаж л байг хоёр удаа сайд, нэг удаа ерөнхийлөгч хийгээд ганц шалдан бурхан босгож ч чаддаггүй малыг хойтон ард түмэн нэг мөсөн шүүнэ

Avatar

зочин 2020-05-12 203.91.112.139

женкогийн шахаасаар майдар хотыг 300 их наядаар байгуулах уу? тэгээд женко хувийн хоттой болох юм уу?

Avatar

ЖОНХУУ 2020-05-12 76.107.165.63

Тэр хотыг босгохгүй бол агаа нь эд нарыг шоронд хийнэ.

Avatar

Зочин 2020-05-12 202.126.89.147

Zul buhuhiin umnu badamlanaa gej. Corona-gaas uudeltei hyamrald nirguulehiin umnu neg iimerhuu yum yariol

Avatar

Зочин 2020-05-12 66.181.161.16

Үндсэн хуульд нийцүүлж, хууль тогтоол өөрчлөх хүртэл өнөөдөр хүчин төгөлдөр хууль үйлчилнэ гэвэл хуучин хуулиуд чинь Үндсэн хуулийн шинэ заалттай харшлаад, тас гүрийгээд байж байх юм уу?? ҮХНӨ 2020.05.25-наас шууд хүчин төгөлдөр болоод явчихна! Түүнд нийцээгүй ямар ч хууль тогтоомж шууд хүчин төгөлдөр бус гэж тооцогдох ёстой!!! Өөрөөр хэлбэл, ҮХ-д харш хуулийг дагаж мөрдөж болохгүй гэсэн үг!!! Гүйцээ!!!

Avatar

ӨРГҮЙ МОНГОЛ 2020-05-12 88.18.94.162

Өргүй ширгүй улс сайхан юмөө. Шинэ том хот барина гэж даналзаад.

Avatar

зочин 2020-05-12 64.119.26.231

Хотоо Налайх хүртэл нөгөө тийшээ зам дагуу баруун тийшээ хоёр тал руугаа хөгжүүлэх нь зөв биш үү. Тэгээд л Богд уулаа тойруулаад л баахан усгүй байрууд барих юм байна л даа.Хэн эрх мэдэлтнүүд ийм их мөнгөний тооцоотой хот барих хүсэлтэй болчихов.

Avatar

Зочин 2020-05-12 51.77.135.89

х** б***а нар минь үй түмэн ядуусаа яая гэж байж тарган шар хувалзуудыг тэгж жаргаах уу баттулга бол н**ш юм байна.

Avatar

Зочин 2020-05-12 66.181.177.119

Женко майдар зайдар гээд хуцаж л байг хоёр удаа сайд, нэг удаа ерөнхийлөгч хийгээд ганц шалдан бурхан босгож ч чаддаггүй малыг хойтон ард түмэн нэг мөсөн шүүнэ

Avatar

Зочин 2020-05-12 66.181.177.119

Миеэ Энхболд ард түмэнд ад болоод хэдэн сар огт дуугараагүй сонгууль дөхөөд үмхийрсэн амаа нээж эхлэх шив

Avatar

Zochin 2020-05-12 150.129.142.50

100 mod bhdaa yahavde, juldaad bgan bishu

Avatar

Зочин 2020-05-12 66.181.168.81

tiim bn 1000 mod bolgii

Avatar

хуцаад байна 2020-05-12 104.244.72.115

Лам Түвэдийн шашны жаргал паяныг даах гэх Монголчууд 300 жил дарчлан зовсон энэ багаджээ барагтайхан байж чадахгүй бол 1930 он шиг дахиад хядаад хаячихна шүү. Та нарын дарлал ихдэж байгаагаас багадаагүй шүү. Луйварчин баян лам нарын хот болох юм биз дээ. Монголын 20 жилийн төсвөөр ингэж тансаглах уу битгий давар мэдээ танагтайхан байж үзээрэй танаад хаячихна шүү. Хүний нутагт ингэж эрхэлдэг шашин Монголоос өөр газарт байхгүй шүү.

Avatar

Зочин 2020-05-12 124.158.107.35

энхболд гж нэрлэвэл ямаруу

Avatar

zochin 2020-05-12 58.109.221.157

Maidar geed darhan tsaazat bogd uulaa Zaisan shig bolgono doo Shal demii Tuunii orond baganuur, nalaihaa saihan bolgo

Avatar

Иргэн 2020-05-12 66.181.161.12

Монголыг хорлох ажлыг жинхэнэ хийж байна даа Одоо гэр хороодол тэр чигтээ хаягдана Тэнд барьсан ганц байшин хашаа биш бизнесийн ажлууд дэлгүүр үйлчилгээний газрууд бүгд хэрэггүй болно Иргэдээ үүнийш сайнанхаараач эргэцүүоээч Хотын захиргаа яармагнүшнэ Нөгөө Майдар гээд байгаа Түвд нэртэй хот гэгчид парламент ЗГ г хүчээр нүүлгэнэ Аероситид бизнесийн чадалтай тансагууд нь очно Үр дүнд иргэд хөягдаад үлдэнэ МАН ингэж л ард иргэддэээсханддаг Тэдниыг улсаа хорлох үүрэг хүлээсэн этгээд барьцаалсан

Avatar

Зочин 2020-05-12 183.177.97.14

Төв аймгаа хөгжүүлж чадахгүй хэвтэж зайл зайл.
Үнэхээр МАН гарууд юм аа

Avatar

Зочин 2020-05-12 107.77.173.35

Бөөн бөөн мөнгөний үнэр авчихсан…олон жилээр цөм цөм хулгайлах юм биз дээ

Avatar

Зочин 2020-05-12 192.82.64.64

Zuun mod Nalaih 2 oo urgujuuleh hot bolgohoor zutgeh ni zuv baih Neg shunaltai hunii huviin hurungiig arvijuulaah tusul ulsiin tusuv gej baih esgui baihaa

Avatar

Зочин 2020-05-12 202.126.89.148

Оюунэрдэнэ:400 сая жуулчин авчраад ашгаар нь 2 жилийн дотор барина.

Avatar

Хаха 2020-05-12 66.181.161.102

Өө хар бддануудад энэ нэрнээс өөр ярих юм байдаггүй юм байхдаа. Бүгд бөлдөгдүүлчихсэн майдар хотыг нь барина л гэчихсэн ярьж байна булай булай

Avatar

Зочин 2020-05-12 202.126.89.54

гол усгүй газар хот барих уу

Avatar

Зочин 2020-05-12 66.181.161.102

Эко хот, савтай ус зөөж усан хангамжаа шийднэ ккк

Avatar

Zochin 2020-05-12 202.126.88.43

Battulgiin huugiin Modun kompani barih umaa Maidar hotiiy

Avatar

Зочин 2020-05-12 66.181.182.173

Хотыг ингэж ч байгуулдаггүй бх аа, бөлдөгдүүлсэн үхэрнүүд ээ

Avatar

Иргэн 2020-05-12 203.91.115.52

Майдар хотод ганц олигтой зочид буудал барихад л дагаад шавчихна. Сүүлдээ газар олдохгүй болох вий.

Avatar

ха ха 2020-05-12 43.242.243.167

400 сая хүн шингээх зочид буудал бариад уу

Avatar

иргэн 2020-05-12 202.70.34.70

Энэ зардлын тоо арай худлаа байлгүй дээ, 40 тэрбум евро гэнэ үү. Манай улсын төсөв чинь 4 тэрбум евро биз дээ. Олон жил үргэлжлэх хөрөнгө оруулалт ч гэсэн арай л үнэмшилгүй байна даа. Нэг хүндээ хуваагаад бодохоор 120 сая төгрөг болоод байгаа юм биш үү. Энэ барилгын яамны нөхөр андуурчихав уу???

Avatar

Зочин 2020-05-12 66.181.183.181

энэ баттулгын майдар хотыг яагаад улс санхүүжүүлх ёстой юм бол

Avatar

Баяр 2020-05-12 64.119.23.148

Энхтүвшин,Нямдорж мэтийн адгийн шаарнуудаа шахаачээ

Avatar

Зочин 2020-05-12 66.181.187.186

мэргэжлийн бус сарангэрэл гэх мэт сайдуудаа солиод мэргэжлийн хүн тавиачээ

Avatar

зочин 2020-05-12 66.181.178.184

наадхи хот байгуулахаа эдийн засагаа сэргэхээр болооч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж