Майк Тайсон: Би эргэн ирлээ | News.MN

Майк Тайсон: Би эргэн ирлээ

Майк Тайсон: Би эргэн ирлээ

Майк Тайсон: Би эргэн ирлээ

Мэргэжлийн боксын домгуудын нэг Майк Тайсоныг сүүлийн өдрүүдэд их спортдоо эргэн ирэх тухай яриа эрчимтэй гарч байсан билээ. Өчигдөр /2020.5.11/ хүнд жингийн дэлхийн аварга асан Майк Тайсон өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан бэлтгэл хийж буй бичлэгээ нийтлэн “Би эргэн ирлээ” хэмээжээ.

Майк Тайсон 2005 онд Кевин МакБрайдэд ялагдан их спортоосоо зодог тайлсан юм

Өдгөө 53 настай түүнийг Шинэ Зеландын регбигийн спортын од Сонни Билл Уиллиамс болон Эвандер Холифилд нарын аль нэгэнтэй нь тулалдах боломжтой гэх таамгууд гарч буй билээ. Эвандер Холифилдын хувьд 1996 болон 1997 онуудад Майк Тайсоныг ялж байсан бол Майк Тайсон 1997 оны тулаандаа түүний чихийг хазаж байв. Харин Шинэ Зеландын регбигийн спортын од Сонни Билл Уиллиамсын хувьд Майк Тайсонтой сайн үйлсийн аяны хүрээнд л тулалдах хүсэлтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

J. Erka 2020-05-12 66.181.161.88

Бокс, Боксчин гэж юу байдгийг энэ хүн яруу тодоор харуулж байсан. Магадгүй одоо ч харуулж мэдэх юм.

Avatar

Зочин 2020-05-12 202.9.47.13

Гоё шоу үзүүлэхнээ. Тайсоныг дахин рингэнд харах сайхан байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж