Майк Тайсон: Би эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Майк Тайсон: Би эргэн ирлээ

Майк Тайсон: Би эргэн ирлээ

Мэргэжлийн боксын домгуудын нэг Майк Тайсоныг сүүлийн өдрүүдэд их спортдоо эргэн ирэх тухай яриа эрчимтэй гарч байсан билээ. Өчигдөр /2020.5.11/ хүнд жингийн дэлхийн аварга асан Майк Тайсон өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан бэлтгэл хийж буй бичлэгээ нийтлэн “Би эргэн ирлээ” хэмээжээ.

Майк Тайсон 2005 онд Кевин МакБрайдэд ялагдан их спортоосоо зодог тайлсан юм

Өдгөө 53 настай түүнийг Шинэ Зеландын регбигийн спортын од Сонни Билл Уиллиамс болон Эвандер Холифилд нарын аль нэгэнтэй нь тулалдах боломжтой гэх таамгууд гарч буй билээ. Эвандер Холифилдын хувьд 1996 болон 1997 онуудад Майк Тайсоныг ялж байсан бол Майк Тайсон 1997 оны тулаандаа түүний чихийг хазаж байв. Харин Шинэ Зеландын регбигийн спортын од Сонни Билл Уиллиамсын хувьд Майк Тайсонтой сайн үйлсийн аяны хүрээнд л тулалдах хүсэлтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж