БНХАУ сэтгүүлчдийн визийг хязгаарлах шийдвэрээ эргэн харахыг АНУ-аас хүслээ

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

БНХАУ сэтгүүлчдийн визийг хязгаарлах шийдвэрээ эргэн харахыг АНУ-аас хүслээ

БНХАУ сэтгүүлчдийн визийг хязгаарлах шийдвэрээ эргэн харахыг АНУ-аас хүслээ

Вашингтон БНХАУ-ын сэтгүүлчдийн визийг хязгаарлах алдаатай шийдвэрээ эргэн харж засахгүй бол Хятадын хэвлэл мэдээлэл, Бээжинд үүсэх улс төрийн дарамт эргээд АНУ-д хариу барих нь гарцаагүй хэмээн БНХАУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижиан мэдэгджээ.

АНУ өчигдөр/2020.05.11/ БНХАУ-ын сэтгүүлчдэд дээд тал нь 90 өдрийн виз олгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ. Өмнө нь БНХАУ-ын сэтгүүлчдэд АНУ хугацаагүй виз олгодог байв.

Жао энэ шийдвэр нь АНУ Хятадын хэвлэл мэдээллийн салбарыг дарангуйлж, сэтгүүлчдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээн буруутгаж, энэ алдаагаа даруй засахгүй бол хариу арга хэмжээ авахаа мэдээлсэн байна.

Сүүлийн хэдэн сарын турш Вашингтон, Бээжин харилцан өөр хоорондын сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдсан шийдвэрүүд гаргаж байгаа бөгөөд цар тахлаас үүдсэн хүнд нөхцөл байдал үүнд багагүй нөлөөлж буй билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж