М.Энхсайхан: Тавантолгой ба Якунины төлөвлөгөө | News.MN

М.Энхсайхан: Тавантолгой ба Якунины төлөвлөгөө

М.Энхсайхан: Тавантолгой ба Якунины төлөвлөгөө

М.Энхсайхан: Тавантолгой ба Якунины төлөвлөгөө

М.Энхсайханы Тавантолгойн төслийн талаар шоронгоос бичсэн презентацийг хүргэж байна.


Би шүүх дээр хэлэх үгээ презентаци хэлбэрт оруулчихаад текстийг нь бичиж амжаагүй байсан юм. Хорих ангид бэлдсэн зүйлээ боловсронгуй болгох арга алга. Би анхлан бэлтгэхдээ “Таван Толгой” төсөл гэсэн нэр өгсөн юм. Одоо бодохнээ “Тавантолгой мега төсөл ба Якунины төлөвлөгөө” гэсэн бол илүү утга тээх юм шиг санагдлаа. Гол нь олон нийтэд зориулж энэ бичвэрийг үйлдэж байгаа юм.

МЕГА ТӨСӨЛ

Монгол мегатөсөл гэж хэлд ороод удаагүй байна. Энэ талын ойлголт тааруухан. Олон улсын түвшинд 1 тэрбум ам.долларын өндөр өртөгтэй төслүүдийг мега хэмээнэ. Мега гэдэг нь том гэхээс гадна тунчиг ээдрээтэй нарийн түвэгшилтэй гэсэн ойлголтыг дотроо багтаадаг.

Орчин үед том орд газруудыг эргэлтэд оруулахын тулд усыг яаж шийдэх вэ, гэрэл цахилгааныг нь хаанаас авах  вэ, баяжуулах үйлдвэр хэрхэн босгох вэ, хийсэн бүтээгдэхүүнийг зах зээлд ямар тээврээр хүргэх вэ гээд түм түмэн асуудал үүсдэг. Тийм учраас зардал нь тэрбум ам.доллар давчихдаг. Иж бүрэн бодож бэлдэх хэрэгтэй болдог тул мега нэр өгөөд байгаа юм.

Төсөл том болоод хүн бүрийн сонирхлыг татдаг учир мега төсөл улс төрчдийн хардлага, сэрдлэгийг дагуулна. Зарим нь бүр улс төр болгож асуудалд хандаснаар эрх мэдлийн тоглоом болж хувирдаг. Тийм учраас мегатөсөл мега учраас улс төрөөс ангид байхын аргагүй.

ТАВАНТОЛГОЙН ОРД

Энэ орд бол Монголчуудад Тэнгэрээс заяасан том орд. Дэлхийн бусад орд газруудтай харьцуулбал хэрэглэгч зах зээлдээ ойрхон, хямд төсөр аргаар ил уурхай ажиллуулах боломжтой гэдгээрээ давуу юм.

Монгол бол дэлхийн коксжих нүүрсний батлагдсан нийт  нөөцийн 2 хүрэхгүй хувийг эзэмшиж байгаа. Бидний урд АНУ, Хятад, Орос, Мозамбик гээд коксжих нүүрсээр илүү баян, бидэнтэй өрсөлдөх наад зах нь 15 улс байна.

МОНГОЛ АМБИЦ

Монголчууд Тавантолгой ордоо түшиглээд Оюу толгойгоос дутахгүй том мега төсөл хэрэгжүүлэх санаархлыг 2008 оноос тээж байгаа юм. Оюу толгой төсөл ч бидний амбицийг ихэд хөдөлгөсөн биз. 2008 онд УИХ-н шийдвэр гарлаа. Дараа жилүүдэд нь шийдвэрээ боловсронгуй болгож засамжилсаар, 2011 он гэхэд УИХ, ЗГ, ҮАБЗ хэд хэдэн шийдвэр гаргасан байдаг. Хүсэл амбицаа илэрхийлээд байсан болохоос үйл хэрэг болгож чадаагүй.

ЭХНИЙ ОРОЛДЛОГО БҮТЭЛГҮЙТЭВ

Тавантолгой орд дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах гээд Монгол төр олон улсын тендер зарласан байдаг. 2011 онд тэр үеийн суперциклийн үе тохиож байсан бөгөөд Тавантолгой төслийг Мегатөсөл болгох алтан үе байсан юм. Дэлхийн 15 том компаниас Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийллээ. Түүний дотор Японы Мицуй, Бразилийн Вале гээд том компаниуд байв. Бидний өрсөлдөгч Оросын компани хүртэл санал ирүүлжээ. Нэг хэсэг нь үнэхээр сонирхолтой, нөгөө хэсэг нь тандалт судалгаа хийж монголчуудын чадамжийг сорьж байсан. 15 компаниас 3-г шалгаруулж хэлэлцээ хийв. Хэлэлцээ бүгд бүтэлгүйтэв. Шалтгаан нь хувь хэмжээгээ тохиролцож чадаагүй, хамгийн гол нь том олборлолт, үйлдвэрлэл явуулахад бүтээгдэхүүнийг нь тээвэрлэх , төмөр замыг барих хөрөнгө оруулагч гарч ирсэнгүй.

УДААХ ОРОЛДЛОГО

2011 оны бүтэлгүйтлээс хойш Монгол төр коксжих нүүрсний зах зээл дээр томрох амбицаа 3 жил хаяж завсарлав. 2014 онд УИХ 34-р тогтоол гаргаж улмаар Алтанхуягийн Засгийн газар 268-р тогтоол гаргаж Тавантолгой ордод төсвөөс хөрөнгө мөнгө гаргахгүйгээр хөрөнгө оруулах олон улсын тендер зарлах нь тэр.

ЯКУНИНГИЙН ЗАХИДАЛ

Монголчууд Тавантолгой ордод хөрөнгө оруулалт татахаар дахин олон улсын тендер зарласныг мэдсэн Оросын төмөр зам компанийн захирал Якунин Монголын Ерөнхий сайдад захидал ирүүллээ.

Якунин нь “Современные проблемын геополитики России” сэдвээр Орост эрдмийн зэрэг цол хамгаалсан, өөрийгөө Оросын геоулстөрийг мэддэг нэгэн гэж өөрийгөө үнэлдэг. Энэ хүний бичсэн ном интернетэд байгаа. Тэрбээр Алтанхуягт ирүүлсэн захидалдаа гуйх, дарамтлахын наагуур хэд хэдэн санааг манай эрх баригчдад ойлгуулжээ.

Нэг. Тавантолгой орд дээр Монгол Улсын Засгийн Газар олон улсын тендер зарласан нь РЖД-Оросын Төмөр Зам болон түүнтэй түншлэгч Оросын нүүрсний компаниудын эрх ашигт нийцэхгүй байна гэв.

Хоёр. Монголд 1435-ын царигаар төмөр зам барихыг Орос дэмжихгүй.

Гурав. Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлд биш, зүүн чиглэлд төмөр замаа барь гэжээ.

АЛТАНХУЯГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЗАХИАЛГАТАЙГААР ОГЦРУУЛАВ

Дээрх захидлын дараа Монгол улс төр хэрхэн өрнөснийг, хэн хэн ямар байр суурьтай байсныг би энд нурших нь илүүц юм. Ямар ч л байсан Ерөнхий сайдаар Сайханбилэг томилогдов.

САЙХАНБИЛЭГ БА МЕГА ТӨСӨЛ

Монгол Улсын Ерөнхий сайдын үндсэн зорилго нь гацаж орхисон Оюутолгой, Тавантолгой мега төслүүдийг урагшлуулах явдал байв. Тиймээс ч тэрбээр “Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” гэсэн утгатай зорилгоо томьёолоод байсан.

Сайханбилэг Засгийн газраа байгуулах гэж байхдаа намайг дуудаж уулзав. Өмнөх Засгийн газар олон улсын тендер зарлачихсан байдаг. Сонирхсон талууд нь битүүмжилсэн саналаа ирүүлсэн байдаг, уралдаант шалгаруулалтыг дүгнээд, шалгарсан талтай хэлэлцээ хийх ажлыг хариуцаач гэж байсан. Би чадахгүй гэж хэлж үзээд ордноос гарч явж байхдаа дахин дуудагдаж буцаж ороод ажил хариуцсан маань өнөөдөр “хэрэг” болчихлоо. Мегатөсөл түүнтэй холбоотой хувь тавилан гэж бодох авч мегатөсөлгүйгээр томоор хөгжих бололцоо Монголд байхгүй нь мөн бидний тавилан юм.

ТАВАНТОЛГОЙН ТӨСЛИЙН УЧИР

Тавантолгой төслийг Мега хэмжээний төсөл болгох баримтлалын гол утга санаа нь нэгэнт том олборлолт хийнэ гэвэл том баяжуулах үйлдвэр барих, улмаар том үйлдвэрлэл явуулах юм бол том тээвэрлэлтийг төмөр замаар хийх, ингэж чадвал зөвхөн Хятадад бус мөн Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээлд бүтээгдэхүүүнээ гаргах “Монгол амбици” байлаа.

Мөн төсвөөс хөрөнгө зарж бөөн өр зээлд унах аюулаас зайлсхийх явдал байсан юм. Энэ бүх баримтлалууд нь УИХ-ын 2014 оны 34-р тогтоолд, түүний дагуу Алтанхуягийн Засгийн газрын 268-р тогтоолд хоёргүй утгаар томьёологдсон байлаа.

АЖЛЫН ХЭСЭГ

Ерөнхий сайд Сайханбилэг ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа. Ажлын хэсэгт надаас гадна хоёр ч сайд, Засгийн газрын гишүүд, зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оров.

Дэд ажлын хэсэгт бүхий л яам, газруудыг төлөөлөн 14-15 хүн оролцсон. Дэд ажлын хэсэг нь хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн битүүмжилсэн саналуудыг ээлж дараатай нээж, үнэлгээ хийж шалгаруулах явдал байв. Тэд ажлаа хийж Ажлын хэсэгт танилцуулснаар Монгол-Хятад-Японы гурвалсан консорциум тодорч хэлэлцээ хийв.

ДЭД АЖЛЫН ХЭСЭГ

Жавхланбаатар-аар ахлуулсан дэд ажлын хэсэг хэлэлцээрийн хамаг хүндийг үүрч билээ. Мэдлэг, мэргэжилтэй олон залуус төрд ажиллаж байгааг хараад дотроо ихэд баярлаж байсан. Харамсалтай нь тэдний маань үр дүн цэвэр улс төрийн нөлөөллөөр нурж унасан байдаг.

Мегатөсөл нь мега учраас улс төр дагуулдаг бөгөөд , түүнийгээ даахгүй төсөл унах нь ер нь элбэг байдаг.

Ажлын хэсэг, дэд ажлын хэсэг зөвхөн Засгийн газрын өмнө ажлаа тайлагнах үүрэгтэй байсан бөгөөд Засгийн газраас Тавантолгой гэрээний төслийг УИХ-д өргөн барьснаар ажил нь дуусгавар болсон. Улс төржсөн маргаан Ажлын хэсэг, дэд ажлын хэсэгт огтхон ч хамаагүй юм.

ХОЁР ДАХЬ ОРОЛДЛОГО БҮТЭЛГҮЙТЭВ

Тавантолгой төсөлд гадны хөрөнгө оруулалт татах 2014 оны оролдлого бүтэлгүйтэв. Монголчуудын мэдэх, мэдэхгүйн зовлонгоос гадна коксжих нүүрсээр томрох гэсэн “Монгол амбиц” Якунины захидалдаа бичсэнээр “Оросын төмөр зам, түүний түншлэгч нүүрсний компаниудын эрх ашигтай зөрчилд орж” түүнийгээ гүйцэт сайн ойлгож ухаараагүйгээс Монгол-Хятад-Японы консорциумтай хийх гэрээний төсөл бүтэлгүйтэв.

Түүнээс хойш даруй 5 жил өнгөрчээ. Үлдэж хоцорсон нь “Монгол амбиц”. Хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж, энэ хооронд Тавантолгойтой энэ тэнцүү өрсөлдөхүйц Оросын Эльга төсөл 321 км газарт төмөр замаа барьж, Хятадад нийлүүлдэг нүүрсээ олон дахин нэмж чаджээ.

ГЭРЧҮҮД

Намайг Тавантолгой гэрээгээр “хорлон сүйтгэх” гэж яллахаар шүүхийн танхимд дуудаж байгаа гэрчүүдийг би танихгүй, уулзаж байгаагүй хүмүүс. Тэд яахаараа намайг хорлон сүйтгэх гэж байсныг харсан мэт байх юм?

Яагаад УИХ-ын шийдвэр гаргасан З.Энхболд, Засгийн газрын тэргүүн Сайханбилэг нараас гэрчийн мэдүүлэг авсангүй вэ? Яагаад өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж, Баттулга нар нэг ч мэдүүлэг өгөөгүй вэ?

Яагаад Ажлын хэсэг, дэд ажлын хэсэгт орсон сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нар, мэргэжлийн 15 хүн “хорлон сүйтгэхийг” гэрчлэхгүй байна вэ?

Яагаад гэвэл “хэрэг” анхнаасаа зохиомол улс төр. Гэвч хэн хэлмэгдэхийг хүсэх юм. Хамгийн гол нь болж байгаа үйл явдал Монголын эрх ашгийн төлөө биш байгааг би эсэргүүцээд байна.

ШИНЖЭЭЧИД

Тавантолгой гэрээний төсөл дээр АТГ-ын мөрдөгч хоёр удаа шинжээчдийг томилон дүгнэлт хийлгэсэн байдаг. Эхнийх нь залуу, туршлага багатай хүмүүсээс бүрдсэн байдаг. Хоёр дахь нь арай туршлагатай, ахмад хүмүүсээс бүрдсэн байсан. Гол нь мөрдөгчийн тавьж байгаа асуудлаар хийж байгаа “тооцоолол” аливаа хэрэгт “нотлох баримт” болж чадахгүй гэсэн байгаа. Мегатөсөлд дүн шинжилгээ хийх амаргүй тул миний зүгээс энэ талаар мэргэшсэн хөндлөнгийн шинжээч авахыг хүсэлт болгож байсан. Оюу толгой гэрээний үнэлгээг МУ-ын Засгийн газрын хүсэлтээр ОУВС-н экспертүүд хийж байсныг мөн хэлсэн. Хүсэлтийг ойшоогоогүй.

Уул уурхайн том төслүүд дээр олон улсын JORC буюу Хамтарсан хүдрийн хорооны гэрчилгээ авсан тусгай мэдлэгийн мэргэжилтний тооцоололд хөрөнгө оруулагчид, хувьцаа нийлүүлэгчид илүү итгэдэг. Тийм эрх авсан мэргэжилтэн Монголд цөөхөн бөгөөд ийм гэрчилгээ бүхий “Гложекс” компанийн тооцооллоор Тавантолгой гэрээний төслийн алдагдсан өртөг өнөөгийн Эрдэнэс Тавантолгойтой харьцуулбал 12 тэрбум ам.доллар гэж байгаа.

Яагаад мегатөслийн экспертүүдэд “тусгай мэдлэг” хэрэгтэй вэ? Мегатөслийн санхүүжилт зөвхөн төр, хувийн компанийн эрсдэлд тулгуурлагдахгүй мөн сайтар боловсрогдсон төслийн ТЭЗҮ-д тулгуурладаг тул илүү их шинжлэх ухаанч тооцоолол шаардах бөгөөд тэр нь JORC хэмээх стандартчлал юм.

Мегатөсөл олон улсын стандартаар хийгдсэн тул тэрхүү төслийн талаарх ТЭЗҮ-ийн тооцоолол мөн дээрх стандартаар мэргэжлийн хүмүүсийн хүчээр хийгддэг учиртай юм.

Гэвч байгуулагдаагүй гэрээн дээрх хийж буй тоооцоолол “нотлох баримт” болохгүй гэсэн экспертизийн дүгнэлтийг шүүх анхаарна бизээ.

Зарим төөрөгдмөл ойлголтуудыг тайлбарлах нь

Мегатөсөл улс төржилт дагуулдаг нь жам бөгөөд монгол хэл дээр буулгасан зарим олон улсын эрх зүйн томьёололыг мушгин гуйвуулж улс төржүүлж байгаа харагддаг. Тухайлбал,

Нэг. Тавантолгой гэрээнд байгаа гадаад ажиллах хүчинд нэн тааламжтай нөхцөлийг Засгийн газар зөвшөөрнө гэдгийг тэднийг дураар нь тавих гэж байсан гэж мушгидаг. Гэтэл олон улсад “most favoured” гэсэн хуулийн нэр томьёог хэрэглэж хэвшсэн байх бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн хууль  болон бусад хуулиар олгогдсон эрхийг алагчилгүй эдлэнэ гэсэн гэж ойлгоно. Түүнээс илүү гарахгүй гэсэн утгатай байдаг.

Хоёр. Өөр нэг асуудал нь талууд маргавал үүссэн асуудлаа хөндлөнгийн Арбитрын шүүхэд шийдүүлэхээр тохиролцдог. Монгол Улс нэгдэж орсон олон улсын конвенцийг дагаж мөрдөнө, Арбитрын шүүхэд оролцогч байх болно гэдгийг “waive sovereign immune” гэж томьёологддог. Үүнийг Арбитрын шүүхэд дипломат эрхээсээ татгалзлаа, аль эсвэл тусгаар тогтноолоосоо буцлаа гэж улс төржиж эхэлсэн. Энэ мэт олон улсын практикт хэвшсэн ойлголтуудыг мэдэхгүйн зовлонгоор хэлэлцсэн асуудлыг гуйвуулж улс төржүүлсэн байдаг. Иймэрхүү ойлголтуудыг төрийн зарим хариуцлагатай албан тушаалтан нар мэдэхгүй явж байдаг нь харамсалтай.

Гурав. Төрийн өндөр алба хашиж буй А.Гансүх анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн өдөр Энхсайхан Тавантолгой төслөөр дөрвөн янзын гэрээ бэлдсэн гэж зураг хөрөгтэй нийгмийн сүлжээнд мэдээлэл цацсан байдаг. Энэ нь надад үүсгэсэн “хэрэг” хаанаас захиалгатайг илчилсэн явдал. Үүгээр нийгэмд хардлага, сэрдлэг төрүүлж Засгийн Газрыг хуйвалдан, худал мэдээлэл өгсөн мэт сэтгэгдэл төрүүлэх хортой улс төр явуулсан юм. “Хэрэг” гэх хавтаст нэг л гэрээний төсөл байгаа. Тэр нь Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсөл бөгөөд Монгол Улсын хуулийн хүрээнд боловсрогдсон, Тавантолгойг дэлхийн хэмжээний мегатөсөл болгох гэсэн “Монгол амбиц”. Энэ нь Якунины зааснаар “Оросын нүүрсний компаниудын эрх ашигт харшлах” байсан нь хэний бодлого вэ?!

ХЭН ХОЖСОН, ХЭН АЛДСАН БЭ

2008 оноос эхэлсэн Тавантолгой ордод гадаадын хөрөнгө оруулалт татах оролдлогууд 2011, 2014 онд бүтэлгүйтсэн.

Өнөөдөр 2020 он. Бид ордоо сорчлон олборлож машинаар тээвэрлэн, байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсаар байна.

Анхны УИХ-н шийдвэрээс хойш 12 жил өнгөрчээ. Энэ зуур Оросын Эльга төсөл ажиллагаанд орсон. Монголд хөрөнгө оруулалт хийе гэж саналаа ирүүлж байсан Японы Мицуй, Бразилийн Вале компаниуд Мозамбикт коксын ордод бүтээн байгуулалт хийжээ. Бид цаг хугацаа боломжийг алдсанаар зөвхөн Хятадын зах зээлээс өөрийгөө хараат болгож далайн боомтод хүргэн гуравдагч зах зээлд гарч чадахгүй болжээ.

Тавантолгой тойрсон улс төржилт нь Монголын өрсөлдөгчдөд  хожоотой тусчээ. Мегатөсөл улс төрийн, эдийн засгийн, хуулийн бүр цаашилбал геополитикийн ярвигтай асуудал бөгөөд энэхүү хүндрэл бэрхшээл шүүгчдийн бие даасан, хараат бус шийдвэр гаргахад тус болох болов уу гэж энэ презентацийг шүүхийн өмнө тавьж байна.

Болж байгаа үйл явдал Монголын эрх ашиг бишээ!

Тавантолгой ордыг мегатөсөл болгох оролдлого цаашид үргэлжилнэ!

2020.05.03 өдөр, 461-р ангийн хориход бичив.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-05-12 202.9.46.115

Энхсайхныг 55 сая төгрөг ашигласан хэргээр шүүсний эцэст Оюутолгойг яаж эрх баригчид хувааж идсэн нь илрэх юм байна. Өөр ч олон баримт дэлгэгдэх байх. МАН өөрийн дайсан АН-н нэг гишүүнийг 55 саяын хэргээр туг тахилаа. Одоо өөрчдийн тэрбумтнуудаа яаж шүүх бол доо. Сонгуульд нэр дэвших хүн үлдэх боловуу гэсэн чинь дэвшүүлчихлээ. Одоо ард түмэн сонгох эрхээ эдэлж тэднийг сонгохгүй байж л МАН-ын тэрбумтнуудыг шийтгэх үлдлээ.

Avatar

Зочин 2020-05-12 103.212.117.80

Орсууд 2010 онд өргөн нарийн алийн ч хамаагүй тавиад өгье гэж байсан

Avatar

zochin 2020-05-12 59.153.114.187

mongol yalagdaj, oros hojson ni yaltchgui unen. hezee neg yalahgui um gehed tentseegeer duusgaj surna daa,

Avatar

Зочин 2020-05-12 202.55.188.94

ЯКУНИН ЗАХИА БИЧЭЭД Л АЛТАНХУЯГИЙН ҮАСГИЙН ГАЗАР ОГЦРООД Л … ЭНЭ БҮХНИЙ ЭЦЭСТ ОРОС ОРОН ХОЖСОН НЬ ЯАЛТ Ч ҮГҮЙ ҮНЭН. ТҮҮХ, ЦАГ ХУГАЦАА ҮҮНИЙГ БАТАЛСАН. ҮР ДҮНД НЬ ЯМАР ХҮМҮҮС ТӨРД ГАРСНЫГ Ч ТҮҮХ, ЦАГ ХУГАЦАА БАТАЛСАН ШҮҮ ДЭЭ

Avatar

Хэ хэ 2020-05-12 118.103.197.49

Ккккккк женко энэ улсыг Оросод зардаг гэсэн бараг үнэн юм биш үү?

Avatar

Зочин 2020-05-12 182.160.0.64

энэ ТТ ордыг бүр мөсөн хааж шинэ технологид толгойгоо зарцуулах хэрэгтэй.

Avatar

Zochin 2020-05-12 103.57.93.240

Hadam aavdaa barigdsan mongoliin turiin tergiin gej 100 jiliin daraa tuuhiin nomond bichigdeh bh da

Avatar

Зочин 2020-05-12 202.126.89.62

ene ih too sudalgaa tailbar undeslel Jenco n tahian tolgoid denduu ahadna daa. tsag hugatsaa buhniig shuunee PRIME MINISTER, WE RESPECT YOU MUCH

Avatar

Зочин 2020-05-12 202.126.89.120

Uu tiimvv geel tuilshraad huilarna odoo,uhernuud taivan huleetstei bai

Avatar

зочин 2020-05-12 103.80.211.37

комметнуудыг устгаад байна

Avatar

зочин 2020-05-12 103.80.211.37

даалгавар гүйцэтгэгч илэрхий шүү дээ. Хэзээ нэгэн цагт ялаа үүрнэ.

Avatar

зочин 2020-05-12 103.80.211.37

Британи мөнхөд Оросод гайгүй болох юм гэж Л.Жириновский хэлсэн. Тэгтэл өнөөгийн нөхцөлд Орос манайд шууд гай, саад болж байна даа. Даалгаврыг нь гүйцэтгэгч илэрхий байхад манайхаан сонгоод л ёстой малнууд

Avatar

Зочин 2020-05-12 117.111.19.177

Энэ хэрэг хэний даалгавраар зохиогдож үр дүнд нь улс төрийн хоригдолтой болж байгааг одоо л тод харагдаж эхэлж байна.

Avatar

zochin 2020-05-12 192.82.72.203

Teneg ivanuud henii hucheer udii zeregtei bolsnoo medej bh heregtei udahgui burhan ta nariig shiitgeh bolno

Avatar

Лхагва 2020-05-12 202.9.47.20

Энэ Оросуудаас хэзээ нэг салж санаа амарна аа. Одоогийн Оросууд чинь Хуучин ЗХУ-н оросуудаас тэс өөр жинхэнэ зэрлэг капиталистууд гэдгийг ойлгооч дээ. монголчууд минь

Avatar

Зочин 2020-05-12 103.10.23.119

Энхсайханы ард МАНАН хуугдаж байгаа ЦЭлбэгдорож М Энхболд ТБадамжунай СБаяр СБаяоцогт С Сайханбэлэг тэргүүтэн
нуугдаж байгаа шүүх үүнийг шалгах хэрэгтэй юм

Avatar

Ккккк 2020-05-12 118.103.197.49

Малаа малаа. Үхэр монголоо сэрээч!!!

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Хуулийн заалтуудаа тодорхой болгох хэрэгтэй 2020-05-12 192.82.67.4

Ер нь буруу санал гаргасан гэж хэн нэгнийг шийтгэвэл хэлмэгдүүлэлт болно шүү дээ..Тухайн үеийн УИХ Энхсайханы ажлын хэсгийн санал ашиггүй, хуульд нийцэхгүй гэж үзсэн бол ЗГ-т буцаагаад уг асуудлыг өөр хувилбараар оруулж ирэхийг ЗГ-т даалгаад л цааш үргэлжлэх ажил шүү дээ.Албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгох гэдгийг хуульдаа тодорхой болгох хэрэгтэй.Тодорхой бус байдал гэмтнийг ял завшуулах, эсвэл гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх нигууртай.

Avatar

Зочин 2020-05-12 202.126.89.54

demjij baina
er ni bol uls tor orloo gedgiig ard tumen medej baigaa

Avatar

Selenge nutag 2020-05-12 202.131.225.197

Egiin goliin tsaxilgaan stants bolon tomor zamiin asyydal nytagtaa bj Orosoos asuuj guidag suuldee Orduudaa ediin zasgiin ergeltend oruulj chadaxaa bolichood neg negniigee shorond barij xoridog bolson iim l dur torx bidend bna. Oros xezeeneesee Mongoliig xogjuulex 3 daxi xorshuudtei business xiixed il daldaar saad totgor xiideg xiiseer bga. Jirinovskiin xeldeg shig boostei Mongolchuud xoxino gej bga Orosuud. Xairan xun Enxsaikhan bol mundag udirdagch. Ene xund byryy bxgui gej xuvi bi bodoj itgen

Avatar

Зочин 2020-05-12 202.126.88.139

Хөөе news.mn ийнхээн та нар мөрдөн байцаалтад саад учруулж , ялтаны мэдээллийг дамжуулж байдаг нь ямар учиртай юм бэ, та нар эрүүгийн хариуцлага хүлээнэ шүү

Avatar

Зочин 2020-05-12 66.181.161.114

х**

Avatar

зо 2020-05-12 202.9.40.5

х** муу малаа жинхэнэ хорлон сүйтгэгч хэн нь вэ гэдэг нь тодорхой энэ хүмүүс тэдний үр хүүхэдүүд монголд амьдрах эрхгүй цаг нь ирэхэд та нар шангаа хүртэнэ

Avatar

Лхагва 2020-05-12 202.9.47.20

Хол Явж Хуцмой.

Avatar

zochin 2020-05-12 192.82.72.203

Orosiin tagnuul urvagch bn nen darui barivchil

Avatar

Зочин 2020-05-12 202.131.247.12

Женко ичиж амьдраасай Женко Баттулга манекен Гансүх Зика вирус нар жинхэнэ хорлон сүйтгэгч нар юм бишүү Эд нар гадаад улсын даалгавраар Монгол улсыг хорлон сүйтгээд байгааг шудрага шүүх шүүх цаг ирнээ

Avatar

Зочин 2020-05-12 66.181.161.50

Зөвхөн хорлон сүйтгэгч ч биш, энд бичсэнээр бол Эх орноос урвагч гэж харагдаж байна!!! Хэрэв тийм бол маш хатуу ял шийтгэх ёстой доо!! Энэ байдал цааш үргэлжилбэл Монгол Улс мөд сугарч гарахгүй намагт живнэ!!!

Avatar

7894566 2020-05-12 202.179.25.182

Оросууд биднийгээ байнгын хяналтад, хөгжүүлэхгүй шиг ингэсгээд бариад байж байх л стратегийн сонирхолтой. Тиймээс барууны хөрөнгө оруулалтыг бүгдийг нь шахах, бүтээн байгуулалтыг зогсоох, аль болох өөрсдөөсөө хамааралтай хараат байлгах бүх хувилбарыг гаргаж ирж ӨӨРСДИЙНХӨӨ гар хөл болсон Улс төрчдөөр өөрөөр сэтгэсэн бодлого боловсруулсан болгоныг 1937 оных шиг ШОРОНД ИЛГЭЭХ ажиллагаа явуулж Монгол төрийг дотор хагаралтайгаар сулруулах ажиллагаа амжилттай явж байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж