ЭМЯ: Гурван удаагийн нислэгээр ОХУ-д буй сонсогчдыг авчирна | News.MN

ЭМЯ: Гурван удаагийн нислэгээр ОХУ-д буй сонсогчдыг авчирна

COVID-19

ЭМЯ: Гурван удаагийн нислэгээр ОХУ-д буй сонсогчдыг авчирна

ЭМЯ: Гурван удаагийн нислэгээр ОХУ-д буй сонсогчдыг авчирна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 241 дуудлага ирсний 37 нь гадаадаас иржээ. АНУ, Франц, Турк, Энэтхэг улсаас 10 хүн холбогдож коронавирусийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Сүүлийн үед өвчлөлийн 43-50 хувь нь шинж тэмдэггүй өвчилж байна. Хөл хорионы дэглэмийг сулруулснаар ямар болдгийг Ухань хотын жишээ харуулж байна. Мөн БНСУ-д нэг иргэнээс болж 62 хүн өвчлөөд байна. Иймээс бид огтхон ч тайвширч болохгүй, амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Иргэдээс гадуур амны хаалтгүй хүмүүс явж байна гэсэн гомдол мэдээлэл ирж байна.

Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн байна.

Монголд нийт 986 хүн ажиглалтад байна. Өчигдөр 15 галт тэргэнд 4800 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Зоонозийн үндэсний төвөөс Гуанжоу-УБ, Бээжин-УБ чиглэлийн хоёр онгоцонд нийт 5 тонн ачааг ариутгалд оруулжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч, хяналт руу орсноор 15 хүн эдгэлээ. Дахин хоёр хүн эдгэх магадлалтай байна. Дараагийн шатны давтан шинжилгээгээр коронавирус илрэхгүй бол ажиглалтаас гаргана. Нийт 80 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30, тандалт судалгааны зорилгоор 20, Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч нараас коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар 102 хүн ажиглалтад байна.

ОХУ ДАХЬ ОЮУТНУУДЫГ ТАТАН АВНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ

-Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш 6235 иргэн ажиглалтад орж, оношийг үгүйсгэсэн байна. Эдгээр иргэдийг амралт сувиллын газар болон зочид буудалд тусгаарлаж байна. Улсын хэмжээнд хорт хавдартай зургаан хүн ажиглалтад байна. Мөн тав хүртэлх насны 49 хүүхэд байна. Орон нутгийн эмнэлгүүд шаардлагатай тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт гурван хүн эмчлүүлж байна. Хавдартай болон мэс засалд орсон гурван иргэнээс коронавирус илрээгүй. Нийт 141 эмч мэргэжилтэн хамт тусгаарлагдаж байна. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 450 иргэн байна. Нийт 110 өрхийн эрүүл мэндийн төв эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Эрчимт эмчилгээний тасгийн эмч мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Аймгуудад эрүүл мэндийн нэгдсэн газар бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд бэлэн байдлыг хангаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэмэлтээр зөвлөгөө тусламж үзүүлж байна. Аймгууд талбай, цардмал замаа халдваргүйжүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Бид гурван удаагийн нислэгээр ОХУ дахь сонсогчдыг авчрах, Турк дэх иргэдээ авчрах ажлыг зохион байгуулж байна. Дараагийн шатанд Энэтхэг улсаас иргэдээ татахаар төлөвлөж байна. Бэлтгэлд Орхон, Сэлэнгэ аймаг бэлтгэлээ хангаж байна. Халдвар тархаж, хүндрэл гарсан нөхцөлд амьсгал дэмжих эм эмнэлгийн хэрэгсэл, шинж тэмдгийг яаж эмчлэх вэ гэдгийг тооцоолж, хангалт нөөцөө бэлтгэсэн. Эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж татан авах ажлаа зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байрт буй 982 иргэн  ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Энхсаран, Жаргалант сувилал, Сэлбэ, Corporate, Зүч, Наранбулаг, Альфа, Кентовер зэрэг зочид буудал болон эмнэлэг, амралт сувиллын газарт хяналтад байна. Мөн Дорнод болон Сэлэнгэ, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймагт иргэд тусгаарлалтад байгаа юм. Тэдний дунд тав хүртэлх насны хүүхэд 49, жирэмсэн эмэгтэй 40, хорт хавдартай зургаан хүн байгаа аж. Артерийн даралт ихсэх, чихрийн шижинтэй, зүрх судасны эмгэгтэй нийт 50 гаруй иргэнээс гадна сахиур, ар гэрийн 12 хүн нэмэлтээр тусгаарлан ажиглалтад байна.

Тусгаарлагдаж буй иргэдэд орон нутгийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдээс гадна Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд тусламж үйлчилгээ үзүүлж байна гэж Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэв. Түүний хэлснээр улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 24:00 цагт 1840 хүнд түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн ОХУ дахь оюутнууд болон Турк улсаас иргэдээ эхний ээлжид татан авахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Орхон, Сэлэнгэ аймаг бэлэн байдлаа хангажээ.

Хэрэв халдвар хүн амын дунд тархлаа гэхэд эмч мэргэжилтнүүдийн нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хангажээ. Тодруулбал, нийслэлээс гадна орон нутгийн эрүүл мэндийн эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм. Орон нутгийн эрүүл мэндийн төв, эмнэлгүүд шаардлагатай нөхцөл байдал үүссэн үед мэдрэлийн болон сүрьеэ, эрчимт эмчилгээний тасгуудаа хэрхэн чөлөөлөх талаар тооцоо судалгаа гаргасан байна. Тухайлбал, Хөвсгөл аймаг гэхэд шинээр ашиглалтад оруулсан Халдвартын эмнэлгээс гадна хуучин халдвартын эмнэлэг байсан Сүрьеэгийн эмнэлгээ засварлаж, коронавирусийн халдвар авсан иргэнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэсэн байна.

 

 

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Monday, May 11, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-12 64.119.17.63

0-5 хуухэдтэй хумуусийг гэрт тусгаарлаж болноштээ. Агаар салхи ч хэрэгтэй бишуу!!!

Avatar

Зочин 2020-05-12 182.160.37.37

bolohgui ee. hariutslagagui humuus gaduur selguutseed hetsuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж