Лондонгийн олимпийн аюулгүй байдлыг хангахад шаардагдах мөнгөний хэмжээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Лондонгийн олимпийн аюулгүй байдлыг хангахад шаардагдах мөнгөний хэмжээ нэмэгджээ

“Лондон-2012” зуны 30-р олимпийн наадмын үеэр тамирчид дасгалжуулагчид, зочид төлөөлөгчид, олимпийн наадмыг үзэж сонирхох гэсэн сая сая спорт сонирхогчдын аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар төлөвлөсөн мөнгөн дүн багагүй хэмжээгээр нэмэгдэж, 180 сая паунд болох талаар Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооноос мэдэгджээ. Энэ нь өмнө нь тооцоолж байснаас даруй 21 сая паундаар их дүн юм. Хэдийгээр аюулгүй байдалд шаардлагатай мөнгөний хэмжээ нэмэгдсэн ч олимпийн нийт төсөв болох 9.3 тэрбум паундаас хэтрэхгүй талаар мөн дурдсан байна. Олимпийн наадмын үеэрх харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай нийт мөнгөний 110-160 сая паундыг уралдаан, тэмцээний үеэр олимпийн тосгон болон цэнгэлдэх, талбайн ойр орчмын хамгаалалтад зарцуулагдах гэнэ. Дээр дурдсан 21 сая паундыг зохион байгуулагчид болзошгүй аюул ослын үед хэрэглэгдэх 1.25 тэрбум паундын төсвөөс гаргах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж