Италид 700 мянган хүүхэд хоолны хомсдолд ороод байна

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Италид 700 мянган хүүхэд хоолны хомсдолд ороод байна

Италид 700 мянган хүүхэд хоолны хомсдолд ороод байна

Коронавирус цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл Италид 15-аас доош насны 700 мянган хүүхдийг хоолны хомсдолд оруулж байна хэмээн Италийн хамгийн том газар тариалангийн нийгэмлэг анхаарууллаа.

“15-аас доош насны, сүү, хоолны дутагдалд орсон хүүхдийн тоо 700 мянга болж өслөө” хэмээн Тариачдын нийгэмлэг "Ээжүүдийн өдөр"-өөр мэдэгджээ. Тэдний үзэж буйгаар сургууль, сургуулийн цайны газрууд ажиллахгүй байгаа нь хүүхдүүд өдөр тутамд чанартай хоол идэж чадахгүй байх гол шалтгаан болж, олон гэр бүл хүнд байдалд орсон байна.

Хоолны хомсдолд орсон ихэнх хүүхдүүдийн эцэг эхчүүд хөл хорионоос болж түр болон бүр ажлаа алдсан жижиглэн худалдаачид, уран бүтээлчид, гэрээний бус ажилчид аж.

Итали улс бүхэлдээ цар тахлын голомт болсноос хойш улсын өмнөд хэсэг эдийн засгаар хамгийн их хямарсан байна. Тухайлбал, ядуу иргэдийн тоо Кампаниад 20 хувь, Калабриад 14 хувь, Сицильд 11 хувиар нэмэгджээ.

Түүгээр ч зогсохгүй хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь байдлыг улам дордуулсан байна. Газар тариалангийн нийгэмлэгийн мэдээлснээр, дөрөвдүгээр сард жимсний үнэ 8 хувь, хүнсний ногооны үнэ 5 хувь, сүүний үнэ 4 хувь, махны үнэ 3.5 хувь өссөн аж.

Итали улс Европтоо хөл хорио тогтоосон хамгийн эхний улс бөгөөд тавдугаар сарын 4-нөөс эхлэн үйлдвэр, барилгын ажлуудыг нээж, хөл хориог хэсэгчлэн сулруулж буй юм. Тавдугаар сарын 18-наас эхлэн дэлгүүрүүд ажиллаж, зургадугаар сард ресторан, барууд нээгдэх ажээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж