Сургуулиа санасан сурагчид дүрэмт хувцсаараа гоёжээ | News.MN

Сургуулиа санасан сурагчид дүрэмт хувцсаараа гоёжээ

Сургуулиа санасан сурагчид дүрэмт хувцсаараа гоёжээ

Сургуулиа санасан сурагчид дүрэмт хувцсаараа гоёжээ

Цар тахлын улмаас бүх шатны боловсролын үйл ажиллагааг нэгдүгээр сараас хойш хориглоод байв. Саяхнаас Засгийн газар энэхүү “хориг”-оо зөөллөж, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээснээр сурагчид танхимаар давтлага авах боломж бүрдсэн юм. Тавдугаар сарын 11 буюу Даваа гаригаас эхлэн улсын болон хувийн сургуулиуд 12 дугаар ангийнханд давтлага хичээлийг эхлүүлж, сурагчдаа хүлээн аваад байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас улсын хэмжээнд 596 сургууль давтлага хичээл зохион байгуулна гэх мэдээлэл өгч байв.

Тиймээс энэ талаар сурвалжиллаа. Давтлага хичээлийг өглөө 09:00-15:30 цаг хүртэл зохион байгуулж байгаа ч сургуулийн дотоод журмаас хамаарч цагийн хуваарь харилцан адилгүй байв. Тухайлбал, Монгол гуравдугаар сургууль 09:00-15:30 цаг хүртэл хүртэл сурагчдадаа давтлага өгсөн бол нийслэлийн 50 дугаар сургууль  09:00-14:00 цаг хүртэл, "Путонхуа" хувийн сургууль 11:00-14:00 цаг хүртэл давтлага өгч байгаа аж. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу сургуулиуд багш ажилчдын болон сурагчдын халууныг хэмжин нэвтрүүлж дотогшоо оруулж байна. Мөн нэг танхимд 10 сурагчтай хичээллэж байгаа бөгөөд 1:30 минут давтлага өгч буй юм байна.

14:00 цаг: Монгол гуравдугаар сургууль багш сурагчдаа орох хаалгаар оруулж, бас гаргаж байв. Харин гарах хаалгыг цоожилжээ. Сургуулийн гадна хүн үзэгдэхгүй боловч үүдээр нь ороход халуун хэмжиж нэвтрүүлж байлаа. Багш, ажилчид ч цөөнгүй харагдана. Тус сургууль нэг ангид 10 сурагчтай давтлага хичээл явуулж байв. Нэг давхарт нэг анги гэсэн зарчмаар давтлага хичээл зохион байгуулжээ. Нийгмийн ухааны давтлага авч буй 12А бүлгээр орвол сурагч тус бүр нэг ширээнд сууж, бас дүрэмт хувцсаараа ижилссэн байв. Хэдийгээр багш нар сурагчдадаа чөлөөт хувцастай хичээллэж болохыг зөвлөсөн ч төгсөх ангийнхан дүрэмт хувцсаараа ижилссэн нь ирэх жилээс оюутан болж, тус тусын замыг хөөх учраас гэсэн тайлбарыг сурагчид хэллээ. Төгсөх ангийнханд танхимаар давтлага авах боломж бүрдүүлсэн нь ийнхүү дүрэмт хувцсаараа гоёх нэг завшаан болсон аж. Удаан хугацаанд хичээл завсардсан тул  сурагчид дүрэмт хувцсаараа гоёсон нь багш нарыгаа ч бас баярлуулжээ.

СУРАГЧИД СУРГУУЛИА САНАСАН БАЙНА

Монгол гуравдугаар сургуулийн Ахлах ангийн сургалтын менежер Д.ДАШЛХАМ: 

-Танхимаар давтлага өгч эхлэсэн эхний өдөр сурагчид сургуулиа, анги танхимаа санасан нь илт байна. Өглөө 09:00 цагт давтлага эхлэх байсан ч сурагчид 08:30 гэхэд сургуулийн хаалгыг нээхэд үүдэнд цугласан байсан. Бид 1.5-2 метрийн зай баримтлах дүрмээр гурван багш жижүүрээр ажиллаж сурагчдаа оруулж, анги танхимд нь хуваарилсан. Мөн сурагчид маань дүрэмт хувцсаараа ижилссэн нь их сайхан сэтгэгдэл төрүүллээ. Уг нь давтлага хичээл учраас энгийн чөлөөт хувцастай ирэхийг зөвлөсөн. Өнөөдрийн байдлаар манай сургууль монгол хэл, англи хэл, түүх, нийгмийн ухаан гэсэн дөрвөн хичээлээр давтлага өгч байна. Хүүхэд өдөрт 2-3 хичээлийн давтлага авахаар хуваариа гаргасан. Одоогоор сурагчдын давтлагын хамрагдалт 85 хувьтай байна. Зарим эцэг эхчүүд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдээ танхимаар хичээллүүлэхээс татгалзсаныг бид буруутгахгүй. Ер нь танхимаар давтлага өгөх шийдвэр цаг үеэ олсон болов уу. Хэдийгээр сургууль завсардсан үед онлайнаар хичээлийн агуулгыг нөхөж байсан ч амьд харилцаа үүсэхгүй. Танхимын давтлагад нэг багш 10 хүүхдэд хичээл зааж байгаа тул хүүхэд бүртэй тулж ажиллах давуу талтай. Амьд харилцаа гэдэг маш чухал.

ДҮРЭМТ ХУВЦСААРАА ДАХИАД ГАНГАРАХГҮЙ

Монгол гуравдугаар сургуулийн 12А ангийн сурагч Ж.АЛИМАА: 

-Сургууль амарсанаас хойш ангийнхаа найзуудтай нэг ч уулзаагүй. Гэртээ теле хичээлээ үзэж байсан. Хэдийгээр онлайнаар хичээлээ үзэж байсан ч ойлгоогүй хичээлээ багшаасаа тухай бүрт нь асуух боломжгүй байсан. Танхимаар давтлага авах нь ойлгоогүй хичээлээ тухай бүрт нь мэдэх давуу талтай. Бас ангийнхан болон багш нартайгаа уулзаад догдолж байна. Хөл хорионы хугацаанд сургуулиа их санасан. Бас дүрэмт хувцсаараа дахиад гангарахгүй шүү дээ.

Монгол гуравдугаар сургуулийн 12А ангийн сурагч Д.БАТ-ИТГЭЛТ: 

-Хөл хорионы хугацаанд гэртээ л байсан. Хэдийгээр онлайнаар хичээлээ үзэж байсан ч сургууль хаалттай, давтлага авах боломжгүй байсан. Одоо ангидаа суугаад багш, найзуудтайгаа уулзаад догдолж байна. Танхимаар давтлага авах нь бас онлайнаар хичээл үзсэнээс илүү үр дүнтэй шүү дээ. Бидний хувьд энэ жил төгсөх болохоор дүрэмт хувцсаараа ижилсэж байгаа. Удаан өмсөөгүй дүрэмт хувцсаа өмсөхөд гоё санагдсан.

Энэ жил тус сургуулийн ахлах ангийг 118 хүүхэд төгсөнө. Тэдний 110 нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм байна. Харин төгсөлтийн баяр зохион байгуулдаггүйг сургуулийн зүгээс онцолж байв. Дараа нь тус сургуулиас гарч, ойролцоо нь байрлах Путанхуа ЕБС-иар орлоо. Тус сургуулийн зүгээс багш сурагчдаас өөр гаднын хүн оруулахгүй гэдгийг мэдэгдсэн бөгөөд давтлага эхэлсэн өдөр нэг ангид нэг сурагч, нэг багштайгаар 11:00-14:00 цагийн хооронд нийт 11 сурагчид давтлага өгчээ.

15:00 цаг: ЕБС-ийн 50 дугаар сургууль өглөө 08:00-14:00 цаг хүртэл давтлага явуулсан тул аль хэдийнэ сурагчид таржээ. Анги танхимууд хоосон. Тус сургуулийн хувьд нэг ангид нэг багш 10 сурагчтай хичээл зааж байгаа аж. Өчигдрийн байдлаар 119 сурагч 11 төрлийн давтлага авсан байна. Ингэхдээ сурагчдыг нэг дор бөөгнүүлэхгүй байх үүднээс хоёр ээлжинд хуваарилжээ. Өглөөний ээлж 08:00-10:20 цаг, хоёрдугаар ээлж нь 11:00-14:20 цаг хүртэл хичээллэхээр зохион байгуулсан байна. Давтлага өгсөн анги танхимд дараагийн ээлжийн ангийг хичээллүүлэхгүй байх, сурагчид амны хаалт бээлийтэй хичээллэх зэрэг ариун цэврийн дүрэм мөрджээ.

ДАВТЛАГА ХИЧЭЭЛИЙГ ХОЁР ЭЭЛЖЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ЕБС-ийн 50 дугаар сургуулийн захирал Л.ДАВААХҮҮ: 

-Төгсөх ангийнхны элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага эхэлж байна. Манай сургууль 116 хүүхэд давтлага авах хүсэлтээ өгсөн. Бид 13 анги танхимд 130 хүүхдийн ширээ бэлтгэсэн. Давтлага эхлэхээс өмнө хоёр дахин ариутгал цэвэрлэгээ хийсэн. Давтлага эхэлсэн эхний өдөр 116 сурагч хоёр ээлжийн давтлага авсан. Нэгдүгээр сараас хойш уулзалдаагүй багш, сурагчид бие биенээ санасан байсан ч бид бүхэн журмаа барьж аль болох зай барих дүрмийг баримталж байгаа. Танхимаар давтлага өгснөөр хүүхдүүд ч бас анхаарлаа төвлөрүүлж, өөрсдийгөө дайчилж чадна. Давтлага хичээлийг зохион байгуулахдаа хүүхдүүдээ бид хоёр ээлжээр хичээллүүлж байна. Нэг ээлжинд 50 хүүхэд хичээллэж байна. Өглөөний ээлж гурван цагийн давтлага хичээлийг 10 минутын завсарлагатайгаар авч байна. Хоёрдугаар ээлж мөн адил дундаа 10 минутын завсарлагатай гурван цагийн хичээл үзэж байна. Үндсэндээ хүүхдүүд хичээлийн 40 минутаар давтлага авсан. Бид сурагчдадаа амны хаалт зүүх, бээлий өмсөх, хоол болон чихэр, печень дундаа хувааж идэхгүй байхыг зөвлөж байгаа. Мөн агааржуулалт тогтмол хийж байна гэлээ.

ХӨЛ ХОРИО ХҮҮХДҮҮДЭД ИХ ЗҮЙЛ ОЙЛГУУЛСАН БОЛОЛТОЙ

Хичээл тарсан ч ангидаа сурагчдынхаа ирцийг хянаж буй тус сургуулийн математикийн багш Л.Ганчимэг “Хөл хорио хүүхдүүдэд их зүйлийг ойлгуулсан бололтой. Өмнө нь дүрэмт хувцсаа өмс гэж шаардуулдаг байсан бол давтлагад ирэхдээ ч дүрэмт хувцсаараа ижилссэн нь их сэтгэл хөдөлгөлөө. Бас их бие дааж сурах хүсэл эрмэлзэлтэй болсон байна. Бид ч бас сурагчдадаа хичээл заахдаа огтхон ч ядарсангүй, тэднийгээ хараад маш их баяртай байна” гэж нулимс цийлэгнүүлэн ярьсан юм.

Давтлагаа тараад явж буй тус сургуулийн төгсөх ангийн 12Г бүлгийн сурагч Д.Маралгуа “Сургууль амарснаас хойш гэр гэртээ л онлайнаар хичээлээ үзэж байсан. Гэртээ элсэлтийн ерөнхий шалгалтаа бэлдэхэд анхаарал төвлөрөхгүй, ойлгоогүй хичээлээ нөхөж асууж болохгүй хүндрэлтэй байсан. Танхимаар давтлага өгч эхэлсэнд баяртай байна. Хичээлээ ч бас маш сайн ойлгож байна. Ангийнхан, бас багш нартайгаа уулзаж, дүрэмт хувцсаараа ижилсэх боломж гарлаа. Бид энэ жил сургуулиа төгсөх болохоор дахиад сурагчийн дүрэмт хувцсаа өмсөхгүй шүү дээ. Сургуулиа их саналаа” гэлээ.

Танхимын давтлага эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас хяналт тавьж ажиллаж байгаа аж. Тус газраас сургуулиуд төрийн эрх бүхий байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийг хэр дагаж мөрдөж буйд хяналт тавьж, зарим тохиолдолд заавар зөвлөмж өгч байгаа аж.

СУРГУУЛИУД БЭЛТГЭЛ АЖЛАА САЙН ХАНГАСАН БАЙНА

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.ГАНТУЛГА:

-Нийслэлийн боловсролын газар дүүргийн боловсролын хэлтсүүдтэй хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад танхимын давтлага өгөх бэлтгэл ажил хэр хангагдаж буйтай танилцсан. Бэлтгэл ажил боломжийн түвшинд хангагдсан байна.

Танхимын давтлага эхэлсэн эхний өдөр сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Сургуулиуд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн А/220 дугаар тушаалаар танхимын сургалт өгөх дэлгэрэнгүй зааврыг маш сайтар дагаж мөрдсөн байна. Энэ тушаалыг хэрэгжүүлэх үүднээс боловсролын байгууллагууд өнгөрсөн Баасан гаригаас эхлэн сургуулиудын бэлтгэл ажил, давтлага өгөх сургалтын үйл явцтай танилцаж, хяналт тавьж байгаа юм гэлээ.

Сургуулиудын зүгээс энэ жил төгсөлтийн баяр зохион байгуулахгүйг мэдэгдээд байна. Харин төгсөх ангийнхан элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсний дараа дурсгалын зургаа татуулах байдлаар цомхон "тэмдэглэнэ" гэх саналаа хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ЗөвЗөв
21
ХахаХаха
10
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

52r in suragch 2020-05-12 139.5.219.220

ene hogig bol dahij umsumurgu l vnshu ene survaljlagch n davslaha boliosoi

Avatar

Зочин 2020-05-12 192.82.73.245

1.5m hurehguu bn Shiree hoorondiin zai koridort olnooroo oirhon yvj bn

Avatar

ENN 2020-05-12 202.9.46.114

Bichih ym olddoggu ymuu?!
Ugaasaa hicheeldee yvj bga ym chin sanasan sanaagu duremt huvtsasaa umsuh ni todorhoishd. Duremt huvtsasiig ymar goyh gej umsdug ymuu!!

Avatar

Temuulen 2020-05-12 103.26.193.239

Manai nz Haliunaagiin neriig yun Alimaa vee survaljlagch arai2 bur hud2 hult2 usreed surtsan gar bnshd 😡

Avatar

Зочин 2020-05-12 202.9.40.10

Хүчээр өмсүүлчихээд 😂😂

Avatar

Hariulgch 2020-05-12 92.240.173.78

Haha

Avatar

Зочин 2020-05-12 39.115.114.99

Сургуулиа саналгүй яахав хамгин сайхан газар шүүдээ ангин хамт олон

Avatar

Зочин 2020-05-12 202.9.46.42

Хичээлдээ дүрэмт хувцастайгаа энэ хаварын хамгийн мэдээ зураг.

Avatar

Зочин 2020-05-12 202.9.46.42

Хичээлдээ дүрэмт хувцастайгаа энэ хаварын хамгийн сайхан мэдээ зураг

Avatar

Зураач 2020-05-12 202.21.108.144

Сайн уу сургууль минь. Гоё байна

Avatar

Манай хүүхэд уйлаад бна 2020-05-12 64.119.18.206

Манай хүүхэд сургуулиа санаад дүрэмт хувцасаа гаргаад тавьчихсан, түүнийгээ хараад уйлаад байх юм. Одоо 17-той хүүхэд шүү дээ

Avatar

Зочин 2020-05-12 103.10.23.119

Үхий гэвэл нулиимсаан арчаад сургуулаан оч дараа нь хаа очхоон ухаарсан уу хорвоогоос буцаж дээд тэнгэт үүрт очно
Тэнгүүд мөнч олон байх юм

Avatar

Зочин 2020-05-12 202.131.236.202

Нэгхэн өгүүлбэр бичих гэж хэдэн ч алдаа гаргаад байгаа юм бэ дээ чи минь. Юм сураагүй болохоор л чи сургуулийг ингэтлээ үзэн яддаг бололтой. Ийм хүн КОВИД-19 туссан хүний нас барах магадлал гэх мэт статистикаар баталгаажсан зүйлсийг ойлгоход ухаан нь хүрэхгүй байх л даа. Боловсрол ямар чухлыг ч ойлгохгүй дээ хөөрхий.

Avatar

Зочин 2020-05-12 64.119.19.126

engej yridag humuus odo surguulid surj chadaagude harmssan humuuus bdag ym shg bgan

Avatar

Зочин 2020-05-12 103.10.23.119

Үхий гэвэл нулимсаан арчаад сургуулаан оч дараа нь хаа очхоон ухаарсан уу хорвоогоос буцаж дээд тэнгэт үүрт очно
Тэнгүүд мөнч олон байх юм

Avatar

Эртхэн үзүүлж эмчлүүл 2020-05-12 103.57.92.231

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ханд эргүү минь

Avatar

0000 2020-05-12 103.10.23.119

Багш нар зөвхөн цалин бодож хориог сулруулах сургуулийг оруулах арга сэдэж хүүхэдийн нэр бариж амь насанд нь аюул учруулаар завдаж ийм үг тарааж байна Хорио цуурийг сурлуурсан оронд халдвар дахин дэгдэж байна Энэ бол бодьтой том аюул хажууд байна гэсэн үг сургууль цэцэрлэг бол хамгийн ирсдэл ихтэй газарууд тэнд бага насаны хүүхдүүд олноор цуглана Хүүхэд өөрийгөөн хамгаалах чадваргүй Амьд явхад бүх зүүль бүтэн үхсэн хүнд юу бүтээх юм

Avatar

Зочин 2020-05-12 202.21.108.34

Төгсөх ангийн хүүхдүүдийг бодсон чинь бүр өрөвдөөд хоолой зангирч байна ш дээ. Төгсөх жилийн хавар сэтгэл гэгэлзээд хөнгөхөн гуниг айдас төрөөд ангийн андуудаа харахаар хайр бялхаад гоё байдаг байсан шүү.

Avatar

баатар 2020-05-12 103.10.23.119

Хүүхэд энэ өвчнөөр өвдөх юм бол Амь насаан алдах юм бол хэн хариуцлагыг нь хүлээх вэ энэ багш нар үүнд хариу өгөөч Хаариуцлаг хүлээж чадхуу та нар

Avatar

Зочин 2020-05-12 203.91.115.47

Хүүхдийн сэтгэл шиг цайлган сайхан зүйл байхгүй.

Avatar

БГД-ийн иргэн Баяраа 2020-05-12 202.9.46.183

Эвий дээ…

Avatar

Зочин 2020-05-12 202.131.227.82

дүрэмт хувцас гоё ш дээ,

Avatar

Зочин 2020-05-12 59.153.85.198

Shal hudlaa karatin zahiig har

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж