Бид Монголын мянга мянган залуусын өмнөөс өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоо ашиглаж байна.
ЧИ ХҮССЭН Ч ЭС ХҮССЭН Ч нийт хүн амын талаас илүү нь залуус байгаа учраас Монгол бол ЗАЛУУЧУУДЫН УЛС.
Залуус оролцоогүй байгаа нь БИДНИЙ БУРУУ БИШ. Энэ бол ТОГТОЛЦООНЫ АЛДАА. Энэ тогтолцоог засахыг хүсдэггүй ЭРХ БАРИГЧДЫН БУРУУ. Тиймээс Эрх баригч ах, эгч нарт хандаж хэлэх Залуус бидний үг бол ТА НАР БИТГИЙ ДАВАР!!!
Сайхан зүйл амалж, гоё зүйл хэлж парламентад сонгогдчихоод АМЛАСНАА МАРТАН, ХЭЛСНЭЭ ҮГҮЙСГЭН, эрх мэдэл, эд баялгийн төлөө эх орноо ч худалдахаас буцахгүй, эрээ цээргүй авирлагч ЭРХ БАРИГЧ ТА нарын үйлдлийг залуус бид жигшиж байна.
Жирийн иргэнд ЗОРИУЛСАН жижиг САН-гуудыг ХУУ ЦӨЛМӨЖ, албан тушаал, эрх мэдлийн төлөө АВЛИГЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ, УЛС МОНГОЛЫНХОО нэрийг хар тамхиар АРИЛЖИЖ, шударга бусын ХОНГИЛООР гэмгүй иргэдээ яллачихаад БОЛОВСРОЛГҮЙ гэж залуус биднийг, ХҮМҮҮЖИЛГҮЙ гэж хүүхэд багачуудыг, БЭЛЭНЧИЛЖ байна гэж дунд давхаргаа, АЖИЛГҮЙ гэж ард олноо даапаалсан ШИМЭГЧИД өнөөдөр төрд шургалсан суудлаа баталгаажуулахаар үхэн хатан тэмцэлдсээр.
ЭРХ БАРИГЧИД ээлжит энэ сонгуулиар сурсан зангаараа, овжин мэхээ ашиглахаар зэхэн суугаа энэ цагт ЗАЛУУС БИД СЭРЖ, үгээ хэлж, эвлэлдэн нэгдэж байна.
ЯМАА тойлдог төрийн түшээдэд ЗАЛУУС БИДЭНД ЯГ ОДОО ХЭЛЭХ ҮГ БАЙНА. БИТГИЙ ДАВАР!!!
Эрх баригчид та нар ЗАЛУУС биднийг ажлаас хойш сууж, асуудлаас зугтагч байлгахыг хүссээр ирсэн.
Эрх баригчид та нар АРД ТҮМНЭЭ үеийн үед боловсрол дорой, эд баялгаар ядуу байлгахыг зорьсоор ирсэн.
Эрх баригчид та нар ЗОРИЛГО, ТЭМҮҮЛЭЛТЭЙ ЗАЛУУСЫГ үеийн үед НЯЛХ ПАЦААН байлгахыг санаархсаар ирсэн.
Асуудлаас зугтагч, сэтгэлгээний ядууралтай, зорилго тэмүүлэлгүй “армийг” үгээрээ хууран, үйлдлээрээ мэхлэхэд ЭРХ БАРИГЧ ТА нарт хялбар учраас үеийн үед, цагийн цагт ЗАЛУУ ҮЕЭ хүмүүжилгүй, боловсролгүй гэж ЧИЧИЛЖ, асуудал шийдвэрлэхэд балчирдана гэж няцаасаар иржээ. Одоо боль, БИТГИЙ ДАВАР!!!
МОНГОЛ ОРНЫ эрх чөлөөт иргэний хувьд ЗАЛУУС БИД эвлэлдэн нэгдэж, ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХЭЭ эдлэн, ИРЭЭДҮЙНХЭЭ төлөө өөрсдөө тэмцэх ёстойг ухамсарлаж байна. Худал ярьж, хууран мэхэлж, албан тушаал, ашиг хонжооны төлөө УЛС МОНГОЛОО умартан үхэлдэн тэмцэгч “ПОП”-уудад БИД итгэхгүй байна.
Ард түмний хүртэх ашгийг амин хувьдаа завшчихаад улсын хөгжлийг түгжигч “ГӨЛӨГ”-үүдэд БИД итгэхгүй байна.
Иргэдийг төлөөлнө гэж итгэлийг нь олж төрийн эрхэнд гарчхаад өөр хоорондоо үгсэн хуйвалдаж, ТӨР ТҮМНИЙ ӨМЧИЙГ бүлэглэн хулгайлж, ураг саднаараа зооглогч “PARASITE”-уудад БИД итгэхгүй байна.
Эрх баригч та нар Монголын төрийг санах ойгүй болгосон ч ард түмнийг санах ойгүй болгож чадахгүй. Монголын ирээдүй болсон ЗАЛУУС бидэнд санах ойн багтаамж харин ч их байна.
Засгийн эрх атгасан 4 жилийн хугацаанд Эрх баригчид та нарын:
- Улсынхаа нэрийг шившиг болгож, хар тамхи дамласан дипломатууд,
- Төрийн ордон, яамны байр, орон нутгийн засаг даргын тамгын газарт гарсан хүн амины ноцтой хэргүүд,
- Нэг хүнд ногдох өрийн хэмжээг бууруулна гэж амлачихаад 4 жилийн хугацаанд даруй 10 сая төгрөгөөр нэмж, өлгийтэй хүүхэд хүртэл 25 сая төгрөгийн өртэй болсон дааж давшгүй их өр зээл,
- Долоон төрлийн татварыг нэмэгдэл,
- Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэхээр, Хүүхдийн мөнгийг хасахаар шийдвэрлэснээ хэсэг хугацааны дараа уг шийдвэрээ цуцаллаа гэх……. ард биднийг бухимдуулан бачимдуулсан эдгээр шийдвэрүүдийг чинь ЗАЛУУС бид мартаагүй.
ЭРХ БАРИГЧИД АА! Өнөөдөр гаргаад маргааш цуцалдаг олон шийдвэрээс чинь болж бид ЦАГ ХУГАЦАА, ЭД ЭСЭЭРЭЭ хохирч байна.
ЭРХ БАРИГЧИД АА! Гаргаад цуцалдаг орон гаран шийдвэрүүдтэй чинь БИД ЭВЛЭРЭХГҮЙ. Үнэн зөвийг дэнсэлтэл ҮГЭЭ ХЭЛНЭ…. БУРУУГАА хүлээтэл нь ХАРИУЦЛАГА НЭХНЭ….
Пацаан гэж дуудахаас чинь, болоогүй гэж няцаахаас чинь, туршлагагүй гэж миалахаас чинь МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД айхгүй ээ, ЭРХ БАРИГЧИД АА.
Ямаа эзэндээ хэрэгтэй ч Монголын төрд ХҮН нь үнэтэй ЗАЛУУС БИД УХАМСАРЛАНА.
Иргэнээ үнэлсэн, иргэн бүхнээ хамгаалсан, БҮЛЭГЛЭЛЭЭР бус УЛСААРАА хөгжин, хөрөнгөжсөн ИРЭЭДҮЙН МОНГОЛЫН ТӨЛӨӨ эзэн нь болсон ЗАЛУУС БИД оролцоогоороо нэгдэж байна.
18-28 насны залуу сонгогчийн тоо 400 мянга. 400 мянган залуу 2020 оны сонгуулиар үүргээ ухамсарлан сонгуульд оролцвол хувьсгал хийх боломжтой. Залуусын оролцоо хариуцлага тул НАДАД ХАМААТАЙ.
Жирийн МАЛЧНЫ, энгийн АЖИЛЧНЫ хүүхдүүдийн гадаад сурах боломжийг нь ЭРХ МЭДЛЭЭ ашиглан булаасан ЭРХТЭН ДАРХТАН хийгээд тэдний хань хамсаатнуудад хариуцлага тооцох бус олон жил гацаасан зээлийг нь ТЭГЛЭЕ ЭЭ гэж улаан цайм хаацайлж байгаа САЙД ДАРГА нар БИТГИЙ ДАВАР …
Тэд МИНИЙ, ЧИНИЙ ИРЭЭДҮЙН БОЛОМЖООС ХУМСЛАН ХУЛГАЙЛЖ байгаа учир НАДАД ХАМААТАЙ.
Яагаад НАДАД ХАМААТАЙ ГЭЖ?
-Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ЭНГИЙН ИРГЭДИЙН боломжоос хумслан ЖДҮ ХУСАГЧИД, Өрийг ӨРӨӨР дарж, Улсынхаа ТӨСВИЙГ алдагдалтай баталчхаад Төсвөө тодотгохгүй ээ гэж ГҮРИЙГЧИД Монголын ХӨГЖЛИЙГ ГАЦААЖ байгаа учир……………. НАДАД ХАМААТАЙ…
-Улс шиг хөгжүүлж, хүн шиг амьдруулна, өргүй болгоно гэж амласан ЭРХ БАРИГЧИД, Миний, чиний аав, ээж, ах эгч нарын төлсөн татварын мөнгийг амин хувьдаа завшин, төсвийн хөрөнгийг ХОВХ СОРСОН “НАЙЗГҮЙ ГАРУУД” Монголын ИРЭЭДҮЙГ СҮЙТГЭЖ байгаа учир НАДАД ХАМААТАЙ.
Яагаад НАДАД ХАМААТАЙ ГЭЖ?
– ЭРХ баригчдын алдаатай, явуургүй шийдвэрээс улбаалан ЯДУУРЛЫН ТҮВШИН 30 ХУВЬД хүрч, 3 хүний 1 нь ядуу болов,
– 100 мянга гаруй хүн АЖИЛГҮЙ болж, НИЙТ ӨРХИЙН 10-20 хувь нь ЗӨВХӨН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ОРЛОГООР АМЬДАРЧ байна. ӨРӨВДМӨӨР энэ тоон үзүүлэлтүүд НАДАД ХАМААТАЙ.
НАДАД БАЙХ БҮХНИЙГ
НАДААС БУЛААСАН БҮХНИЙГ
НАМАЙГ ОРОЛЦУУЛАЛГҮЙ ШИЙДНЭ ГЭВЭЛ
НАДАД хамгийн их ХАМААТАЙ
ЗАЛУУС бид МОНГОЛЫН Ирээдүй
МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ, ЗАЛУУС бидний ИРЭЭДҮЙ
Тиймээс БИД Монголд ХАМААТАЙ
МОНГОЛЫН ирээдүй НАДАД ХАМААТАЙ.
Б.БААТАР
Болд 2020-05-12 122.201.31.194
Залуучууд сайн байна цааш нь сайн давалгаалаад яваарай амжилт хусье
Зочин 2020-05-12 122.201.31.194
Мананг сонгож болохгуй шуу
Буд 2020-05-12 122.201.31.194
Энэ татвар нэмэхгуй гээд арай их нэмсэн байна даа тэгээд бас ждучидээ дахин нэр дэвшуулсэн одоо болье битгий давараа
зочин 2020-05-12 14.200.114.110
Залуучууд сэрж байгаад баяртай байна Эх орны чинь ирээдүй та нарын гарт шүү Бүү шантар
Зочин 2020-05-12 64.119.18.215
Дэмжье манаг сонгохгуй байх хэрэгтэй шуу
Зончид 2020-05-12 64.119.18.215
Зов нь санаа бичсэн байна дэмжье энэ сонгуулиар мананг л гаргаж болохгуй шуу залуучууддаа зов сонголт хийцээе
Буриад 2020-05-12 66.181.177.97
Энэ харин зов юм бичсэн байна шуу дээ дэмжиж байна мананг б** сонго
Иргэн 2020-05-12 66.181.161.13
Энэ хэдэн залуучуул сонгууль болох гэж байхад нэг их тэмцэгч хүмүүс болж жагсаж цуглаад л ярьж бичсэн зүйл нь зөвхөн бүх юм . Хүрэлсүхиин засгын газарын алдаа дутагдал байсан гээд л . Энэ юу гэсэн үг вэ . Хэнии явууллага вэ . Үүнии ард хэн байна вэ. Нөгөө л зугаа цэнгэл хөөгөөд л эсвэл аль нэг даргын цүнх барьж гүйгээд л бүгдээрээ ажил хиилгүй дарга болохыг мөрөөддөг залуучууд гэнэтхэн юу болчихоов . Яаж ч бодсон энэ бүхнииг бодоход . Манан бүлэглэлиинхэнии бууны нохой болж яваа хүмүүс
Zochin 2020-05-12 66.181.161.98
Zugeer l garaa deesh ni bain bain urguj ard tumniig hoshgoruulna gej orilsoor 8 jiliig ardaa hiij chadsan neg l nuhur mongold baidag.
Партизан 2020-05-12 103.212.117.105
үзэл бодлоо илэрхийлэсэн 80 залууг барьж байна гэсэн яасан бол нэг л бишээ энэ төр засаг айн.
Зочин 2020-05-12 192.82.67.252
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зөвшөөрөлгүй жагссан тул бхривчлах нь зөв.
Pzda 2020-05-12 172.58.63.37
https://youtu.be/m8VjtAnhTeo х*******н тагнуулын албанд ажилладаг х*******н кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа х*******н тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн х***а зардаг мөн х*******н тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 х*******н тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн
Зочин 2020-05-12 192.82.67.252
Бичлэгийн хэлбэр нь элбэгдоржийнх л байна.
Зочин 2020-05-12 192.82.67.252
Хүүхдээ УИХ-д оруулах нь л дээ. БИТГИЙ ДАВАР, элбекжорж оо!!!
Зочин 2020-05-12 172.58.140.228
Zaluusaa songuulid idevhitei oroltsooroi!
Зочин 2020-05-12 64.119.24.220
Sanaa n zuv bolovch ug gargalgaa n gudamjnii nusakiih baina
Зочин 2020-05-12 202.9.40.47
Зөв Даанч залуу чууд нь энэ түвшинд очиж чадахгүй байх
Зочин 2020-05-12 172.58.140.228
Hicheeh heregtei gazar uz huntei tanilts
зочин 2020-05-12 203.91.119.42
Залуучууд юмны учир олж тунгааж бодож сурахыг л хичээгээрэй их хөөргөн зангаар явбал та нар одоогийн энэ байдлаас хэд дахин дор юм болгоно. Энэ бугшсан юмнууд нэ 4 жилд бий болоогүй гэдгийг ядаж нэг ухаж бодоорой. Бага ч гэсэн засагдаж л байгаа шүү
Иргэн 2020-05-12 202.9.46.12
Залуучууд өөрсдөө сонгуульд сайн оролцоорой. Та саналаа өгөхгүй бол таны хүсээгүй хүнд гарч ирэх боломж олгоно.
Зочин 2020-05-12 39.115.114.99
Улаанбаатарын бшх бахилгыг хурааж аваад дахиж яг тэнцүү хувьчил шударга бус хуваарилж тэр энхболд гэдэг өвгөн танил талдаа л хувааж өгсөн тиймээс баян хоосны ялгаа үүссэн насаараа ажиллаад авч дийлэхгүй байрыг хүүхэд бүртээ 2, 3 аар нь өгч хоосон үлдсэн бид нар уйлж байлаа. Хэт ядуугаас болж олон хүн амиа алдсан траншэйны хүүхдүүд олширч хятдуудын идэш болсон бодохоос зүрх өвдөж байна олон хүн амиа хорлосон. Ийм өштэй хүмүүсийг битгий сонго
123456 2020-05-12 49.0.212.150
АН-ынхан чинь дандаа өвгөчүүд байдаг юм, энэ залуучууд гэж өөрсдийгөө хэлээд буруу зөрүү юм яриад байгаа хүмүүс барьж гүйсэн цүнхнийхээ эздэд л хуурай агсамаа тавь
Ард аюуш 2020-05-12 64.119.27.161
Тиймээ би бас эрх баригчдад битгий давар гэж хэлмээр байна. Гэтэл 2 дахь том хүчин, сөрөг хүчин болох АН-д ч битгий мөрөөд гэж хэлмээр байна. Жирийн АРД би хэнд өөрийн болоод үр хүүхдийнхээ хувь заяаг даатгах вэ? Энэ 2 намаас юу ч хүлээшгүй. Алдаад ч болохнээ ХҮН намын залуусыг дэмжээд үзнээ!
Зочин 2020-05-12 192.82.67.252
НҮХ нам бол МАНАН-2
Зочин 2020-05-12 202.21.100.210
Банк дампууртал казино тоглосон УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүдээр удирдуултлаа Монголын Төр доройтжээ. Энэ бүхэнд цэг тавихын төлөө “Ёс зүйн ДЕЛО” нээж цуврал нийтлэл бичихээр шийдсэн юм.
Зочин 2020-05-12 192.82.67.252
Өөрийшөө л хичээ, элбэгдорж оо!
Зочин 2020-05-12 150.129.142.4
Ардын нам жду хулгайчдаасаа салах хэрэгтэй дээ
Буриад 2020-05-12 150.129.142.4
Залуучууд уриалаж байгаа нь маш сайн байна шуу дэмжье удирдлагууд нь гол нь ойлгох уумананг ямарч байсан сонгож болохгуй шуу
Зочин 2020-05-12 202.21.100.210
Энэ залуучуудыг үг хэлэх эрх үзэл санаагаа агуулга МАН-г эрүүлжүүлэхэд эм болно гэдэг өнцөгөөс ойлгож чадвал хэрэгтэй. Ингэж чадахгүй бол мэдээж………………………………….. МАН цаг дууссан түүнхийн тавцангаас арчигдах болжээ гэж ойлгоно
зочин 2020-05-12 192.82.65.120
Хамгийн түрүүнд залуучууд амьдралд бүхий л талаар хошуучлагч, тэргүүлэгч байх ёстой. Залуучууд үүнийг ойлго, Идэвхтэй байхыг ойлго.
иргэн 2020-05-12 202.179.24.7
урьд нь Жагсаж тэмцдэггүй Залуус гэнэт юу болов юуны учир яагаад ингэж Ижилсэж хувцаслаж зохион байгуулалтанд орж нэг зэрэг энд тэнд гэнэт Лоозон барьж зогсох болов, Иргэн Би Хардах эрхтэй эднийг Хэн нэгэн Эрхтэн дархтаны Өдөөн хатгалгаар Жагсаж цугласан болов уу , гэмээр,
Зочин 2020-05-12 192.82.67.252
Цүнх баригчид+угсаа залгамжилсан залуу феодалууд
Харл 2020-05-12 202.126.88.194
Хулгайч нараа уриалж хулгайг дарна гэж юу байхав дээ
Zochin 2020-05-12 172.58.45.166
Zaluusaa uragshaa odoo l Mongolian zaluus Serj bn hogshin American hogshin eronhiilgchtei baricah hereggui ted hogsgchuudiin oron Medvuu malnuudaa sanal ogdog humuus 70 80. 90. Nastanguud bdiin um unsh tarhia cenegle demjij bn. uRa uragsaa zaluusaa demjii
Zochin 2020-05-12 202.126.88.129
Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж залуус нь ч ялгаагүй ээ
Зочин 2020-05-12 91.171.188.76
Үнэхээр Залуу Хүн бүр тэмцэж, Сонгуульд бүгд оролцож байж л Эх орноо та нар аварна . Зоригтой тууштай бүгд тэмцэх давалгаа үүсгэхийг бүрэн дэмжинэ. Харин ухарвал хуучин Чононууд та нарыг Няц дарна шүү.
уншигч 2020-05-12 66.181.161.3
улаан хамгаалагч гээч ингэж гарч ирсэн гэдэг юм харин ард нь мао дарга байж байсан гэдэг юм хэн нэгэн том хун турхираагуй бол зов л байна суулийн уед залуусыг хайрлаад ч байгаа юм шигхараагаад ч байгаа юм шиг чанга дуутай хумуус олширсон байна лээ тэдний цалманд орчихоогуй бол яаайдаа
Зочин 2020-05-12 202.179.24.199
Нэмсэн татвараа буулгаач ээ МАн аа
Зочин 2020-05-12 202.131.243.190
МҮХАҮТ-аас хөл хорио удаан үргэлжилбэл, ажилгүйдлийн түвшин 50% хүрч 100000 хүн ажилгүй болно гэсэн судалгаа хийсэн байна лээ. Үүгээр ч зогсохгүй ЗГ нь ямааны 20000₮, хүүхдийн 100000₮ гээд маш их хэмжээний зарлага гаргасан. 2020 оны намар шинэ гишүүд тодорч, ЗГ бүрэлдэхэд юу болохыг таашгүй. Ирээдүй маш бүрхэг байна.
Зочин 2020-05-12 202.131.243.190
2020 оны Монгол улсын төсөв 2 их наяд төгрөгөөр дутаж батлагдсан. ФАТФ-ын саарал жагсаалтад орсон, ЕХ-ны хар жагсаалтад орох нь тодорхой болсон. Moody’s-ийн хөрөнгө оруулалтын зээлжих зэрэглэл буурсан. Тэгэхээр Монгол улсад хөрөнгө оруулах, зээл олгох нь эрсдэлтэй гэсэн үг. ОУВС-гийн хөтөлбөр энэ сарын 25-нд зогсоно. Ковид-19 цар тахлаас болж хувийн хэвшлийн үйлчилгээний аж ахуй нэгжүүд нь 3 сар орчим үйл ажиллагаагаа явуулаагүй. Энэ хугацаанд 46000 хүн ажилгүй болсон. МҮХАҮТ-аас хөл хорио удаан
Тэгээд тэмцээчээ парзитуудаа 2020-05-12 66.181.177.77
Чаддым бол тэгээд тэмцээчээ аймхай парзитуудаа! Энэ бичсэн хун аягуй бол хэн 1-ний бууны нохой сонгууль болох гээд л хуцаж байгаа. Унэнийг хэлэхэд одооны ихэнх залуучууд эцэг эх эмээ евее ах эгч нараараа тэжээлгэж хэвтдэг аймхай парзитууд байгаа. Жагсаал цуглаан болохоор 40-с дээш насныхан л очдог шд худлаа гэхнуу, компьютрын цаанаас л том том дуугарсан муусайн бордмол тооройнууд шдээ. Гэтэл Хон-Конгын тэмцэгчдийг хар,ихэнх нь 22, 23-тай залуучууд, тэнд 40-с дээш насны хун бараг харагдахгуй.
Юу унэн энэ унэн 2020-05-12 66.181.176.194
Хатуу ч гэсэн унэн уг хэлжээ
Зочин 2020-05-12 66.181.186.179
ДЭМЖИЖ БАЙНА НААД СОНГУУЛИЙН БАЛАЙ ЮМНУУДАА ЗОГСОО
Зочин 2020-05-12 202.126.89.12
Үнэн шүү… Залуучууд маань урагшааа… Одоо битгий даваруул!
Монголын маргаш залуусын гарт байгаа шүү! Маргаашын төлөө залуусыг дэмжиж байна😊
Зочин 2020-05-12 59.153.112.62
Зөвөө зөв залуусыг дэмжиж байна
Баясаа 2020-05-12 150.129.142.4
Естой л унэн дээ битгий давруулаарай ард тумэн минь та бухэн худлаа ярьдаг хулгай хийдэг хий попор хийдэг хумуусийг битгий сонгоорой арай л хэтэрхий байна ганцхан Оюутолгой луйвар гэрээг л оорчлоод огох хэрэгтэй шуу дээ ардын нам хангалттай суудал бух эрх мэдлийг огсон шуу юу ч хийсэнгуй худлаа шоу хийгээд байна шуу дээ одоо болно битгий давраа
Баатар 2020-05-12 202.126.88.183
Хүний эрх эрх чөлөө бүдүүлгээр зөрчигдөж цэргийн бага дарга Хүрэлсүхийн дэглэм яг Хойд Солонгос шиг болж эхэллээ.Залуу хонхны дууны дор Ардчилалаа хамгаалах ариун тэмцэлд дэмжиж байнаа
Иргэн 2020-05-12 64.119.23.148
Залуусаа дэмжиж байнаа. Одоо Худалч, Хулгайч, Казиночин Хүрэлсүхийн маскийг хуулж сонгуулийн хувьсгал хийж ЖДҮчидийг гудамжинд гаргах цаг болсон.НЭГЦЭЦГЭЭЕ
мгл 2020-05-12 103.26.194.106
одоо л нэг зов дуугарч эхлэв
ЗОЧИН 2020-05-12 202.179.15.3
ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИЖ БАЙНА АА ЗӨВ МАНЫ МАЛАНЦАРУУДААС САЛАХ ЦАГ ХЭДИЙНЭЭ БОЛСОН .МАНЫГ ТАРААЯ .НАМУУДИЙГ ДАХИН БҮРТГЭЕ ЭЭ.. АРДЧИЛЛАА АВАРЦГААЯ .. ХУЛГАЙЧДААС САЛЬЯ АА..
ИРГЭН 2020-05-12 202.179.15.3
ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИЖ БАЙНА АА ЗӨВ МАНЫ МАЛАНЦАРУУДААС САЛАХ ЦАГ ХЭДИЙНЭЭ БОЛСОН .МАНЫГ ТАРААЯ .НАМУУДИЙГ ДАХИН БҮРТГЭЕ ЭЭ.. АРДЧИЛЛАА АВАРЦГААЯ .. ХУЛГАЙЧДААС САЛЬЯ АА..
Зочин 2020-05-12 202.21.100.210
МАН-н төлөө ямар ч байсан санал өгөхгүй сонгуульд дэмжихгүй яагаад гэвэл дундаас доош орлоготой ард түмэнд зориулсан 7 төрлийн татвар нэмсэний хариуг өгнө. Татвар нэмсэн мөнгөөр ЖДУ санг үүсгэж 3% хүүтэй зээлж мөнгийг 36% хүртэл угаасан МАН-г дэмжихгүй
Зочин 2020-05-12 103.212.119.109
Шалдан банд нарын нүдэнд их мөнгө харагдсан бн.
Зочин 2020-05-12 104.56.116.76
Chi naad hamaatai gedgee heden jiliin umnu elbegee, bayar, saihanbileg nariigaa gai tarij baihad helehgui odoo barivchlagdahaar ni yahnavdee. Iim yum oilgohtoi zaluuchuud bid nar!
Зочин 2020-05-12 192.82.67.108
СОНГУУЛИА ГЭЖ АМТАЙ БОЛГОН АНГАЛЗДАГ ЦАГ ШҮҮ .
50-иас доош насныханд 2020-05-12 64.119.18.206
50-иас доош насны хүний үгийг бүү сонс. 50-иас доош настай хүний улс төрд бүү ойртуул. Залуучууд бүү давар. Та нар эхлээд нусаа арчаад сурчих
Зочин 2020-05-12 202.21.108.34
1990 оны ардчилсан хувьсгалаар оготны хамраас цус гаргаагүй гэж онгирдог ч тэр үеийн залуус улс төрийн боловсрол сайтай хүмүүжилтэй хүний үг сонсдог байсан шүү. Одоо залуусыг буруу турхирвал 1990 он шиг байхгүй шүү.Зөв сэтгэлгээтэй өөрийгөө боловсруулж хөгжүүлсэн. Хандлага сайн залуус олон байгаа гэдэгт итгэж байна.
Ard 2020-05-12 202.131.225.197
дипломат bolgon bishee diplomat nereer halhalsan mergejliin bus hulgaichuud gadaad yamand shurgalaad udaj baina
Ard 2020-05-12 202.131.225.197
Revolution is not only inevitable, it's necessary
Иргэн 2020-05-12 59.153.112.182
Зөв зөв аргагүй үнэн. МАНАН гүй улсыг байгуулах нь зөвөө
Zochin 2020-05-12 66.181.161.73
Сайхан. Энэ чинь шүү. 73-г тэр чигээр нь битгий сонго. Авилгын хэрэг болон ѳѳр бусад хэрэгт холбогдлгсдыг бүү сонго. Бѳх, уяач, тамирчин, дуучин, урлагийнхан, я***н, бизнесийнхэн, зохиолч яруу найрагч, сайн дурын зүтгэлтэн, сонгуульд санал хуваагчидыг бүү сонго. Зѳвхѳн хуулиар мэргэжсэн болон мэргэшсэн хүмүүс, тэрчлэн тухайн салбараа мэдэг хүмүүсийг сонгоцгооё. Энэ 73 ширэн нүүрнээс ѳѳр юм олдох байлгүй дээ энэ чинь.
c bayar 2020-05-12 174.233.39.156
HEP XELJ BICHEE
JISHEE NE ENKHBOLD,NYAMDORJ, LUNDAA GEED L
Зочин 2020-05-12 203.91.119.42
Дэмжиж байна.
80 ААД ОНЫ НЭГЭН 2020-05-12 202.131.226.66
100% ДЭМЖИЖ БАЙНА, 80 ААД ОНЫ БИДНИЙ ХЭДЭН ЗАЛУУС ОДОО ИДНР НАСНЫ ЗАЛУУС ИХЭЭХЭН ДУРГҮЙ ХҮРГЭВЭЛ 76 ИЙН 30%- ИЙГ БОЛ БАЙНАА БАЙНА……
Зочин 2020-05-12 192.82.67.252
Бандаашаа маллаж сурсан юм уу, хөөе?
Зочин 2020-05-12 192.82.78.210
Chi chadaaguidee uls iim archaagui bna muu sejigiin guzeetei man guilgachin ul doloogch!
арчаагүй 2020-05-12 202.9.46.88
Монголын залуус ажилгүй, сэтгэлгүй, эрүүл мэнд байхгүй өвчин зовлон, баруун зүүн гэж ярьна юун ажил бүтээн байгуулалт залуучуудад ирээдүй байхгүй
Zulaa 2020-05-12 103.26.193.30
ярина гэж бич. Бичиг үсэгт тайлагдаагүй хэрнээ л энүүгээр юм бичнэ.
зочин 2020-05-12 66.181.169.116
50-иас дээш насныхан, хөгшчүүлийг буудах ухааны юм уу? Аливаа зүйлд нэг талыг барьж туйлширахаар л хол явдаггүй юм ш дээ. АНУ-д 73-тай ерөнхийлөгчтэй, ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 77-78-тай улс байгааг юу гэх вэ? Зөнөг хөгшин шиг залуус, 20-той залуус шиг зоригтой сэргэлэн хөгшчүүд олон л байдаг биш үү? Зүгээр л хөгшин, залуу гэлгүй луйварчин, хулгайч, дээрэмчин, хогнуудаасаа салмаар байна…
иргзн 2020-05-12 202.179.24.7
хн Залуусаа дэмжих үү, яах уу Залуус бидний ирээдүй мөн үү биш үү, ингэж бичсэний учир нь одоогийн Залуус ямарч Нийгмийн идэвхигүй Аймхай хулчгар Зорилоггүй Унхиагүй Төр засгийн зүгээс болж бүтэрхгүй байгаа зүйлийн Эсрэг зөвхөн Өвөө эмээ аав ээж нар нь Жагсаж цуглаж тэмцэж үгээ хэлж Эсэргүүцлээ илэрхийлдэг, Оюутан залуус маань Таг чиг байдаг шүү дээ, одоо Яагаад гэнэт Залуус дуугарах болов Сонгууль уу Ичиж амьдар Залуус аа
ДЭМЖИГЧ 2020-05-12 202.179.15.3
ЗӨВ БИТГИЙ ДАВАР ДЭМЖИЖ БАЙНА. ЯГ ҮНЭНЙИГ НЬ ХЭЛЖЭЭ. ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИН ШҮҮ
Mash zov. Bitgii Davar !!!!!!!!!!!!!! 2020-05-12 103.68.107.22
Mash zov. Yostoi bitgii Davar !!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2020-05-12 103.229.122.183
50-s deesh nasniihan, hodooniihon dandaa hudal huuramch medeend itgedeg, yavuulgand avtdag dandaa buruu hun songodog. Niigmeesee hotsorson iumnuud
Зочин 2020-05-12 64.119.18.140
Маш зөв хөгшчүүл бид МАНАН нд хууртаж хий хоосон ярьсан зүйлд нь итгэж хайран залуу нас эрч хүчээ алдчиж залуучууд битгий хуурт ирээдүйнхээ төлөө тэмц хариуцлага нэх улс төрж.
Зочин 2020-05-12 64.119.18.140
эргүү эргүүдээ хэн нь хэний хүүхдийг мэдэхдэйгээ байлгүй дээ.Битгий санаа зов.Фортунагийн охин Жаагий.АРУгийн хүүхэд гэнд сонгохгүйээ
БИТГИЙ ДАВАР 2020-05-12 103.57.92.31
БИТГИЙ ДАВАР
Зочин 2020-05-12 202.9.46.104
ЗАЛУУЧУУДАА ТА НАРЫН СОНГОЛТ ТА НАРЫН ИРЭЭДҮЙД ИХ НӨЛӨӨЛНӨ ШҮҮ. ХЭНИЙГ СОНГОЖ ЯАЖ АМЬДРАХАА ШИЙД
зочин 2020-05-12 202.131.225.197
Өнгөрсөн 30 жилд алдсан оносон зүйл олон л байна. Аливааг улс төржиж туйлширалгүйгээр эрүүл ухаанаар дүгнэн цэгнэх цаг яах аргагүй ирээд байна. Монголчууд долоо хэмжиж нэг огтол гэдэгдээ. Ямарч тохиолдол уур хилэн эрүүл саруул ухааныг дарангуйлдэг. Саруул ухаанаа бүү гээгээрэй. Сонголт бидний талд харин хэнд итгэл үзүүлэхээ амс хийж бодож үзээрэй.
иргэн 2020-05-12 202.70.34.70
ЭНэ с** яг хэн бэ??
зочин 2020-05-12 202.21.125.35
Зөв уриалга байна Залуусаа дэмжиж байна. Хамгийн гол асуудал бол энд хэлсэн үгнүүдээ баталгаатай болгохын тулд залуу хүн бүр толгой дараалан өөрийн үзэл бодолдоо үнэнчээр сонгуулиа өгөх явдал юм шүү. Залуусаа сонгуульдаа идэхтэй оролцоорой гэдгийг давхар уриалах хэрэгтэй шүү.
зочин 2020-05-12 43.242.241.154
МАНАН-ийн залуус бол нас нь бага өсч яваа дараагийн МАНАН.
Болд 2020-05-12 150.129.142.4
Маш зов эрх баригчид естой даварч байна дахьж мананг гаргаж болохгуй хэлсэн ярьсандаа хурдэггуй жду хулгай банк дамбууруулсан. Дээрэм хийсэн маш олон юм бий шуу ард тумэн мартахгуй шуу
Иргэн 2020-05-12 66.181.161.43
Улаан цэнхэр өнгө нь холилдсон байгаа шүү дээ.
Нэг талыг харуулаад еэвэнгийн үлгэр битгий үзүүлээд бай. "Чүдэнз" битгий зураад бай.
бодлын хулгайч 2020-05-12 66.181.167.53
ОДОО СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГӨНД ХУУРТВАЛ ДАХИАД 4 ЖИЛ ХУУРТАНА ГЭСЭН ҮГ. 30 ЖИЛ ХУУРТЛАА ОДОО БОЛЛОО. ИХ ХУРЛЫН ТЭТГЭВРИЙН 4-5 ГИШҮҮДИЙГ БҮҮ СОНГО.
иргэн 2020-05-12 76.107.165.63
МАН бол АН-тай адилхан авилгачдын бүлэглэл. Битгий ингэж ингэж жүжиглэ. Адилхан хулгайчууд байж. Ялгараад байх зүйл байхгүй, та нарт.
Зочин 2020-05-12 202.179.25.114
Сонгуулийн солио туссан сэтгүүлчид, малнууд
Зочин 2020-05-12 66.181.161.120
Одоо эко ногоон өнгө сонгоё оо……