Бид Монголын мянга мянган залуусын өмнөөс өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоо ашиглаж байна.
ЧИ ХҮССЭН Ч ЭС ХҮССЭН Ч нийт хүн амын талаас илүү нь залуус байгаа учраас Монгол бол ЗАЛУУЧУУДЫН УЛС.
Залуус оролцоогүй байгаа нь БИДНИЙ БУРУУ БИШ. Энэ бол ТОГТОЛЦООНЫ АЛДАА. Энэ тогтолцоог засахыг хүсдэггүй ЭРХ БАРИГЧДЫН БУРУУ. Тиймээс Эрх баригч ах, эгч нарт хандаж хэлэх Залуус бидний үг бол ТА НАР БИТГИЙ ДАВАР!!!
Сайхан зүйл амалж, гоё зүйл хэлж парламентад сонгогдчихоод АМЛАСНАА МАРТАН, ХЭЛСНЭЭ ҮГҮЙСГЭН, эрх мэдэл, эд баялгийн төлөө эх орноо ч худалдахаас буцахгүй, эрээ цээргүй авирлагч ЭРХ БАРИГЧ ТА нарын үйлдлийг залуус бид жигшиж байна.
Жирийн иргэнд ЗОРИУЛСАН жижиг САН-гуудыг ХУУ ЦӨЛМӨЖ, албан тушаал, эрх мэдлийн төлөө АВЛИГЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ, УЛС МОНГОЛЫНХОО нэрийг хар тамхиар АРИЛЖИЖ, шударга бусын ХОНГИЛООР гэмгүй иргэдээ яллачихаад БОЛОВСРОЛГҮЙ гэж залуус биднийг, ХҮМҮҮЖИЛГҮЙ гэж хүүхэд багачуудыг, БЭЛЭНЧИЛЖ байна гэж дунд давхаргаа, АЖИЛГҮЙ гэж ард олноо даапаалсан ШИМЭГЧИД өнөөдөр төрд шургалсан суудлаа баталгаажуулахаар үхэн хатан тэмцэлдсээр.
ЭРХ БАРИГЧИД ээлжит энэ сонгуулиар сурсан зангаараа, овжин мэхээ ашиглахаар зэхэн суугаа энэ цагт ЗАЛУУС БИД СЭРЖ, үгээ хэлж, эвлэлдэн нэгдэж байна.
ЯМАА тойлдог төрийн түшээдэд ЗАЛУУС БИДЭНД ЯГ ОДОО ХЭЛЭХ ҮГ БАЙНА. БИТГИЙ ДАВАР!!!
Эрх баригчид та нар ЗАЛУУС биднийг ажлаас хойш сууж, асуудлаас зугтагч байлгахыг хүссээр ирсэн.
Эрх баригчид та нар АРД ТҮМНЭЭ үеийн үед боловсрол дорой, эд баялгаар ядуу байлгахыг зорьсоор ирсэн.
Эрх баригчид та нар ЗОРИЛГО, ТЭМҮҮЛЭЛТЭЙ ЗАЛУУСЫГ үеийн үед НЯЛХ ПАЦААН байлгахыг санаархсаар ирсэн.
Асуудлаас зугтагч, сэтгэлгээний ядууралтай, зорилго тэмүүлэлгүй “армийг” үгээрээ хууран, үйлдлээрээ мэхлэхэд ЭРХ БАРИГЧ ТА нарт хялбар учраас үеийн үед, цагийн цагт ЗАЛУУ ҮЕЭ хүмүүжилгүй, боловсролгүй гэж ЧИЧИЛЖ, асуудал шийдвэрлэхэд балчирдана гэж няцаасаар иржээ. Одоо боль, БИТГИЙ ДАВАР!!!
МОНГОЛ ОРНЫ эрх чөлөөт иргэний хувьд ЗАЛУУС БИД эвлэлдэн нэгдэж, ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХЭЭ эдлэн, ИРЭЭДҮЙНХЭЭ төлөө өөрсдөө тэмцэх ёстойг ухамсарлаж байна. Худал ярьж, хууран мэхэлж, албан тушаал, ашиг хонжооны төлөө УЛС МОНГОЛОО умартан үхэлдэн тэмцэгч “ПОП”-уудад БИД итгэхгүй байна.
Ард түмний хүртэх ашгийг амин хувьдаа завшчихаад улсын хөгжлийг түгжигч “ГӨЛӨГ”-үүдэд БИД итгэхгүй байна.
Иргэдийг төлөөлнө гэж итгэлийг нь олж төрийн эрхэнд гарчхаад өөр хоорондоо үгсэн хуйвалдаж, ТӨР ТҮМНИЙ ӨМЧИЙГ бүлэглэн хулгайлж, ураг саднаараа зооглогч “PARASITE”-уудад БИД итгэхгүй байна.
Эрх баригч та нар Монголын төрийг санах ойгүй болгосон ч ард түмнийг санах ойгүй болгож чадахгүй. Монголын ирээдүй болсон ЗАЛУУС бидэнд санах ойн багтаамж харин ч их байна.
Засгийн эрх атгасан 4 жилийн хугацаанд Эрх баригчид та нарын:
- Улсынхаа нэрийг шившиг болгож, хар тамхи дамласан дипломатууд,
- Төрийн ордон, яамны байр, орон нутгийн засаг даргын тамгын газарт гарсан хүн амины ноцтой хэргүүд,
- Нэг хүнд ногдох өрийн хэмжээг бууруулна гэж амлачихаад 4 жилийн хугацаанд даруй 10 сая төгрөгөөр нэмж, өлгийтэй хүүхэд хүртэл 25 сая төгрөгийн өртэй болсон дааж давшгүй их өр зээл,
- Долоон төрлийн татварыг нэмэгдэл,
- Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэхээр, Хүүхдийн мөнгийг хасахаар шийдвэрлэснээ хэсэг хугацааны дараа уг шийдвэрээ цуцаллаа гэх……. ард биднийг бухимдуулан бачимдуулсан эдгээр шийдвэрүүдийг чинь ЗАЛУУС бид мартаагүй.
ЭРХ БАРИГЧИД АА! Өнөөдөр гаргаад маргааш цуцалдаг олон шийдвэрээс чинь болж бид ЦАГ ХУГАЦАА, ЭД ЭСЭЭРЭЭ хохирч байна.
ЭРХ БАРИГЧИД АА! Гаргаад цуцалдаг орон гаран шийдвэрүүдтэй чинь БИД ЭВЛЭРЭХГҮЙ. Үнэн зөвийг дэнсэлтэл ҮГЭЭ ХЭЛНЭ…. БУРУУГАА хүлээтэл нь ХАРИУЦЛАГА НЭХНЭ….
Пацаан гэж дуудахаас чинь, болоогүй гэж няцаахаас чинь, туршлагагүй гэж миалахаас чинь МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД айхгүй ээ, ЭРХ БАРИГЧИД АА.
Ямаа эзэндээ хэрэгтэй ч Монголын төрд ХҮН нь үнэтэй ЗАЛУУС БИД УХАМСАРЛАНА.
Иргэнээ үнэлсэн, иргэн бүхнээ хамгаалсан, БҮЛЭГЛЭЛЭЭР бус УЛСААРАА хөгжин, хөрөнгөжсөн ИРЭЭДҮЙН МОНГОЛЫН ТӨЛӨӨ эзэн нь болсон ЗАЛУУС БИД оролцоогоороо нэгдэж байна.
18-28 насны залуу сонгогчийн тоо 400 мянга. 400 мянган залуу 2020 оны сонгуулиар үүргээ ухамсарлан сонгуульд оролцвол хувьсгал хийх боломжтой. Залуусын оролцоо хариуцлага тул НАДАД ХАМААТАЙ.
Жирийн МАЛЧНЫ, энгийн АЖИЛЧНЫ хүүхдүүдийн гадаад сурах боломжийг нь ЭРХ МЭДЛЭЭ ашиглан булаасан ЭРХТЭН ДАРХТАН хийгээд тэдний хань хамсаатнуудад хариуцлага тооцох бус олон жил гацаасан зээлийг нь ТЭГЛЭЕ ЭЭ гэж улаан цайм хаацайлж байгаа САЙД ДАРГА нар БИТГИЙ ДАВАР …
Тэд МИНИЙ, ЧИНИЙ ИРЭЭДҮЙН БОЛОМЖООС ХУМСЛАН ХУЛГАЙЛЖ байгаа учир НАДАД ХАМААТАЙ.
Яагаад НАДАД ХАМААТАЙ ГЭЖ?
-Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ЭНГИЙН ИРГЭДИЙН боломжоос хумслан ЖДҮ ХУСАГЧИД, Өрийг ӨРӨӨР дарж, Улсынхаа ТӨСВИЙГ алдагдалтай баталчхаад Төсвөө тодотгохгүй ээ гэж ГҮРИЙГЧИД Монголын ХӨГЖЛИЙГ ГАЦААЖ байгаа учир……………. НАДАД ХАМААТАЙ…
-Улс шиг хөгжүүлж, хүн шиг амьдруулна, өргүй болгоно гэж амласан ЭРХ БАРИГЧИД, Миний, чиний аав, ээж, ах эгч нарын төлсөн татварын мөнгийг амин хувьдаа завшин, төсвийн хөрөнгийг ХОВХ СОРСОН “НАЙЗГҮЙ ГАРУУД” Монголын ИРЭЭДҮЙГ СҮЙТГЭЖ байгаа учир НАДАД ХАМААТАЙ.
Яагаад НАДАД ХАМААТАЙ ГЭЖ?
– ЭРХ баригчдын алдаатай, явуургүй шийдвэрээс улбаалан ЯДУУРЛЫН ТҮВШИН 30 ХУВЬД хүрч, 3 хүний 1 нь ядуу болов,
– 100 мянга гаруй хүн АЖИЛГҮЙ болж, НИЙТ ӨРХИЙН 10-20 хувь нь ЗӨВХӨН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ОРЛОГООР АМЬДАРЧ байна. ӨРӨВДМӨӨР энэ тоон үзүүлэлтүүд НАДАД ХАМААТАЙ.
НАДАД БАЙХ БҮХНИЙГ
НАДААС БУЛААСАН БҮХНИЙГ
НАМАЙГ ОРОЛЦУУЛАЛГҮЙ ШИЙДНЭ ГЭВЭЛ
НАДАД хамгийн их ХАМААТАЙ
ЗАЛУУС бид МОНГОЛЫН Ирээдүй
МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ, ЗАЛУУС бидний ИРЭЭДҮЙ
Тиймээс БИД Монголд ХАМААТАЙ
МОНГОЛЫН ирээдүй НАДАД ХАМААТАЙ.
Б.БААТАР
Холбоотой мэдээ